Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Хоакин Фениксийн тоглосон 33 киног шүүмжлэгчдийн үнэлгээгээр жагсаасан нь


"Joker" аравдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн цагаас хойш хүмүүсийн ярьж байгаа зүйл нь тэр чигтээ л Хоакин Феникс. Энэ жүжигчин өөрийн гайхалтай чадвараа ямар кинонууд дээр харуулж чадсаныг, бас таны мэдээгүй ямар ямар кинонд тоглосныг хамтдаа сонирхоцгооё.

Уг кино жагсаалтад дөнгөж нээлтээ хийгээд буй "Joker" хараахан ороогүй байгаа болно. Үнэлгээ нь бүрэн тогтох үед дараагийн жагсаалтад нэмэн оруулж, та бүхэнд танилцуулах болно.

33. RUSSKIES (1987)

Rotten: 14%

Ерөнхий шүүмж: (Байхгүй)

Тойм: Гурван хүү эрэг дээрээс хаягдсан завь олох бөгөөд нууцлаг үйл явдал ийн эхэлнэ.

Жүжигчид: Вип Хабли, Хоакин Феникс, Питер Биллингсли, Стефан ДеСалле

Найруулагч: Рик Росентал

32. IT'S ALL ABOUT LOVE (2004)

Rotten: 19%

Ерөнхий шүүмж: Уг нь энэ кино маш сайн жүжигчдийг багтаасан, маш чухал санаагаар эхлүүлсэн боловч алийг нь ч ашиглаж чадаагүй.

Тойм: Байгаль орчны гамшгаас болж мөстлөгийн үе эхлэх бөгөөд дэлхийн татах хүч үгүй болж эхэлнэ. Энэ бүхэнтэй нүүр тулах хүн төрөлхтөн аймшигт мөчүүдийг хэрхэн өнгөрүүлж буйг харуулна.

Жүжигчид: Хоакин Феникс, Клэйр Данес, Шон Пенн, Дуглас Хеншалл.

Найруулагч: Томас Винтерберг

31. 8MM (1999)

Rotten: 22%

Ерөнхий шүүмж: Садист хүчирхийллийн хэсгүүд нь огтхон ч зөв биш, бас сэтгэл татаж, гайхшруулах зүйл байхгүй.

Жүжигчид: Николас Кэйж, Хоакин Феникс, Жэймс Гандолфини, Питер Стормэйр

Найруулагч: Жоел Шумачер

30. INVENTING THE ABBOTTS (1997)

Rotten: 31%

Ерөнхий шүүмж: (Байхгүй)

Тойм: Жижигхэн хотод нэгэнтэйгээ маш ойр амьдардаг хоёр гэр бүлийн хоорондын харилцааг харуулах драм бүтээл.

Жүжигчид: Майкл Китон, Хоакин Феникс, Билли Крудуп, Лив Тайлер

Найруулагч: Пат О'Коннор

29. BROTHER BEAR (2003)

Rotten:  37%

Ерөнхий шүүмж: Энэ анимейшн үзэхэд таатай, энгийн бүтээл. Гэхдээ Диснейн сэтгэлд тод үлдсэн бүтээлүүдийн нэг биш.

Дуу оруулсан: Хоакин Феникс. Жереми Суарез, Жэйсон Райзе, Рик Моранис

Найруулагч: Аарон Блайз, Боб Валкер

28. RESERVATION ROAD (2007)

Rotten: 38%

Ерөнхий шүүмж: Хэдийгээр жүжигчдийн чадвар сайн боловч үйл явдлыг эргүүлэх гэж оролдсон найруулга, хийц тааруу.

Жүжигчид: Хоакин Феникс, Марк Руффало, Женнифер Коннелли, Мира Сорвино

Найруулагч: Терри Жорж

27. LADDER 49 (2004)

Rotten: 41%

Ерөнхий шүүмж: Гал сөнөөгчдийг хүн гэдэг талаас нь харуулах ёстой байсан ч хэтэрхий дөвийлгөж орхисон.

