Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хонконгийн эрх баригчид жагсаалын үеэр нүүрний баг зүүхийг хориглох гэж байна


Хонконгийн Засгийн газар олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны үеэр нүүрний баг зүүхийг хориглох шийдвэр гаргах гэж буй талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. 

Хотын удирдлагууд колоничлолын үед гарсан "Онц байдлын тухай хууль"-ийг ашиглан эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаахаар зорьж байгаа аж. Тус хуулийг сүүлийн 50 гаруй жил огт хэрэглээгүй байжээ. Хамгийн сүүлд 1967 онд худалдааны төвд гарсан үймээнийг дарах зорилгоор ашигласан бөгөөд уг хуулиар баривчилгаа явуулах, хэвлэл мэдээлэлд хяналт тавих зэрэг эрхийг Засгийн газарт олгосон байдаг аж. 

Хонконгийн удирдлагууд энэ шийдвэрийг баасан гарагт буюу хотын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны дараа олон нийтэд зарлаж магадгүй байна гэжээ.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр мөргөлдөөн, хүчирхийлэл гарах нь сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрөгч ням гарагт Индонезийн сэтгүүлч зүүн нүдэндээ резинэн сумаар буудуулсны улмаас хараагүй болж, мягмар гарагт 18 настай жагсагч цагдаагийн суманд өртөн цээжиндээ шархадсан хэрэг гарчээ. 

Хэрэв дээрх шийдвэр мөрдөгдөж эхэлбэл, хууль зөрчиж баг зүүсэн хүмүүсийг 25,000 хонконг доллараар (3190 ам.доллар) торгох эсхүл нэг жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх гэнэ. Гэвч уг шийдвэр нь хотын шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж, эсэргүүцлийн жагсаалд оролцож буй иргэдийг аюулд оруулах эрсдэлтэй хэмээн эсэргүүцэж буй хүмүүс ч байгаа юм. 

Эх сурвалж: BBC 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.