Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Халдвараас сэргийлэхийн тулд 4000 долларын үнэтэй алтан маск хийлгэжээ


Энэтхэгийн Пуне хотын бизнесмен Шанкар Курхадегийн зүүсэн маск олныг алмайруулж, хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Учир нь, тэрбээр коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд 4000 доллараар тусгайлан алтан маск хийлгэсэн аж. Түүний тайлбарласнаар, уг маскыг 60 грамм алтаар бүрсэн бөгөөд хотын дархан үүнийг урлахад найман өдрийг зарцуулсан гэнэ. 

49 настай бизнесмен эр "Энэ их нимгэхэн, бас жижиг нүхнүүдтэй учраас амьсгалахад төвөггүй. Гэхдээ энэ маск коронавирусийн халдвараас хамгаалахад үр дүнтэй эсэхийг хэлж мэдэхгүй байгаа учраас бусад хамгаалах арга хэмжээг авч байгаа" гээд нэгэн эрэгтэй мөнгөн маск хийлгэж зүүснийг мэдээнээс хараад алтан маск хийлгэх санаа төрсөн гэж ярьжээ. 

Шанкар Курхаде гадагшаа гарахдаа алтан маскаас гадна бөгж, бугуйвч, цаг гээд ойролцоогоор 1 кг үнэт эдлэл зүүж явдаг хэмээжээ. 

Энэтхэг улсад одоогоор коронавирусийн 650 мянган тохиолдол бүртгэгдэж, 18,600 хүн амиа алдаад байна. Цар тахалтай холбогдуулан Энэтхэгийн эрх баригчид олон нийтийн газраар явахдаа заавал маск зүүхийг шаардаж байгаа юм. 

Эх сурвалж: South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.