Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хосууд өдөр бүрийг ВАЛЕНТИНЫ ӨДӨР шиг байлгах 8 санаа


Хэдийгээр Валентины баярын үйл явдал ард хоцорсон ч хосууд өдөр бүрийг тийм догдлом байлгах боломжтой гээд боддоо! Энэ тийм хэцүү ч биш. 

1. Наалддаг цаасан дээр дотно үгс бичиж гэрийнхээ, эсвэл ойр хавьд нь нааж байх

Жижигхэн наалддаг цаасан дээр сэтгэлийг нь өргөх үгс бичээд харах газар нь наагаарай. Эсвэл түрийвч, дэвтэр зэрэг зүйл дээр нь наагаад орхиод үзээрэй. Олж хараад баярлана даа.

2. Өдөрт 10 минутыг ч болтугай түүнд сайхан талуудыг нь хэлж, урамшуулахад зориулж байх 

Түүнтэй чухал эсвэл гоё сэдвүүдийн тухай ярилцалгүй удсан юм биш биз? Магтаж, гаргасан амжилтыг нь үнэлж, түүнд сайхан үг хэлээрэй. Энэ та хоёрын харилцааг улам дулаан, дотно болгох нь гарцаагүй. 

3. Хамт байхгүй байсан ч дэргэд нь мэт байх

Үүнд холыг ойртуулж, хоёрыг учруулдаг утас, интернет хэрэг болно доо. Ажил дээрээ цайгаа ууж байхад нь "video call" хийж, гэртээ харь явахад нь залгаад өдрийн сонин сайхныг нь ярилцаж болох юм. 

Нэгэн мэдээлэл дуулгахад 14-23 насныханд зориулсан Юнителийн U хөтөлбөрийн залуус Хосын дугаараа бүртгүүлэээд Lovers багц идэвхжүүлээрэй. Өөртөө дата багц идэвхжүүлэх бүрт хосдоо ч бас бэлэглэх боломжтой юм байна. Хос 2 хоорондоо үргэлж үнэгүй ярих боломжтой!  Lovers багцыг 2020.02.29-нийг хүртэл идэвхжүүлэх боломжтой. Мэдээллийг ЭНД дарж аваарай.

4. Хийдэг ажлынх нь нэгээхэн хэсгийг ч болтугай өмнөөс нь хийж, баярлуулах 

Магадгүй тэр өнөөдөр аяга таваг угааж эсвэл хоол хийх ёстой байх. Гэхдээ та өмнөөс нь хийж түүнийг баярлуулаарай. Бас ажилд нь чадах зүйлээрээ тусалж, магадгүй бичсэн зүйлийг нь хянан, энд тэнд орхисон зүйлийг нь янзалж эмхлээд өгсөн ч болно.

5. Дуртай амттан, хоол, жижиг сажиг зүйлийг нь авч өгч байх

 Орой уулзахдаа халаасандаа жижигхэн чихэр хадгалж байгаад өгч болох юм. Эсвэл кофенд дуртай бол хүссэн кофегоор нь дайлж, таалагддаг жижигхэн бялууг нь мэдээгүй байхад нь ажил дээр нь аваачиж өгөх ч юм уу. Үнэхээр энгийн шүү.

6. Ямар ч завгүй өдөр байсан заавал дундуур нь цаг гаргаад хайртай гэдгээ хэлэх 

Үүнд их зүйл шаардахгүй. Ердөө л зурвас илгээх, чат бичих эсвэл залгаж хэлэхэд хангалттай. "Амжилт хүсье, өдрийг сайхан өнгөрүүлээрэй", "Хурдан уулзах юмсан", "Хоолоо сайн идээрэй, ус уугаарай" гэдэг ч юм уу. Түүнд анхаарал тавихад л болно.

7. Хамтдаа дуртай кино, бичлэгээ үзэж хэвтэх

Маш завгүй, заримдаа уулзах ч, юм ярих ч завгүй байлаа ч ямар нэгэн өдрийг заавал сонгож дуртай киног нь үзэнгээ тухтайхан хэвтэж болох юм. Түүний сонгосон киног тавиад, амттан тойруулаад хэвтэх шиг сэтгэл амар мөч лав байхгүй.

8. Хамтдаа хоолоо хийж идэн, бүжиглэх

Романтик оройн зоогийг гэртээ хийх амархан шүү дээ. Хамтдаа жор харж байгаад, шинэ содон хоол хийж туршиж, өдөр болгон сонирхолтой хоолоор ходоодоо баясгангаа дарс ууж, хөгжмийн аялгуунд бүжиглэж байвал ямар романтик гээч? Үүнийг долоо хоногт нэг удаа ч болтугай хийгээд үзээрэй. Та хоёрын харилцаа улам л бат болж, сайхан дурсамжаар дүүрэх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
16 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.