Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоов


Хотын захирагч С.Амарсайхан түүх дурсгалын газруудаа хамгаалах тухай шийдвэрийг гарган ажиллаж ирсэн. Улаанбаатар хотод түүх соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь  “Хэлмэгсдийн музей”. Өндөр шилэн барилгууд дунд орших хоёр давхар улаан хүрэн дүнзэн байшинд Ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсан түүхтэй.

Эл барилга хуучирч өнгө зүсээ алдсан тул Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан тус хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барьж, нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж үзмэр болгох талаар П.Гэндэнгийн сангийнхан болон түүний ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат өмнө ярьж байсан удаатай.

Тэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ийн зүгээс Хэлмэгсдийн музейн архетиктур төлөвлөлтийн даалгаварыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архетиктурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй байна. Гэтэл  барилга барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлж, газар хорооны болон барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад хандан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг өгсөн.


Энэ дагуу өчигдөр /2020.03.25/ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газрын албаны хүмүүс зөвшөөрөлгүй барилга барьж байгаа тус компанийн үйл ажиллагааг зогсоолоо.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин “Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ын захиалгаар баригдаж байгаа энэ барилгын суурийг өнгөрсөн нэгдүгээр сард цутгаж байх үед барилгын ажлыг зогсоож байсан. Барилга барих тусгай зөвшөөрөл гэрчилгээгүй учраас өнөөдөр дахин ирж барилгын үйл ажиллагааг нь зогсоож Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг авлаа. Эл барилга анх музей конторын зориулалтаар зураг төсөл нь хийгдсэн боловч анхны зураг төслөө өөрчилж өнөөдөр 22 давхар орон сууц үйлчилгээний зориулалтаар баригдахаар ажлын зураг хийгдсэн байна” гэв.

Хэлмэгсдийн музейн газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг аж гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.