Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хичээлийн шинэ жилд зориулж заавал бэлдэх 5 зүйл


Есдүгээр сарын нэгэн ойртлоо. 2020 оны хичээлийн жил онцгой жил болох нь ээ. Учир нь оюутан сурагчид танхим болон цахим хэлбэрээр хослон хичээллэж, долоо хоногийн тодорхой өдөр сургууль дээр, бусад үед гэрээсээ эрдэм номд шамдах нь. Ийм сонирхолтой хичээлийн жил болох гэж байхад бид хуучин шигээ үзэсгэлэн худалдаанаас дэвтэр, харандаа бэлдээд хичээлдээ очиж болохгүй. Гэрээсээ суралцана гэдгээ санаж гэр орондоо тав тухаа бүрдүүлэх, шаардлагатай төхөөрөмжүүдийг бэлдэх зэрэг хийх зүйл их байна. Ингээд хичээл эхлэхэд бэлдсэн байх шаардлагатай 5 зүйлийг сануулъя. 


1. Гар ариутгагч, амны хаалт

Энэ жил бид цар тахлын үед хичээллэх учир эрүүл мэндээ хамгаалахын тулд зайлшгүй бэлдэж, биедээ авч явах зүйл бол гар ариутгагч, амны хаалт. Сургууль бол аливаа халдвар маш хурдан тархах хамгийн таатай газар юм. Тиймээс өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах энгийн аргад дадаарай. Спиртийн агууламж нь 60%-иас багагүй гар ариутгагч сургуулийн орчинд хэрэглэхийг эмч нар зөвлөж буй юм. Ингэснээр ихэнх төрлийн бактери, вирус, мөөгөнцрөөс өөрийгөө хамгаалж чадна. Харин амны хаалтыг өдөрт дор хаяж хоёр удаа солино хэмээн тооцож аваарай. 

2. Зайнаас суралцахад шаардлагатай хэрэгслүүд

Жил бүр дэвтэр харандаа, үзэг балаа бэлддэг бид энэ жил цахим хичээлийн хэрэгслээ мөн л базаах шаардлагатай болох нь. Онлайн болон теле хичээл хийхэд чухал шаардлагатай дижитал төхөөрөмжүүдийг хэлж байгаа юм шүү. Видео конференцэд холбогдож болохуйц ухаалаг гар утас, таблет, зөөврийн болон суурин компьютерийн аль нэг болон чихэвч зэрэг зүйлс хамгийн их хэрэг болно. Хичээл эхэлсэн хойно ямар нэг хүндрэл, чирэгдэл үүсэхээс сэргийлж эртхэн шийдвэрлэх чухал даалгавар шүү. 

3. Дата

Цахим хичээл хийхэд хамгийн чухал шаардлагатай зүйл бол мэдээж дата болон интернет сүлжээ. Гэрийн суурин интернэтээс гадна хаа яваа газраа ашиглаж, хичээлдээ холбогдох дата бидэнд хэрэг болох нь гарцаагүй. Мобиком корпораци “Be”, “Star” брэндийн хэрэглэгчид болон ЕБС-ийн багш нарт зориулан хичээлийн шинэ жилийн бэлэг 9,1 GB дата бэлэглэж байна. Энэ бэлгийг өнөөдрөөс буюу 2020.08.28-аас 09.02-ны хооронд Mobicom аппликейшнаар нэвтрэн идэвхжүүлээрэй. 

Дата идэвжүүлж, ашиглах заавар:

  • Mobicom аpp-ыг татах эсвэл апдейт хийх
  • Дугаараа оруулан нэвтрэх
  • Апп-ын “Боломж” цэс рүү хандан датагаа идэвхжүүлэх
  • Идэвхжсэн датаг 4G сүлжээнд 48 цаг ашиглах

Ингээд дата бэлэн. Мобикомоос 9 дүгээр сард оюутан сурагчдад зориулан бэлдсэн олон урамшуулал буйн нэг нь энэ юм. Ямартай ч хичээлийн эхний өдрөөс дататай. 

4. Танхимаас гадуур хичээллэх тухтай орчин

Өнгөрсөн жил хүүхдүүд гэрээсээ хичээллэхэд эцэг эх, сурагчид  маш их зүйл сурч, туршлагажсан гэж найдаж байна. Ингэж хичээллэхэд юу хэрэгтэй болохыг одоо сайн мэдэж байгаа биз ээ. Хичээл хийх тохь тух, сандал ширээ, өрөө тасалгаа. Тэд энгийн үетэй харьцуулахад хамаагүй олон цагийг зайнаас суралцахад зарцуулах тул томчууд аль болох дэмжиж, хэрэгтэй зүйлсээр хангаж өгөөрэй. Өрөөний гэрэл, нарныг тусгалын өнцөг хүртэл хичээл хийхэд чухал байдаг. Аль болох нар тусдаг өрөөнд суух нь нүдний харааг түргэн муудахаас хамгаална. 

5. Усны сав

Байнга ус ууж, шингэнээр дутахгүй явах нь эрүүл байх үндсэн арга замуудын нэг. Оюутан сурагчид хичээлтэй үедээ барагтай шингэн зүйл уудаггүй, уувал чихэрлэг ундаа уух хандлагатай байдаг нь ханиад томуу тусах, туссан үед түргэн хүндрэхэд нөлөөлдөг юм шүү. Тэгвэл энэ хичээлийн жилд сурагчдын заавал бэлдэх нэг зүйл бол усны сав. 8-13 насны хүүхэд өдөрт 2 литр, түүнээс дээш насныхан өдөрт 2,5 литр ус ууж шингэнээ бүрэн нөхнө. Сургуулиийн орчинд ус олж уухад хэцүү тул гэрээсээ авч явж хэвшээрэй. 

холбоотой мэдээ
1
2020.09.15
Интернэт ХУРДАА өөрөө тохируулах боломжтой дата багц гарлаа
2
2020.06.29
ЭЕШ-д ухаалгаар бэлдэхэд туслах 6 зөвлөгөө
3
2020.06.21
Хөл хорионы үеэр ч зуныг зугаатай өнгөрүүлэх 7 "гоё" арга
санал болгох
1
7 цагийн өмнө
Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх сэтгэл хөдлөм 12 кино
2
10 цагийн өмнө
“Цөмөөхэй” балетын тоглолтод оролцох хүүхдүүдийг шалгаруулна
3
11 цагийн өмнө
Цахимаар 17550 хүүхдийг бүртгэж, хариуг мессэжээр илгээжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.