Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэрхэн нүүрэндээ гараа бага хүргэх вэ?


Нүүрэндээ гараа хүргэх нь бидний өдөр тутамдаа огт санамсаргүй хийдэг үйлдэл хэдий ч аливаа халдварт өвчний үед зайлшгүй анхаарах ёстой зүйл юм. Учир нь бохир гараа нүүрэндээ хүргэснээр төрөл бүрийн бактери, вирус хүний биед нэвтрэх эрсдэлтэй байдаг. 

2015 онд Сиднейн их сургуулийн анагаахын оюутнууд бичлэг хийж нэг цагт хэдэн удаа нүүрэндээ гараа хүргэж байгааг тоолжээ. Туршилтад оролцсон 26 оюутан цагт ойролцоогоор 23 удаа нүүрэндээ хүрсэн бөгөөд тэдгээрийн 44 хувьд нь нүд, ам, хамар оролцож байжээ. 

"Амьсгал, агаар дуслын замаар халдварладаг вирус нь хамар, амны хөндий, уруулын салст бүрхэвчээр дамжин биед нэвтэрдэг. Тиймээс вирус бохир гараар дамжин халдварладаг" гэж Флорида мужийн Гейнсвилл хотын халдварт өвчин судлаач, доктор Даун Муени Бекер ярьжээ. 

Нүүрэндээ гараа хүргэх нь ихэнх хүмүүсийн хувьд зуршил болсон байдаг ч нүүрэндээ гараа хүргэдэг шалтгаан харилцан адилгүй гэсэн юм. Тухайлбал, Холбооны засгийн газрын 2014 онд хийсэн судалгаагаар нүүрэндээ гараа хүргэх нь стресс, таагүй байдлыг багасгахад тусалдаг гэж үзжээ. 

Хүмүүс өдөрт төсөөлснөөс ч олон удаа нүүрэндээ хүргэдэг бөгөөд энэ зуршлыг зогсоох амаргүй юм. Гэхдээ үүнийг хянах, багасгах боломжтой. 

Юун түрүүнд ханиаж, найтаах, нусаа нийх бол шууд гараараа хүрэхийн оронд салфетка хэрэглэж, тэр даруй хогийн саванд хаях хэрэгтэй. Түүнчлэн ариун цэврийн өрөө орсны дараа, хоол идэхээс өмнө, ханиаж найтаах болон нусаа нийсний дараа гараа савантай бүлээн усаар хамгийн багадаа 20 секундийн турш угаах, угаах боломжгүй нөхцөлд 60-аас дээш хувийн спиртийн агууламжтай ариутгагчаар гараа ариутгахыг зөвлөжээ. 

Мөн компьютерийн вэб камерын тусламжтайгаар өөрийгөө хянах боломжтой юм. ЭНЭ сайтаар нэвтэрч вэб камераа асаасан тохиолдолд нүүрэндээ хэдэн удаа гараа хүргэж байгааг тоолох боломжтойгоос гадна гараа хүргэсэн тохиолдолд notification буюу сонордуулга ирдэг байна. 

Эдгээрээс гадна гар утас, компьютер, машины түлхүүр, хаалганы бариул, цахилгаан шат, бэлэн мөнгө гэх мэт зүйлсийн гадаргууд бактери, вирус оршдогийг мартаж болохгүй. Тиймээс гадуур явахдаа бээлий өмсөх, байнга ашигладаг эд зүйлс, төхөөрөмжүүдийг зориулалтын дагуу ариутгаж, цэвэрлээрэй. 

Холбоотой мэдээлэл: Гэр, ажлын байр, гудамж талбайд ЭРҮҮЛ АХУЙГ САХИХ 15 дүрэм

 Гар утас, компьютер зэрэг электрон төхөөрөмжийг хэрхэн зөв цэвэрлэх вэ?

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.