Жүжигчид: Хоакин Феникс, Жон Траволта, Жакинда Барретт, Роберт Патрик

Найруулагч: Жэй Расселл

26. THE VILLAGE (2004)

Rotten: 44%

Ерөнхий шүүмж: Энэ кино маш эвгүй, айдас төрүүлэм байсан хэдий ч төгсгөл нь сэтгэлээр унамаар.

Жүжигчид: Брюс Даллас Ховард, Хоакин Феникс, Адриен Броди, Виллиам Харт

Найруулагч: М. Найт Шьямалан

25. MARY MAGDALENE (2019)

Rotten: 45%

Ерөнхий шүүмж: Уг нь маш сонирхолтой дүр боловч түүнийг улам гүнзгий харуулах оролдлого байгаагүй.

Жүжигчин: Рүүни Мара, Хоакин Феникс, Тахар Рахим

Найруулагч: Гарт Давис

24. SPACECAMP (SPACE CAMP) (1986)

Rotten:  45%

Ерөнхий шүүмж: (байхгүй)

Жүжигчид: Кэйт Капшо, Леа Томпсон, Келли Престон, Ларри Б.Скотт

Найруулагч: Харри Винер

23. IRRATIONAL MAN (2015)

Rotten: 46%

Ерөнхий шүүмж: Хоакин Фениксийн хамгийн том шүтэн бишрэгчид болон Вүүди Аллены бүтээлийг сонирхогчид энэ киног хамгийн ихээр үнэлэх байх. Гэхдээ бусад хүмүүст бол таалагдахгүй л болов уу.

Жүжигчид: Хоакин Феникс, Эмма Стоун, Жэйми Блакли, Мередит Хагнер

Найруулагч: Вүүди Аллен

22. I'M STILL HERE (2010)

Rotten: 53%

Ерөнхий шүүмж: Олны танил хүн байхын утга учрыг гаргаж өгөх гэж зорьсон бөгөөд гол дүрд тулгуурлан олон сонирхолтой асуулт гаргаж ирсэн боловч тэр болгонд нь харулт өгч чадаагүй бүтээл.

Жүжигчид: Хоакин Феникс, Кэйси Аффлек, Антони Лангдон, Шон Комбс.

Найруулагч: Кэйси Аффлек

21. WE OWN THE NIGHT (2007)

Rotten: 57%

Ерөнхий шүүмж: Онцгой зүйлгүй дүрүүд, утгагүй харилцан яриа гээд энэ кино байж болох хэмжээндээ огтхон ч хүрч чадаагүй.

Жүжигчид: Хоакин Феникс, Марк Валберг, Эва Мендес, Роберт Дувалл

Найруулагч: Жэймс Грей

20. U-TURN (1997)

Rotten: 60%

Ерөнхий шүүмж: Уг бараан комеди бүтээлд сонирхолтой, хүчтэй хэсгүүд хэд хэд байсан боловч Оливер Стоуны шилдэг бүтээл байхуйц биш.

Жүжигчид: Шон Пенн, Ник Нолте, Женнифер Лопез

Найруулагч: Оливер Стоун

19. CLAY PIGEONS (1998)

Rotten: 62%

Ерөнхий шүүмж: (Байхгүй)

Жүжигчид: Винс Вогн, Хоакин Феникс, Жанеане Гарофало, Скотт Вилсон

Жүжигчид: Дэвид Добкин

18. THE YARDS (2000)

Rotten: 64%

Ерөнхий шүүмж: Маш сайн жүжиглэлт болон найруулга. Хуучны мэт мэдрэмж төрүүлэх гэмт хэргийн тухай баялаг бүтээл.

Жүжигчид: Марк Валберг, Хоакин Феникс, Шарлиз Терон, Жэймс Каан

Найруулагч: Жэймс Грей

17. RETURN TO PARADISE (1998)

Rotten: 71%

Ерөнхий шүүмж: (Байхгүй)

Жүжигчид: Винс Ваугн, Анне Хеч, Хоакин Феникс, Дэвид Конрад

Найруулагч: Жосеф Рубен

16. BUFFALO SOLDIERS (2001)

Rotten: 73%

Ерөнхий шүүмж: Ерөнхийд нь дүгнэх юм бол энэ инээдмийн киноны хэсгүүд алдсан гэхээсээ оносон нь илүү.

