UBLife Logo
Кино

Жүжигчин Кристен Стюарт Английн гүнж Дианагийн дүрийг бүтээхээр болжээ

Ub.life
Ub.life
Жүжигчин Кристен Стюарт Английн гүнж Дианагийн дүрийг бүтээхээр болжээ

АНУ-ын "Deadline" телевизийн мэдээлснээр "Twilight" киноны од, өдгөө 30 настай Кристен Стюарт Английн гүнж Дианагийн дүрийг бүтээхээр болжээ.

Уг кинонд Диана, Чарльз хоёр Сандрингемд амралтын өдрүүдээ өнгөрөөж байх үеэр тэрээр гэрлэлт нь бүтэхгүй болохыг ойлгож буй тухай үзүүлнэ.

Өмнө нь “Jackie” киног найруулж байсан Пабло Ларраин энэхүү киноны найруулагчаар ажиллахаар болжээ. Уг киноны гол дүрд тоглодог Натали Портман тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвшиж байжээ.

Кристен Стюарт мөн “Спенсер” хэмээх жүжгийн Леди Дигийн дүрийг бүтээхээр болсон байна.

Орчуулсан: Ц.Ариунбилэг

Эх сурвалж: Deadline

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.