Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хэзээ мөдгүй "Ex"-рүүгээ залгаж, зурвас илгээж мэдэх хүмүүст өгөх 5 зөвлөгөө


Гэнэтхэн салсан найз охин/залуу руугаа зурвас илгээж, залгах гээд байна уу? Франц хүмүүс үүнийг l'appel du vide буюу хоосон дуудлага хэмээн нэрлэдэг. Хэрэв харилцаа хэдийнээ дууссан байтал зурвас илгээх гээд байвал сайтар бодож үзэх хэрэгтэй. Энэ тал дээр туршлага суусан гадаад нөхдүүдээс зөвлөгөөг нь сонсоод үзье.

Хөдөлгөөнт зургууд: Kobie Koba

1. Та ганцаардаж бас хүсэмжилсэн байвал:

Мэдээж хамт байсан сайхан үеүд, авч байсан мэдрэмжүүд таны толгойноос гарахгүй удна. Хэн нэгэн хүнээр дутагдаад байгаа юм шиг санагдаад, тэр ганцаардлыг мартмаар санагдаад байж мэднэ. Гэхдээ та хоёрт салсан шалтгаан бий. Магадгүй асар олон шалтгаан бий. Шинэ хүнтэй уулзаж эхэлнэ гэдэг хэцүү л дээ. Гэхдээ хэн нэгэн яг одоо л хэрэгтэй байгаа гэнэтийн ийм мэдрэмжээс болж та залгах эсвэл зурвас илгээх хэрэгтэй гэж үү?

Санал болгох: Зурвас илгээх хэрэггүй.

2. Хуучнаа дурссан бол:

Хоёулаа үзэх дуртай байсан кино зурагтаар гарч байвал, хамтдаа алхдаг гудамжаар дахин алхаж, идэх дуртай байсан зүйлээ ганцаараа идэж суувал дурсамжиндаа ороогдох нь мэдээжийн зүйл. Гэхдээ тэр хүн өөртэй чинь яг ижил мэдэрч байх тохиолдол хэр бол? Та залгаад, "Хуучин бүхнээ санаад..." гэж хэлэхэд тэр яаж хүлээж авах бол? 

Санал болгох: Сайн бодох хэрэгтэй. Гэхдээ зурвас илгээхгүй нь дээр.

3. Таны санаа зовж байгаа бол:

Таны салсан хүн хүнд хэцүү амьдралыг туулж байх үед ийм зүйл тохиолдоно. Магадгүй түүний хайртай нохой өвдөж, гэр бүлд нь асуудал гарч, хичээл сурлага, ажил нь асуудалтай болсон байж мэднэ. Мэдээж санаа зовох нь зүйн хэрэг. Танд үнэхээр түүнийг гэх сэтгэл байсан, бас анхаарал хандуулдаг хүн юм гэдгийг илтгэж байна. Гэхдээ та хоёр магадгүй тун онцгүй байдлаар салсан байж болно. Тэгээд маш урт хугацаанд огтхон ч харьцаагүй байсан мөртлөө гэнэт ямар нэгэн асуудалтай үед нь зурвас илгээх нь түүнд хачин мэдрэмж төрүүлж мэднэ. "Тэр тэжээвэр амьтны минь үхлийг надтай эргэн нийлэхэд ашиглах гээд байгаа юм байх даа" гэдэг ч юм уу. Тийм байж магадгүй тохиолдолд бол (Эхний хоёр хэсгийн хариултыг хар.) Харин нөгөө талаас та хоёр найзууд хэвээрээ үлдсэн ч юм уу, ядаж л сайн сайхнаар бүхнийг дуусгасан байсан бол энгийн нэг зурвас илгээж болох юм. "Санаж байна, чамайг их бодлоо, надтай уулзах уу" гэх мэт хачин юм бичив дээ. Зүгээр л энгийн байлга.

Санал болгох: Үнэхээр санаа зовж, анхаарал тавьж байгаа бол бичээд үз.

4. Та харамсаж байвал:

Урт удаан хугацаанд ганцаараа байснаар, Дархан, Эрдэнэт рүү хийсэн аялал чинь чамд ухаарал өгснөөр зарим зүйлийг ойлгосон байж болно. Эсвэл одоо хамт байгаа хүн тань үнэхээр аймшигтай байгаад та хайртай байсан хүндээ муухай зүйл хийсэн гэдгээ ойлгож мэднэ. Ийм тохиолдолд зурвас илгээхдээ хариу ирэх эсвэл уучлах, талархал хүлээх гэх зүйлсэд найдах хэрэггүй. Та үнэхээр л харамсаж байгаа бол тэр зурвасыг энгийн байдлаар илгээж, ямар нэг илүү зүйл хүлээх хэрэггүй.

Санал болгох: Хэрэв та үнэхээр ойлгож, харамссан бол зурвас илгээ.

5. Буцаад нийлэхийг хүссэн бол:

Маш урт хугацаанд огтхон ч харилцаагүй мөртлөө буцаж нийлэхийг хүсэх нь нөгөө хүний зөвшөөрлийг авах 2 хувийн л боломжтой зүйл. Та маш өөдгүй зан гаргаж салсан бол, эсвэл үнэхээр л тохирохгүй болоод салсан байтал дахиж нийлэхийг хүссэн бол...

Зурвас илгээх хэрэггүй!

Харин та үнэхээр энэ мэдрэмж үнэхээр цор ганц гэж бодож байвал... яагаад болохгүй гэж? Та харамсаж байгаагаа болон сэтгэлийн үгээ бичсэн маш богинохон энгийн зурвас илгээж болох ч түүнээс илүүг биш. Бас төрсөн өдрөөр нь хэзээ ч битгий "hbd", "т.ө мэнд" гэсэн товчилсон үг илгээгээрэй. Товчлол, жижиг үсгээр бичсэн иймэрхүү үгс үнэндээ ямар ч амжилт олохгүй. Хэрэв та үнэхээр л буцаж нийлмээр байгаа бол, яаж ч хичээсэн сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа бол бүх зүйлийг шууд маш оргилуун хийхээсээ өмнө энгийн байдлаар мэнд хүргэж, сэтгэгдлээ илэрхийлсэн нь дээр. Магадгүй тэр таныг ч мөн санаж байгаа гэж итгэвэл, бүх зүйл боломжтой гэдэгт зүрх сэтгэл тань ятгаад байвал маш сайн бодож байж үйлдэл хийгээрэй. Аливаа зүйл дахин сэргэнэ гэдэг бүхнийг шинээр эхлэхээс ч хэцүү. Тиймээс хоёрын хооронд байдлаар эргэн холбогдох гэж байгаа бол хэрэггүй гэж зөвлөх байна. Харин үнэхээр л шийдсэн бол, та бүхнийг маш сайн тунгааж бодсон бол үзээд алд. Бас гуйя, согтуу үедээ залгахгүйг бүх чадлаараа хичээгээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
8 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
5
1
18
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дэмчиг ах 2020.03.21 172.69.45.135

Бичцийншддэ ганц л бавна дэлэтэ оол

0 Хариулах


Зочин 2020.03.21 172.69.252.139

aimr muu zovulgu bna tged haygdaad bhar surchdiimdu

0 Хариулах


Regbi 2020.03.20 172.69.252.137

Bich ged bgamu bichij hereggu ged bgamu

0 Хариулах


Зочин 2020.07.13 172.69.252.151

Bichih heregguue buur hetsuu bval bichee l geed bgaan bishu de kkk

0 Хариулах


Зочин 2020.03.20 162.158.118.61

whahah

0 Хариулах