Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Коронавирусийн үеэр ёс зүйн зарчмаа баримтлан ажиллахыг ХМЗ-өөс уриаллаа


Коронавирусийн халдвар дэлхий нийтээр тархаж буй өнөө үед хэвлэл мэдээллийн байгууллагууд, редакцуудыг мэдээллээ нийтлэхдээ Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримтлан ажиллахыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уриалж байна. 

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1-р мөрдлөгөд: 

-Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.
-Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ.
-Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана.
-Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана.
-Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана.
-Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.
-Нийтлэж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна гэх зэрэг заалтыг оруулсан байдаг.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 2-р мөрдлөгөд: 

-Сэтгүүлч өөрийгөө танилцуулж, ил тодоор ажиллах нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно. Зөвхөн олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий, өөр аргаар олж авах боломжгүй мэдээллийг бусад аргаар авч болно.
-Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна.
-Өөрийгөө хамгаалах чадваргүй буюу бусдаас хамаарал бүхий хүнээс мэдээлэл, гэрэл зураг авахдаа мэдрэмжтэй хандана. Энэ нь юун түрүүнд оюун санааны болон бие махбодийн хувьд өөрийгөө захирах чадваргүй, сэтгэл санааны хүнд байдалд орсон хүнд хамаарна.
-Насанд хүрээгүй хүнээс зөвхөн эцэг, эх асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл авч болно.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 3-р мөрдлөгөд:

-Гэмт хэргийн талаар мэдээлэхдээ тухайн хүний харьяалал шашин, үндэс угсаа, бусад цөөнхийн төлөөлөл рүү зөвхөн тухайн хэргийг ойлгоход маш чухал тохиолдолд хэрэглэнэ.
-Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 4-р мөрдлөгөд:

-Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ.
-Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.
-Гэмт этгээдийн талаар үлгэрлэн дууриах, шүтэх өнгө аясаар нийтэлж, нэвтрүүлэхгүй.
- Золгүй явдал, осол, хүчирхийллийн талаарх зураг, дүрсийг мэдээлэхдээ тухайн зураг, дүрс нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлөх магадлалыг харгалзана.
-Гамшиг, осол, гэмт хэргийн улмаас хохирогсдын цогцсыг нарийвчлан харуулахгүй.
-Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 5-р мөрдлөгөд:

-Гуравдагч талын санхүүжилтээр аялалд хамрагдсан бол аяллын тухай мэдээлэлд санхүүжилтийн талаар тодорхой дурьдана.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 6-р мөрдлөгөд:

-Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон  зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана.
-Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад  хувийн мэдээллийг нийтэд ил болгоно.
-Олон нийтийн тусын тулд гэдэг ойлголтыг “олон нийтэд сонирхолтой” мэдээлэлтэй эндүүрч болохгүй.
-Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах бөгөөд тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ.
-Амиа егүүтгэх тохиолдлыг харуулах, нэн ялангуяа нэрийг нь дурьдах, дүрс, нөхцөл байдлыг нь нарийвчлан харуулахаас зайлсхийнэ.
-Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн  гэр бүл, ойр дотны хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 9-р мөрдлөгөд:

-Далд зар сурталчилгааны аливаа хэлбэрээс татгалзана.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.