Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Харвардын судалгаа: Амжилтад хүрэхийн тулд хүсэл тэмүүллээ бус зорилгоо дага


Мэргэжил, карьераа сонгохоор зорьж буй залууст "Хүсэл тэмүүллээ дага" гэх зөвлөгөөг үеийн үед тарни мэт давтан хэлсээр ирсэн. Хэрэв дуртай зүйлээ олж, хүсэл тэмүүллээ дагах нь зөв карьер сонгосныг илтгэх хэмжүүр юм бол энэ жорыг дагаагүй хүмүүс яана гэсэн үг вэ?

Харвардын Бизнесийн сургуулийн профессор Жон Яхимович судалгаанд үндэслэсэн, энгийн бөгөөд амьдралд ойр хариултыг өгч байна. Тэр хүсэл тэмүүллийн тухай март, харин түүний оронд зорилгодоо төвлөр гэж зөвлөжээ. 

Зорилго яагаад хүсэл тэмүүллээс илүү гэж? 

Хүмүүс хүсэл тэмүүллийн тухай төсөөлөхдөө, ихэвчлэн биднийг аз жаргалтай, баяр баясгалантай болгодог зүйлсийн талаар боддог. Хүсэл мөрөөдлөө даган гэрийнхээ гаражаас бизнесээ эхлүүлж, хожим амжилтад хүрсэн Стив Жобс, Билл Гейтс, Жефф Безос нарын сэтгэл догдлом түүхүүд "Нээрээ л тийм байна даа", "Дуртай зүйлээ л олох хэрэгтэй юм байна" гэх дэврүүн бодолд автуулдаг. Мэдээж, эдгээрийг боломжгүй гэж байгаа юм биш л дээ. Гагцхүү зөвхөн аз жаргалыг насан туршийн карьерийнхаа удирдамж болгох тийм ч мэргэн сонголт биш гэдгийг судалгааны үр дүн харуулж байна. 

Хэдэн зуун ажилчдын дунд хийсэн хийсэн судалгаанаас үзвэл зөвхөн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж ажилладаг хүмүүс амжилтад хүрэх магадлал бага бөгөөд есөн сарын дараа л гэхэд ажлаасаа гарах магадлал өндөр байгааг профессор Яхимович тогтоожээ. Дуртай зүйлээ хийнэ гэдэг нь үргэлж амар хялбар, сэтгэл хангалуун байдлыг авчирдаггүй, харин ч эсрэгээрээ хүнд хэцүү, уйтгартай байх нь бий. 

Тэгвэл амьдрах зардлаа олохын тулд ямар ч хамаагүй ажил хийнэ гэсэн үг үү? Мэдээж, үгүй. Насан туршдаа хийх ажлынхаа талаар эргэцүүлж байгаа бол хамгийн түрүүнд "хүсэл тэмүүлэл"-ийг "зорилго"-оор орлуулах хэрэгтэй гэж профессор Яхимович зөвлөжээ. Мөн "хүсэл тэмүүлэл" гэх ойлголтын талаар гурван зүйлийг онцлон хэлжээ. 

1. Хүсэл тэмүүлэл гэдэг зүйлийг олдоггүй, эсвэл гэнэтийн учрал шиг амьдралд чинь тохиолдохгүй. Энэ бол хөгжүүлж байж бий болдог зүйл юм. 

2. Хүсэл тэмүүллээ хөөх нь сэтгэлийн хат шаарддаг бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэврэгших магадлалтай. 

3. Хүсэл тэмүүлэл үргэлж зөв зам, амжилт руу дагуулахгүй байж мэднэ. Заримдаа энэ нь таныг замаас тань хазайлгаж ч магадгүй. 

Иймд, намайг юу аз жаргалтай болгодог вэ гэж асуухын оронд би юунд хамгийн их анхаарал хандуулдаг вэ, юу миний хувьд үнэ цэнэ, утга учиртай вэ гэж асуугаарай. 

Та утга учиртай ажлаас таашаал, сэтгэл ханамжийг мэдрээд зогсохгүй стресс, хүчин зүтгэл, асуудал аль алинтай нь нүүр тулгарах болно.

Ер нь орчин цагт хүмүүс ажлаасаа дан ганц аз жаргалыг мэдрэхээсээ илүүтэй утга учрыг эрэлхийлэх чиг хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Тухайлбал, АНУ-д 2005 оноос мэргэжил сонголтод тухайн ажлын утга учиртай байдлыг харгалзан үзэх нь эрс нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор Harvard Business Review 26 өөр салбар, мэргэжлийн (албан тушаал, цалин, компанийн хэмжээ харилцан адилгүй) хүмүүсээс судалгаа авахад 10 хүн тутмын 9 нь утга учиртай ажил хийхийн тулд бага цалин авахаас татгалзахгүй гэж хариулсан байв. 

Утга учиртай ажил гэдгийг олон янзаар тодорхойлж болох ч ажлын байран дээрээ аз жаргалыг мэдрэх, утга учрыг мэдрэх хоёрыг салгаж ойлгох ёстой гэнэ. Учир нь дээрх хоёр хүчин зүйлийн урт хугацаанд үзүүлэх үр дүн харилцан адилгүй гэжээ. 

Хэрэв та зорилгод суурилсан утга учиртай ажлын талаар мэдэхийг хүсэж байвал дараах нийтлэлүүдийг уншаарай. 

Таныг утга учиртай ажил хийж буйг илтгэх 6 шинж тэмдэг

Та илүү “утга учиртай” ажил хийхийн тулд бага цалин авахад бэлэн үү?

Эх сурвалж: Inc

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
10 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
3
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.