Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хожлын дайтай хожигдол хүлээлээ


Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо өчигдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр дэлхийд чансаагаар 68 байр илүү Тажикистаны шигшээ багтай хийж, 1:0-ийн харьцаатай ялагдал хүлээлээ.

Монголын шигшээ баг хэдийгээр ялагдал амссан ч 90 минутын турш өндөр хэмнэлтэй тоглолт үзүүлж, үзэгчдийг огшоож байсан юм. Тажикистаны багтай эн тэнцүү, гайхалтай өрсөлдөөнийг үзүүлсэн ч тоглолтын 80 дахь минутад зочин багийн 6 дугаартай тоглогч Давронжон Ергашев унаж мөргөн гоол оруулсан нь тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Тоглолтын турш Монголын шигшээ баг 44 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу чиглэсэн долоон удаагийн цохилт хийжээ. 

Харин Тажикистаны баг 56 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу чиглэсэн есөн удаагийн цохилт хийсэн бөгөөд хоёр багийн хаалга оносон цохилт адил дөрөв байлаа.

Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд үндэсний шигшээ багийн 3455 үнэнч хөгжөөн дэмжигч цуглаж, гайхалтай уур амьсгалыг бүрдүүлсэн нь энэ тоглолтыг улам амттай болгосон гэж хэлж болно. Дэлхийн чансаанд 52 дугаарт жагсдаг Мьянмарын шигшээ багийг хожоод байгаа Монголын шигшээ баг 10 дугаар сарын 15-нд Кыргызстаны багтай өөрийн талбайдаа тоглох хувиартай байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
11 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
11 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
3
0
0
1