Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын бодит нөхцөл байдал


Коронавирусийн эсрэг тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын нөхцөл байдал хүнд байна. Ухань хотын нэгэн эмнэлэгт сувилагчаар ажилладаг Нин Жу халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын нөхцөл байдлын талаар CNN-д утсаар ярилцлага өгчээ. 

Түүнд халдварын шинж тэмдэг илэрсэн тул гэрийн хорионд ороод байгаа аж. Нин Жугийн ажилладаг эмнэлэг 500 орчим ажилтантай бөгөөд 30 ажилтан коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, 100 орчим ажилтан халдвар авсан байж болзошгүй тул хөл хорионд орсон гэж ярьжээ. Гэвч Нин Жу ажилладаг эмнэлгийнхээ нэрийг хэлэхээс татгалзсан байна. 

Вирусийн халдвар авсан хүмүүсийн дунд эмнэлгийн ажилтнууд олон байгааг Хятадын эрүүл мэндийн албаныхан үгүйсгэхгүй байгаа юм. Зөвхөн Ухань хотод л гэхэд 398 эмнэлэг, 6000 орчим өрхийн эмнэлэг байдгаас 9 эмнэлэг л вирусийн халдвар авсан иргэдийг эмчилж байна гэжээ. Мөн тус хотын 61 эмнэлэг коронавирустэй төстэй шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлах, оношийг тодруулах ажлыг хийж байгаа аж. Харамсалтай нь, дээрх 61 эмнэлгийн нэг болох Жоннань эмнэлгийн 40 ажилтан коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. 

Халдвар авагсдын тоо тасралтгүй нэмэгдэхийн зэрэгцээ голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд вирусийн халдвар авч байгаа нь бусад эмнэлгийн ажилтнуудын ачааллыг ихээхэн нэмэгдүүлж байна. 

Өвчтөнүүдийн сувилж байх хойгуур ээж нь нас баржээ

Ухань хотын эмнэлэгт сувилагчаар ажилладаг Кун Мин өвчтөнүүдийг асарч, сувилж байх зуур ээж нь нас барсныг мэджээ. Хэдийгээр амьдралд нь хүнд гарз тохиосон ч тэрбээр гурван удаа мэхийн ёсолж, талийгаачид хүндэтгэл үзүүлээд буцаж ажилдаа орсон байна. 

7 хоног охинтойгоо уулзаагүй сувилагч эмэгтэй 

Коронавирусийн эсрэг тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудын нэг болох Лю Хайян. Тэрбээр Хэнань мужийн Жоукоу хотын эмнэлэгт сувилагчаар ажилладаг бөгөөд долоо хоногийн турш нөхөр, охинтойгоо уулзаагүй гэнэ. Есөн настай охин ээждээ банш авчирсан боловч ойртох боломжгүй байсан тул охиндоо агаараар тэврэлт илгээжээ.   

Олон цаг тасралтгүй ажилласан эмнэлгийн ажилтнууд түр амарч байгаа нь..   

Эх сурвалж: CNN, Mothership

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
27
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 2020.02.17 202.5.202.132

Энэ өвчин хурдан арилж эмч сувилагч нар хурдан амрах болтугай.

0 Хариулах