Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Холливудын дур булаам жүжигчин Роберт Паттинсоны тухай 10 баримт


Та бүхэндээ энэ удаа сэтгэл татам, чадварлаг жүжигчин Роберт Паттинсоны тухай баримтуудыг хүргэж байна.


1. "Harry Potter and the Goblet of Fire" кинонд тэр анхны том дүрээ бүтээж байсан.

2005 он гэхэд тэр гурван удаа жижиг дүр бүтээсэн байсан. Гэвч тэр Седрик Диггоригийн дүрийг авч чадсан.

2. Тэр их сургуульд явах биш "Harry Potter" кинонд тоглохыг илүүд үзсэн.

Паттинсон тухайн үед 17 настай байсан. 2017 онд "Time Out London"-д өгсөн ярилцлагадаа тэр их сургуульд орохын оронд тус дүрийг бүтээхээр болсон тухайгаа хэлжээ.

3. Тэр порнографик сэтгүүл хулгайлж, зарж борлуулсан хэргээр сургуулиас хөөгдөж байсан.

2017 онд "The Howard Stern Show" ярилцлагын үеэр тэр найзууддаа "том хүний" сэтгүүл зарж байгаад сургуулиас хөөгдсөн тухайгаа ярьжээ. Тэр ойрхон байрладаг дэлгүүрээс сэтгүүл хулгайлж байснаар баригджээ. 

"Би ороод ганц хоёрыг цүнхэндээ хийчихдэг байсан. Тэр үедээ сургуулийн дүрэмт хувцастай байсан болохоор эрсдэлтэй байсан л даа. Эцэст нь баригдсан."

4. Тэр хэзээ ч телевизийн олон ангит кинонд тоглож байгаагүй.

Бараг 15 жилийн жүжигчнээр ажиллах хугацаандаа тэр нэг ч удаа телевизийн олон ангит кинонд тоглож байгаагүй. 30 гаруй бүтээлд дүр бүтээсэн нь богино бичлэг, телевизийн нэг ангит кино болон том дэлгэцийн бүтээлүүд байсан.

5. Тэр дуучин бас хөгжимчин гэдгийг мэдэх үү?

Тэр төгөлдөр хуур болон гитар хөгжмийг маш сайн тоглож чадахаас гадна дуу бичиж, түүнийгээ дуулдаг. "Twilight" киноны "Never Think", "Let Me Sign" (Энэ дуунуудад нь дурлаж явлаа) зэрэг дуунуудыг тэр өөрөө зохиож дуулсан байдаг. Хамгийн сүүлд Клер Денигийн "High Life" кинонд зориулж дуулсан байна. 

6. Тэр тийм ч сайн жолооч биш.

Эллен Деженересийн нэвтрүүлэгт оролцох үедээ тэр үнэхээр яаж машин барих учраа олдоггүй тухайгаа хуваалцжээ. 

"Ерөнхийдөө би жолоодоод л байгаа юм л даа. Гэхдээ яг яаж гэдгийг огт мэдэхгүй. Үнэхээр аймшигтай санагддаг. Дээрээс нь би хянах самбар дээр байгаа тэр зүйлс бүхэлдээ ямар учиртайг ч сайн мэддэггүй" гэжээ.

7. Тэр "Шилдэг үнсэлт" шагналыг авч байсан.

2009-2012 оны хооронд "Twilight" кинонд хамтран тоглосон Кристен Стюарттай хамт MTV Movie болон телевизийн шагнал гардуулах ёслолуудын "Шилдэг үнсэлт" шагналыг ДӨРВӨН УДАА авч байлаа. Өөр ямар ч жүжигчид дөрөв байтугай хоёр жил ч дараалан энэ шагналыг авч байсан удаагүй.

8. Тэр золтой л "Twilight" киноноосоо халагдаагүй.

Түүнийг дүрээ хэтэрхий чухал царайтай болгож гаргаад байна хэмээн шүүмжилж байжээ. Эдвардын дүрийг бүтээхдээ жаахан тайвширч, инээмсэглэ гэх зөвлөгөө өгч байжээ. Сүүлдээ бүр "Twilight" эх зохиолын шинэхэн номон дээр дүрийнх нь инээмсэглэж буй тухай өгүүлсэн бүх хэсгийг тодруулагчаар тодруулаад өгч байсан гэнэ. Аз болоход найруулагч, Паттинсон хоёр учраа олсон байна.

9. Тэр "Дэлхийн хамгийн царайлаг залуу" болж байсан.

2009 онд "Vanity Fair"-ээс гаргаж байсан "Дэлхийн хамгийн царайлаг залуу" жагсаалтыг тэр тэргүүлж байсан. Мөн тэр жил Анжелина Жоли "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй" жагсаалтыг тэргүүлсэн.

10. Түүний харамсдаг, бүр үзэн яддаг дүр.

Тэр өөрийг нь хамгийн алдартай болгосон "Twilight" киног үнэндээ үзэн яддаг. Номыг нь унших үедээ хүртэл тэр "Энэ хэвлэгдэх ёсгүй" гэж бодож байсан байна. Мөн зураг авалт хийж эхлэх үед тэр толгой тархиа ажиллуулахаа больсон гэж хэлж байжээ. Хүмүүс "Twilight"-ийг түүнээс илүү үзэн яддаг хүн байхгүй хэмээдэг.

11. Бидний хүлээн авах шинэхэн Бэтмен.

Саяхан богино трейлер нь цацагдаж хүмүүсийн хүлээлтийг тултал нэмээд буй "Batman" киноны гол дүр бол мэдээж тэр юм. Энэ удаа та Бэтмений хамгийн хар бараан түүхийг үзэх болно. Хүлээх л үлдлээ.

Мөн тун удахгүй түүний тоглосон "TENET" кино нээлтээ хийх гэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
18 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
19 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
11
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.