Жүжигчид: Хоакин Феникс, Эд Харрис, Скотт Гленн, Анна Пакүйн

Найруулагч: Грегор Жордан

15. INHERENT VICE (2015)

Rotten: 73%

Ерөнхий шүүмж: Логик зөрчлийг маш чухлаар хүлээж авдаг үзэгчдийг бухимдуулж мэдэх хэдий ч П.Т. Андерсоны шүтэн бишрэгчдэд гарцаагүй таалагдана.

Жүжигчид: Хоакин Феникс, Жош Бролин, Овен Вилсон, Катерин Ватерстон

Жүжигчид: Пол Томас Андерсон

14. SIGNS (2002)

Rotten: 73%

Ерөнхий шүүмж: Энэ киногоор найруулагч үйл явдлыг маш сайн гаргаж, үзэгчдэд ямар мэдрэмж төрүүлэхийг сайн мэддэг гэдгээ харууллаа.

Жүжигчид: Мел Гибсон, Хоакин Феникс, Абигэйл Бреслин, Рори Кулкин

Найруулагч: М. Найт Шьямалан

13. QUILLS (2000)

Rotten:  75%

Ерөнхий тойм: Үзэхэд тун бэрх, бас эрх чөлөөг эрэлхийлж буй тэр үйл явц нь бүхлээрээ сэтгэл тавгүй болгоно.

Жүжигчид: Жоффрей Раш, Кэйт Винслет, Хоакин Феникс, Майкл Кайне

Найруулагч: Пилип Кауфман

12. DON'T WORRY, HE WON'T GET FAR ON FOOT (2018)

Rotten: 76%

Ерөнхий тойм: Энэ кино бусад бүтээлүүдийн нэгэн адил энгийн санаа, үйл явдал агуулаагүй нь найруулагчдын сайных. Мөн жүжигчдээ маш зөв сонгож авчээ.

Жүжигчид: Хоакин Феникс, Жона Хилл, Рүүни Мара, Жак Блак

Найруулагч: Гас Ван Сент

11. GLADIATOR (2000)

Rotten: 76%

Ерөнхий тойм: Ромын гайхалтай түүхийг маш чадварлаг жүжигчдийн хамтаар амжилттай үзүүлж чадсан бүтээл.

Жүжигчид: Рассел Кроу, Хоакин Феникс, Конни Ниелсен, Оливер Рийд

Найруулагч: Ридли Скотт

10. TWO LOVERS (2008)

Rotten: 82%

Ерөнхий тойм: Маш олон утга санааг агуулж, чадварлаг жүжиглэлт болон мэдрэмжээр бялхсан сайн романтик драм.

Жүжигчид: Хоакин Феникс, Гвинет Палтроу, Винесса Шо, Элиас Котеас

Найруулагч: Жэймс Грей

9. WALK THE LINE (2005)

Rotten:  83%

Ерөнхий тойм: Жонни Кэшийн домгийг байж болох хамгийн мундаг байдлаар гаргаж чадсан, супер жүжиглэлт бүхий кино.

Найруулагч: Хоакин Феникс, Рийс Витерспүүн, Гиннифер Гүүдвин, Роберт Патрик

Найруулагч: Жэймс Мэнголд

8. THE MASTER (2012)

Rotten: 85%

Ерөнхий тойм: Маш чадварлаг бүтээл. Пол Томас Андерсоны маш чанартай үзэгчдийг хүртэл татаж чадах кино.

Жүжигчид: Хоакин Феникс, Филип Сэемоур Хоффмэн, Эми Адамс, Лаура Дерн

Найруулагч: Пол Томас Андерсон

7. THE IMMIGRANT (2014)

Rotten:  85%

Ерөнхий тойм: Үзэсгэлэнтэй зураглал, найруулагчийн итгэлтэй бүтээл. Үзэгчдийг гарцаагүй татаж чадах бүтээл.

