Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Холын замд үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна


Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2020 оны 7 дугаар сард ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер, аянга буух, голын усны түвшин огцом нэмэгдэх, хүчтэй салхи шуурга болох зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх төлөвтэй байна.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж, ширүүн аадар бороо орж, үер бууж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын чанартай авто зам /Улаанбаатар-Чойр, Улаанбаатар-Хөшигийн хөндий, Улаанбаатар-Мандалговь, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг, Улаанбааатар-Арвайхээр, Эрдэнэт-Булган чиглэл/ -ын тодорхой хэсгийн зорчих хэсэг дээгүүр үерийн ус давсны улмаас зам дээр тогтсон лаг шавар, чулууг цэвэрлэх, далангийн хажуу налуу, хөвөө үерийн усанд урсаж эвдэрснийг дүүргэлт хийж засварлах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ суурилуулах зэрэг ажил хийгдэж, замын зорчих хэсгийг чөлөөлөх, тээврийн хэрэгсэл саадгүй дамжин өнгөрүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

Иймд аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, цаг агаарын эрсдэлтэй үед гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байх, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулан түгээж, болзошгүй аюул, эрсдлээс өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.