Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэллоунаар хэний дүрд хувирах вэ : Аймшгийн кино үзээд ухаалаг телевизтэй болох боломж


Сүнсний баяраар дүрд хувирах нь хөгжилтэй, бүтээлч ажил шүү дээ. Ямар киноны хэний дүрд хувирах вэ гэж бодож, судлах шаардлага гардаг чамгүй ажиллагаатай баяр юм. Тэгвэл энэ жилийн Хэллоунаар санаа авах 5 аймшгийн кино, хувирч болох дүрүүдийн хамт танилцуулъя. 

Эдгээр болон бусад олон аймшгийн кинонууд Юнивишний кино санд шинээр нэмэгдсэн HALLOWEEN цэсэнд байгааг дуулгая. 

 "HALLOWEEN" цэсний аймшиг, адал явдлаар дүүрэн кинонуудыг үзээд:

- Супер бэлгийн эзэн нэг хэрэглэгч: Samsung 50’’ ухаалаг ТВ + Юнивишнийн бүтэн жилийн эрх

- Хоёр хэрэглэгч: Юнивишнийн бүтэн жилийн эрх бэлгэнд аваарай.

 Азтнуудыг 11 дүгээр сарын 2-нд Univision Mongolia пэйжээр Live хийн тодруулах юм. 

AnnabelleСатан шүтэгчдийн хараал шингэсэн Аннабелл хүүхэлдэйн тухай энэ киноноос та сүнсний баяраар амархан хувирч болох дүрийн санаа авч магад юм. Аннабеллийн дүрд хувирахад нүүр будалт, чёлктой сүлжсэн салаа гэзэг, улаан тууз, бүдэг ягаан эсвэл цагаан өнгийн нимгэн унтлагын даашинз эсвэл халат, түүнээ бүслэх улаан өнгийн туузан бүс байхад болно. 

Харин нүүрээ будахад нэлээн цайвар өнгийн нүүрний крем, гэрэл сүүдэр тавих бүтээгдэхүүн, зовхио будах бараан өнгийн нүдний тенүүд, уруулаа будаж, хацраа өнгөлөх час улаан тослог уруулын будаг, бас уруулаа хүрээлэх хар өнгийн харандаа хэрэг болно. Туршиж үзэхэд сонирхолтой дүр шүү. 

The Nun

Энэ бол гар доорх материал ашиглан хувирахад хамгийн тохиромжтой дүр юм. Хараагдсан сүнс болж хувирсан гэлэнмаа Валакийн төрхийг нүүрний цагаан будаг, хар тень, шар өнгийн контакт линз ашиглан бүрдүүлнэ. Харин гэлэнмаа хувцасны дээд хэсгийг цагаан картонон цаас толгойнхоо хэлбэрээр титэм шиг хайчлан нааж, өмсөөд, дээр нь дөрвөлжин хар даавуу хаячихад болно. Доогуур нь хар даашинз өмсөж, загалмай бүхий хүзүүний зүүлт зүүчихэд л төрхөндөө орчих нь тэр.

HalloweenХэллоуны баярын бэлгэ тэмдэг болсон энэ киноны сэтгэцийн өөрчлөлттэй алуурчны дотор зарсхийм багтай дүрийг бүрдүүлэхэд зовох юм алга. Учир нь түүний сэгсгэр үстэй цав цагаан нүүр бүхий баг party shop болон бусад дэлгүүрт элбэг олдоно. Эсвэл өөр төрхтэй баг аваад Майкл Маейрсынх шиг болгож будаад, үсээ сэгсийлгэн гелдэж болно. Тэгээд ажлын хувцас шиг бараан өнгийн хэлхгэр даавуун хувцас өмсөхөд л сүнсний баярын алдарт алуурчин болно доо. 

The Grudge 

Цагаан даашинз, урт хар үс ихэнх эмэгтэйд байдаг тийм үү? Та тэдний нэг бол хараалтай байшингийн тухай энэхүү аймшгийн киноны буг чөтгөр эмэгтэйн дүрд хувирч болох юм. Нүүрээ цагаанаар будаж, нүдээ тойруулан битүү хараар теньдэж, ширэлдсэн урт үсээ нүүр рүүгээ унжуулаад, хир даг шороо болсон цагаан даашинзаа хайш яйш өмсөхөд хэн хүнгүй танаас айна. 

US

Олуулаа буюу багаараа хувирч болох ажиллагаа багатай дүр бол энэхүү киноны зэргэлдээ ертөнцийнхэн буюу бидний орхигдож мартагдсан хоёр дахь хувилбарууд. Улаан эсвэл улбар шар өнгөтэй даавуугаар хэлхгэр өмд цамц оёж өмсөөд, цаасаар хийсэн том хайч урдаа барихад дүрдээ бүрэн орно. Магадгүй ийм өнгөтэй өмд цамц байвал бүр л сайн биз. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэт эшлэлүүд
2
2 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
3
3 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.