UBLife Logo
Newsfeed

Халдвартай ээжийгээ өдөр бүр цонхон дээр нь эргэж, унтуулаад явдаг байжээ

Халдвартай ээжийгээ өдөр бүр цонхон дээр нь эргэж, унтуулаад явдаг байжээ

Палестин улсад өнөөдрийн байдлаар 10,000 гаруй коронавирусийн тохиолдол илрээд байна. Халдвартай нь батлагдсан иргэдийг тусгаралах ажил явагдаж байгаа бөгөөд энэ үед Жихад Аль-Сувайти гэх залуу халдвар авсан ээжээсээ холдохыг огт хүсээгүй байна.

Настай ээжийг нь халдвартай гэдгийг тогтоосны дараа эмнэлэгт тусгаарласан бөгөөд аюулгүй байдлаа бодож хүнтэй ойртохыг хориглосон байна. 

Гэсэн ч 30 настай Жихад ээжийгээ харахын тулд өдөр болгон эмнэлгийн цонх руу авирсан байна. 

Эмнэлгийн ажилчид; "Тэр ихэнх өдрийг ээжийнхээ хэвтсэн өрөөний цонхны гадна өнгөрүүлдэг байсан. Ээжийгээ зүгээр байгааг, унтаж амарсныг мэдсэн үедээ л бууж ирдэг. Гэвч харамсалтай нь түүний ээж Расма Салама өнгөрсөн пүрэв гарагт нас барсан" хэмээн яриа өгчээ.

Ээждээ санаа зовон цонхных нь гадаа суусан залуугийн зураг сошиал ертөнцөд дэлхий даяар тархан, олон мянган хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөөд байна.

Мохамад Сафа гэдэг уран бүтээлч энэ үйл явдлын тухай дуулаад ийм зураг хүртэл зурсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
36
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.