Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Хамтдаа инээмсэглэе" зуслангийн тусгай ээлж эхэллээ


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Хөдөлмөр Халамж үйлчилгээний ерөнхий газрын дэмжлэгтэйгээр “Ээлтэй Ертөнц” ТББ-ын санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай 150 хүүхдийг “Хамтдаа Инээмсэглэе” зуслангийн тусгай ээлжийн хөтөлбөрийг 2 дахь жилдээ 2019 оны 10-р сарын 05-10-ны өдрүүдэд ОУ-ын Хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулж байна. 

Энэ жилийн хувьд “ЧИ ГАНЦААРАА БИШ” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд амралтын хугацаанд “Хүүхэдтэйгээ танилцъя” хүүхэд бүрийн ганцаарчилсан үнэлгээ, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал зэрэг анхан шатны мэдэгдэхүүнүүд дасгал хөдөлгөөнийг мэргэжилтнүүд заах асран хамгаалагчдад зориулсан сургалтууд, “Намрын өнгө байгаль танин мэдэхүйн аялал, “Бидний оролцоо миний соёл” өртөөчилсөн ажил, “Мөнгөн хараацай” урлагийн наадам, “Монголын тусгай олимпын өдөр” спортын наадам, “Хөгжилтэй мөч” бүлэг дундын уулзалт зэрэг хөтөлбөр үйл ажиллагаа зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.

“Хамтдаа Инээмсэглэе” зуслангийн тусгай ээлжид нийслэлийн 9 дүүрэг, 6 аймгаас 150 хүүхэд, 150 эцэг эх, асран хамгаалагч нийт 350 орчим хүн хамрагдах бөгөөд тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар ажиллаж байна.

Уг ээлжийн үеэр Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний баг ОУХ Найрамдал цогцолборт ажиллаж хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан 2 хөтөлбөрийн дагуу сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан.

Мөн хүүхдүүдээр гэр бүл сэдэвт зураг зуруулж, баримлын шавраар тоглуулах, сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх Баадий айдсаа таньсан нь номын уншлага хийж ярилцах, Миний биеийн аюулгүйн дүрэм сургалтыг хүүхдүүдэд зохион байгуулсан.

Зуслангийн тусгай ээлжийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ОУ-ын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт боллоо.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.