Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хамгийн ууртай жолоочидтой орноор Монгол тодорчээ


Дэлхийн хаана, аль хотод жолоо барихад хамгийн таатай болон таагүй тухай Европын автомотив групп “Мистер Авто” судалж, тив тивийн 100 хотоос мэдээлэл цуглуулан, жолоодлогын индекс боловсруулжээ. 

Үүнийг боловсруулахын тулд тухайн хотын дэд бүтэц, аюулгүй байдал, авто машин эзэмших болон эдлэх өртөг гэсэн гурван үндсэн категорит тулгуурласан 15 хүчин зүйлийг харгалзаж үзжээ. 

Хотын авто машины тоо, өдөр тутмын түгжрэлийн оноо, замын чанар, машины насжилт, жолооч нарын уур бухимдлын болон осол эндэгдлийн түвшин, машины зогсоолын хүртээмжтэй байдал зэрэг 15 шалгуур үзүүлэлтээр тооцоход 18.5 сая хүн, 3 сая авто машинтай Мумбай хот сүүл мушгиж, Улаанбаатар хот 99 дүгээр байранд зуузай холбожээ.

Мумбай хотын түгжрэл

Үлгэр жишээ хотуудын тэргүүнд Канадын Калгари, Оттава, Швейцарийн нийслэл Берн, Германы Дортмунд, Дюсселдорф зэрэг хотыг нэрлэсэн байна. 

Тус үзүүлэлтээс хамгийн сонирхол татахуйц нь сүүлийн байранд жагссан арваад хот жолоочийн уур бухимдлын түвшингээр огцом оноо алдсан буй юм. Москва, Богота, Мехико, Калькутта зэрэг эдгээр хотуудын дундаас Улаанбаатарын жолооч нар онцгой ууртайгаар хамгийн өндөр оноо авч. 

Өдөр тутмын замын түгжрэлийн хэмжигдэхүүнээр бид мөн л сүүл мушгиж буй юм. Үүнийг бухимдлын эх үүсвэр гэж үзэж болох ч тоон үзүүлэлтээр биднээс 60 дахин их түгжирдэг Мумбайн жолооч нар биднээс үл ялиг ч болов уужуу тайван буйг энэ судалгаанаас харж болно. 

Улаанбаатарыг жолооч нарт хамгийн ээлгүй хот болгосон бас нэг шалгуур нь бидний бензин түлш худалдан авах чадвар хамгийн сул буюу 1.00 гэсэн үнэлгээг зааж буй явдал. Бусад улс хотуудын худалдан авах чадамж дунджаар 80-аас дээш зааж байхад Монголчуудынх ёроолдоо хүрсэн үзүүлэлттэй байна. Энэ нь бухимдуу жолоочдын маань уурсангуй жолоо барих бас нэг шалтгаан байж болох юм. Гэлээ гэхдээ уурлалаа гээд асуудлаа шийдэж чадахгүй тул улсынхаа нэрийг ч болохнээ бодон замын хөдөлгөөндөө хүлээцтэй оролцоно уу.

Ковер зургийн эх сурвалж: theubpost.com

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Гурван насны морьдын уралдаан 13 хүртэл хойшиллоо
2
3 өдрийн өмнө
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарыг дуустал сунгав
3
3 өдрийн өмнө
Аюулгүй наадах бэлтгэлээ хангах 5 АЛХАМ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Зуныг бүтээлч өнгөрүүлэхэд туслах урлагийн 3 төрөл
2
3 өдрийн өмнө
Аюулгүй наадах бэлтгэлээ хангах 5 АЛХАМ
3
3 өдрийн өмнө
Гурван цаг тутамд үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дэд 2019.11.18 192.82.75.140

ажилгүй хүнд машин хэрэггүй. Улсынхаа нэрийг бодоод машингүй байх юм уу?

0 Хариулах


zaluu 2019.11.15 202.179.24.124

2 jil mashingyi bailaa amar l baina

0 Хариулах