Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хол зайн үерхэл хэцүү хэдий ч "үнэ цэнэтэй" байдаг 16 шалтгаан


Хоорондоо хэдэн зуун км зайтай амьдарна гэж бодохоор л өдөр хоногууд яаж өнгөрөх нь бүрхэг, хэцүү санагдах үе бидэнд тохиодог. Гэтэл үнэхээр нэгнээсээ хол байна гэдэг гарцаагүй асар их хүч, тэвчээр шаардах зүйл билээ. Нэгнээсээ хол байж, өөрийн мөрөөдөл зорилгоо бүтээхийн тулд золиос гаргаж чаддаг хосуудын үерхэл өдрөөс өдөрт бэхжиж, улам хүчтэй болдгийг батлах 16 шалтгааныг сонирхуулъя.

1. Мэдээж хэрэг, баяртай гэж хэлнэ гэдэг амархан биш. Үргэлж л сэтгэлээс нэг зүйл аваад хаячих шиг санагдах болно.

Та өөрийгөө "баяртай" гэж хэлэхдээ шаналахгүй, дахиад л удахгүй уулзах юм чинь гуниглахгүй гэж боддог ч үнэндээ тийм байдаггүй. Баяртай гэж хэлэх мөч үргэлж л нулимстай, санаа алдалт, гунигтай байдаг.

2. Та янз бүрийн цагийн бүс, цагийн зөрүүг тооцоолохдоо сайн.

Тэнд хэдэн цаг болж байгаа, хэдэн цагийн зөрүүтэй байдаг гээд бүгдийг мэддэг болох үе ирдэг. Аль үед залгавал тохиромжтой, хэдэн цагийн үед тэр унтаж байх бол гэх мэт бодлууд толгойноос салахгүй.

3. Дундаа уулзаж болох олон улс орон, шинэ газруудын тухай мэдлэгтэй болно.

Дундаа уулзаж болох боломжийг эрж хайхад янз бүрийн л улс орон, газар, нислэгийн тухай мэдээлэлтэй болж үлдэнэ. Түүнтэй хамгийн ихээр ойртож болох боломжийг хайж, ямагт л интернет ухаж сууна.

4. Итгэлцэл болон харилцаа холбоо ямар чухал болохыг мэдэрнэ.  

Хол байлаа гээд харилцаа холбоо дундрах учиргүй. Энэ л үед та хоорондоо байнга харилцаж, дэргэд нь байгаа мэт нөмөр нөөлөг болохын чухлыг мэдрэх болно.

5. Та мөнгөө хадгалах ямар чухал болохыг мэднэ.

Ямар нэг зүйлд мөнгө үрэх гэх үед шууд л түүнийгээ хадгалж байгаад түүн дээрээ очих нь чухал гэдгийг санадаг. Тийм ч учраас та маш тооцоотой болох болно.

6. Утсаа үргэлж дэргэдээ байлгасаар дасах болно.

Хайртай хүнтэй холбож өгөх гүүр нь тэр чигтээ л онлайн орчин болж хувирах учир та утсаа байнга дэргэдээ авч явж, бүр биеийн нэгэн хэсэг болгосон мэт санагдана. 

7. Хайртай хүнээ баярлуулах ямар нэгэн шинэ санаа байнга бодож олно.

Хол байлаа гээд нэгнээ баярлуулж, гэнэтийн бэлэг барьж болохгүй гэсэн зүйл үгүй. Та түүндээ таалагдах бүх зүйлийг л бодож олдог. 

8. Бусад хосуудыг хараад цагаахан атаархал төрөх мөч тохионо.

Хосууд таны нүдний өмнө эрхэлж, хөтлөлцөн алхахад таны дотор нэг л хачин мэдрэмж төрдөг. 

9. Үнэндээ түүнтэй ярилцаж, түүний царайг харж, хоолойг нь сонсож л байвал хэдэн цаг болж байгаа нь хамаагүй.

10. Гэхдээ өдөр шөнөгүй утсаар ярьсан ч гэсэн бодит мэдрэмжийг юу ч давахгүй. Хол зайг үл тоон үргэлж нэг нэгэн рүүгээ тэмүүлэх тэр мэдрэмж хамгийн хүчтэй.

11. Үл ойлголцол үүсэх хамгийн хэцүү.

Үүссэн ямар ч үл ойлголцлыг шийдэхэд улам хүндрэлтэй болж ирдэг. Интернет ашиглан ойлголцохыг оролдоход юмс яаж ч эргэж болдог нь туйлын бэрх.

12. Бичсэн зурвасаар нь, явуулсан ганц эможигоор нь л та түүний сэтгэл санааны байдал ямар байгааг мэддэг.

13. Хамт байсан цаг хугацаа, дурсамж, тэр бүх мэдрэмжүүд ямар үнэ цэнэтэй байсныг улам бүр ойлгодог. Бүр багахан үйлдэл, энгийн үгсийг нь хүртэл санана.

14. Сэтгэлээр навс унаж, уйлж, тэвчээр алдах үе ч ирэхийг нуух аргагүй.

15. Тэр чигтээ хүлээлт, хүлээлт, хүлээлт...

16. Гэхдээ эцэст нь та эргэн уулзах өдөр байгаа гэдгийг мэддэг. Тэр бүх хүлээлтийн дараа харилцаа улам бүр бэхжиж, нэгнээ илүү их хайрлах хүч чадал, тэвчээрийг олж авсан байдаг. Энэ хайрыг нандигнан, дахин уулзах өдрийн төлөө хүчтэй байгаарай!    

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
11 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
16
0
10
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Nara 2019.10.14 213.142.96.117

Minii bodloor ene bol hudal gej bodoj bn tiim bosh ymnuud zunduu ym bn l ee

0 Хариулах


bi 2019.10.12 64.119.27.117

eh surwalj???

0 Хариулах


Зочин 2019.10.12 202.9.42.113

Хамгийн лалрын мэдрэмж дээ

0 Хариулах


Зочин 2019.10.14 202.9.42.113

ttiim shuuu llr iin bas dahin llr in

0 Хариулах