Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэмингвэйгээс Мураками хүртэл: Алдартай зохиолчдын гэрээсээ ажиллах тухай зөвлөгөө 


Гэнэтийн өвчин дэгдсэнээр бидэнд гэрээс ажиллах танил бус нөхцөл тулгарлаа. Гэрээсээ ажиллаж, бусдаас тусгаар байхдаа сайн төвлөрдөг мэргэжлийн нэг нь зохиолч. Номоо дуусгах хугацаа дөхсөн, эсвэл зохиолоо бичихээс зайлшгүй тохиолдолд тэд хэрхэн гэртээ өөрийгөө тусгаарлан ажилладаг тухай зөвлөгөөг хүргэе. 


ХЭЦҮҮГЭЭС НЬ ЭХЭЛ

Хэрэв чи багаар ажилладаг бол бусдынхаа цагийн хуваарьт тааруулах хэрэгтэй, харин ганцаараа ажилладаг бол ажлаа аль болох эрт эхлүүлээрэй. Эрнест Хэмингвэй гэхэд л ажлаа өглөөний 6.00 цагт эхлүүлж, үүнийгээ өдөр бүр яс мөрддөг байлаа. 

“Өглөө бүр гэгээ орсны дараа босож ном, эсвэл өгүүллэгээ бичихээр сууна. Хэн ч чамд саад болохгүй, тааламжтай, хүйтэн ч ажилдаа шуударч, бичиж байхдаа дулаацдаг” хэмээн “Парис рэвью”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Хэрэв гэрээсээ ажиллаж байгаа бол тэр өдрийн хамгийн том ажлаас эхэлж, өнөөдөртөө дуусгах ёстой юм уу, эцэслэх ёстой тайлангаа түрүүлж барь. Мэдээж таны санаснаар болохгүй байж болох ч өглөө хамгийн соргог сэргэг байдаг тул энэ нь дээр. Бас үдээс өмнө тахлын тухай элдэв мэдээлэл гардаг тул түүнд анхаарахгүй байхад тустай. 

Хүнд хэцүү ажлаа дуусгасан бол арай хөнгөн ажил руу шилжиж болно. Хэрэв өөр ажил байхгүй бол үлдсэн цагийг өөртөө зарцуулж болно шүү дээ. Ном унших, дасгал хийхээс  эхлээд өчнөөн боломж бий

ТОГТМОЛ МӨРД

Гэрээсээ ажиллахыг хүсвэл маш хурдан өөрийн дүрмээ хэвшүүлэх хэрэгтэй. Зохиолчид цэргийн гэмээр хатуу дэгийг мөрддөг байжээ. Тэд өдөрт хэдэн нүүр бичих, хэдэн үзэг дуусгах, цагаа хэрхэн хуваарилах, юу ууж, идэх, орчин үеийн зохиолчид бол нийгмийн сүлжээнд хэдэн цаг зарцуулахаа ч хатуу тогтсон байдаг. 

Зохиолч Грахам Грийн “Намайг залууд хайр сэтгэлийн асуудал ч хуваарийг маань өөрчлөөгүй. Хайрын болзоо өдрийн хоолны дараа болдог байлаа” гэжээ. 

Үүнээс урьдчилан төлөвлөх нь ямар чухлыг мэдэж болно. Орой унтахдаа маргааш хийх ажлын төлөвлөгөөгөө гаргавал өглөө ажлаа эхлэхэд амар байх болно. Орой ажлаа дуусгахдаа төлөвлөсөн ажлаа амжуулсан байх нь ямар нэг зүйлийг дуусгасан мэдрэмж авч, сэтгэл ханамжтай байх шалтгаан.

Күрт Воннегүт эхнэртээ бичсэн захидалдаа “Би өглөө 5.30 цагт босоод 08.00 цаг хүртэл ажиллаад, өглөөний цайгаа ууж, 10.00 хүртэл ажиллаад хот руу алхаж, усан бассейнд очиж сэлээд 11.45 гэртээ ирээд өдрийн хоолоо иддэг” гэжээ. Тэрээр орой 05.30-д Шкоч уугаад, 10 цагт унтахаар хэвтдэг байлаа. 

ӨДӨР БҮР ДАСГАЛ ХИЙ

Японы зохиолч Харүки Мүраками хатуу дэглэм мөрдөж зохиолчийн гацалтыг даван туулдгаа ярьжээ. Тэрбээр ярилцлагадаа “Зохиол бичиж байх үедээ өглөөний 04.00 цагт босож, таваас зургаа хүртэл ажилладаг. Үдээр 10 км гүйх юм уу, 1500 метр сэлдэг. Дараа уншиж, хөгжим сонсоод 09.00 цагт хэвтэнэ. Үүнийг өдөр бүр алгасалгүй мөрддөг. Энэ бол оюун санаагаа ховсдож буй нэг арга" гэжээ.

Идэвхтэй ажиллахын тулд ямар нэг дасгал хөдөлгөөн зайлшгүй хэрэгтэй. Аппликейшн ашиглаад ч юм уу, энгийн дасгал хийж болно. Саяхан Ухань хотод нэгэн марафоны тамирчин ширээнийхээ ард 31 км гүйсэн гээд боддоо. 

ИНТЕРНЭТ ТАНЫ ДАЙСАН

Зохиолчид олон жилийн турш интернэтийг хязгаарлах аргыг хэрэглэж иржээ. Английн зохиолч Зэди Смит ухаалаг утас хэрэглэдэггүй, Америкийн зохиолч Жонатан Фрэйнзен интернэтгүй өрөөнд ажилладаг гээд олон жишээ дурдаж болно. 

Зэди Смит нэгэн ярилцлагадаа “Хэрэв би өөрийгөө удирдаж чаддаг байсан бол ингэхгүй сэн. Гэтэл Бёонсигийн гүүгл дээрх “хар нүх” рүү дөрвөн цаг гаруй унаж чадахаар хүн шүү. Би тэгнэ гэдгээ ч өөрөө мэддэг. Тиймээс бичих үйлийг дурлах гэхээсээ хийх ёстой ажил гэж хүлээж авах болдог” гэжээ. 

Шекспир тухайн үед тохиосон аймшигт тахлын үеэр гэртээ хөл хорьж, “Лир Ван”-гаа бичиж дуусгасан гэдэг. Тэгэхээр энэ цагийг ашиглаад ихийг хийх боломж бидэнд байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.