Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хэрэглээний зээлийн хүү, үндсэн төлбөрийг 90 хоногийн хугацаанд хойшлууллаа


Өнөөдрийн Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Коронавирусийн тархалттай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдсан. Иргэдийн хүсэлт, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тодорхой шийдвэр гаргасан” гэв.

Уг шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкинд нийт 1000 аж ахуйн нэгжээс 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсан байна. Коронавирусийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанаас хойш гарсан хүндрэлүүдийн судалгааг гаргаж байгаа. Нийт зээлийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл байна. Тиймээс 90 хоногийн хугацаанд зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөхгүй байхаар шийдвэрлэлээ" гэлээ. 

Энэ хугацаанд зээлийн үнэлгээ буурахгүй бөгөөд торгууль, төлбөр нэмэхгүй аж. 90 хоногийн хугацааг энэ оны нэгдүгээр сарын 27-ноос тооцох юм байна. Зээл төлөх боломжтой иргэн, аж ахуйн нэгжүүд хугацааг хойшлуулахгүй төлөх боломжтой аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.