Жүжигчид: Марион Котиллард, Хоакин Феникс, Жереми Реннер, Дагмара Доминчик 

Найруулагч: Оливер Грей

6. THE SISTERS BROTHERS (2018)

Rotten: 87%

Ерөнхий тойм: Маш сайн жүжигчдээр хөтлүүлэн төсөөлөөгүй эргэлт гаргаж чадсан сэтгэл татам түүх.

Жүжигчид: Жон К.Рейлли, Хоакин Феникс, Жэйк Жилленхол, Риз Ахмед

Найруулагч: Жак Одиар

5. TO DIE FOR (1995)

Rotten: 88%

Ерөнхий тойм: Дүр сонголт сайн, маш хөгжилтэй бас ухаалаг бүтээл. Олны танил хүмүүст хэт их татагдаж буй өнөөгийн нийгмийг гунигтайгаар, бас шулуун шударгаар харуулсан.

Жүжигчид: Николь Кидман, Матт Диллон, Хоакин Феникс, Кэйси Аффлек

Найруулагч: Гас Ван Сент

4. YOU WERE NEVER REALLY HERE (2018)

Rotten: 89%

Ерөнхий тойм: Хоакин Фениксийн гайхалтай жүжиглэх чадвараар хөглөгдсөн энэ кино найруулагч Линн Рэмсиг орчин үеийн кино урлагийн түүхэн дэх хосгүй нэгэн дуу хоолой гэдгийг нь харуулсан.

Жүжигчид: Хоакин Феникс, Жүдит Робертс, Екатерина Самсонов, Жон Доман

Найруулагч: Линн Рэмси

3. HOTEL RWANDA (2004)

Rotten:  91%

Ерөнхий тойм: Зүрх сэтгэл шимшрүүлэм маш гунигт түүхийг харуулсан бүтээл. Руандад болсон аллагыг ихэнх хүн үл тоосон байх үеийг үзүүлж, гунигт автуулах болно.

Жүжигчид: Дон Чеадле, Софи Оконедо, Ник Нолте, Хоакин Феникс

Найруулагч: Терри Жорж

2. PARENTHOOD (1989)

Rotten: 93%

Ерөнхий тойм: Гэр бүлийн амьдралд тохиох хамгийн сайхан бас хамгийн таагүй үеүдийг хөгжилтэй, зөв байдлаар харуулж чадсан бүтээл.

Жүжигчид: Стив Мартин, Мари Стенбурген, Дианне Виест, Жэйсон Робардс

Найруулагч: Рон Ховард

1. HER (2013)

Rotten: 94%

Ерөнхий тойм: Орчин үеийн хүмүүсийн хоорондын харилцааг хамгийн содон, хөгжилтэй, ухаалаг байдлаар харуулж чадсан бүтээл.

Жүжигчид: Хоакин Феникс, Эми Адамс, Скарлетт 

Найруулагч: Спайк Жонз

Эх сурвалж: Rotten Tomatoes

холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа
2
3 өдрийн өмнө
Бид юунд дурлаж байна вэ? №7
3
4 өдрийн өмнө
"Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлтээс онцлох 7 эшлэл
санал болгох
1
9 минутын өмнө
Өөхний хувиа багасгах гэж байгаа бол калорийн тоо чухал биш
2
2 цагийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
3
4 цагийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
11
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Fan 2019.10.08 66.181.161.112

Her bol zvgeer l tugs kino

0 Хариулах


BAYRAA 2019.10.08 124.158.111.7

GAIHALTAI SAIN JUJIGCHIN SAIHAN CH ZALUU BAINA NELEED HEDEN KINOG NI UZEJ BAISAN YUM BAINA MEDEEGUI YWJ EE MUNDAG YUM

0 Хариулах


Зочин 2019.10.07 192.82.66.25

yoo hair shuuuu

0 Хариулах