Өнгөрсөн жилийн Оскарын шагнал гардуулах ёслолд хар өнгийн тукседо-даашинзаар гангарсан жүжигчин, дуучин Билли Портер олноос онцгойрч, улаан хивсний хамгийн сайхан хувцасласан эрчүүдийн нэг хэмээгдэж байв.
Билли Портер 1948 оноос хойш гардуулж эхэлсэн театрын урлагийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох "Tony Awards"-ын шагналыг 2013 онд, Грэммигийн Шилдэг театрын цомог номинацийн шагналыг 2014 онд тус тус хүртэж байсан уран бүтээлч юм.
Загварын өвөрмөц, онцгой сонголтоороо үргэлж олны анхаарлыг татдаг тэрбээр анх "Pose" телевизийн цувралд тоглож олонд танигдсан билээ. 2019 онд тэрбээр Алтан бөмбөрцөг болон Primetime Emmy шагналд телевизийн цувралын шилдэг эрэгтэй дүрээр нэр дэвшиж, Primetime Emmy Award-т шилдгээр тодорч байсан юм.
Түүний олныг гайхшруулсан өвөрмөц гоёлуудаас толилуулж байна.
Оскар 2020


Tony Award 2020

Golden Globes 2020



Annual Critics’ Choice 2020


Primetime Emmy Award 2019

Peabody Awards 2019


Met Gala 2019

Оскар 2019
