UBLife Logo
Newsfeed

Хлое Кардашьян шинэ дүр төрхөндөө сэтгэл хангалуун байна гэжээ

Ub.life
Ub.life
Хлое Кардашьян шинэ дүр төрхөндөө сэтгэл хангалуун байна гэжээ

35 настай реалити шоуны од Хлое Кардашьян өнгөрсөн сард танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн дүр төрхөө харуулж, фэнүүдээ гайхшруулсан билээ. Зарим хүн түүнийг огт өөр хүн шиг харагдаж байна гэсэн бол өөр нэг инстаграм хэрэглэгч Хлоег яагаад зураг болгон дээрээ тэс өөр гардгийг асуусан байв. Тэр бүү хэл инстаграмд түүний хуучин ба шинэ төрхийг харьцуулсан мийм зургууд хөвөрч байна. 

Харин Хлое Кардашьян шинэ дүр төрхийнх нь тухай хүмүүсийн бодолд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа гэнэ. Тэрбээр "Гадаад төрхөндөө сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа болохоор бусдын юу гэж бодох нь хамаагүй" гэжээ. 

Дашрамд дурдахад, Хлое, Тристан хоёр хөл хорионы үеэр Калабасаст хэсэг хугацаанд амьдарсны эцэст эргэж нийлсэн гэх яриа гараад байна. Хос хоёр Трү хэмээх хоёр настай охинтой билээ.

Эх сурвалж: Daily Mail 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.