Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хөдөө үлдсэн хүмүүс хэрхэн сайн малчин болох тухай "анхан шатны" 11 зөвлөгөө


Нийслэлээс гарах, орох хязгаарлалтыг гуравдугаар сарын 3-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасантай холбоотойгоор хотоос хөдөөг зорин очсон олон ч иргэн яахаа мэдэхгүй байдалтай сууцгааж байна. Гэхдээ бүү санаа зов. Энэ нийтлэл танд хэрхэн "аятайхан" малчин болох анхан шатны мэдлэгийг өгөх болно.

1. Хамгийн түрүүнд, өглөө ЭРТ босч сурна даа.

Нэн түрүүнд хийх зүйл бол эртлэн босч сурах юм. Та үд болтол унтаад байвал хийх ажлууд овоороод л байх учир хотод байхдаа гаргадаг байсан зангаа хойш татах хэрэгтэй болох нь. Эртхэн унтаж, өглөө сэрүүлэг чарлуулахгүйгээр босч сурахад өөрийгөө бэлтгээрэй. 

2. Маш ажилсаг байх.

Хөдөө айлууд хэрхэн ажлаа зогсоо зайгүй умалзуулж байгааг анхаарч харах хэрэгтэй болно. Түүнийгээ дагаад юм угааж цэвэрлэх, бэлдэх гээд бүх зүйлд аяндаа гарших болно гэсэн үг. Бусдыг ажигласнаар л та олон зүйлд суралцах боломжтой болох юм шүү. Өөрийн хэдэн малаа хэрхэн өсгөж, Мянгат малчин болох нь таны хичээл зүтгэлээс хамаарна.

3. Аймаг сум, ойр орчноороо аялж, газар орноо, айл саахалтаа мэдэж авах.

Та цаашид малаа өсгөн амьдрах газар нутгаа хамгийн түрүүнд сайн мэддэг болох хэрэгтэй. Уул усны байршил, нэрийг мартаж, хольж солихгүй байж сураарай. Болж өгвөл нас өндөр хүмүүсээс үүх түүх сонсож, хаагуур малаа бэлчээвэл аятайхан байдаг тухай зөвлөгөө авч болох юм.

4. Цаг агаарыг мэдэрч, байгалийн хэлийг уншиж сурах.

Шувууд олноороо доогуур нисээд байвал юу гэсэн үг вэ, үүл хаашаа нүүж, салхи хаашаа хийсч байна гэдгийг уншиж, мэддэг болтлоо нэлээн хугацаа авах байх. Гэхдээ л та ядаж цасан шуурга болох эсэхийг мэдэрдэг, цас орвол, хүйтэн болбол яах вэ, юу хийвэл дээр вэ гэдгээ мэдэрдэг болох шаардлагатай болно. Үүнд мөн л туршлагатай малчдаас асууж зөвлөх хэрэгтэй.

5. Морь, мотоцикл унаж сурна даа. 

Морио унаад давхих шиг сайхан зүйл хаана байх вэ? Та хамгийн түрүүнд морийг мэдэрч, хэрхэн унахаа сурах хэрэгтэй. Дараа нь мэдээж мотоцикл унаж сурна даа. 

6. Малд нүдтэй болох.

Та яг л ажлынхаа хамт олон, нэг ангийнхаа найзуудыг нэр, гадаад төрхөөр нь "тэр Болд, тэр Сараа" гэж таньдаг шиг малыг хараад л таньдаг болох чадварт бага багаар ч болтугай суралцаж эхлэх учиртай. Адууны зүсийг ялгаж хэлдэг, малын шүдээр насыг нь хэлж мэддэг болоорой. Ядаж л өөрийн адуу малыг бусдаас ялгахын тулд эхлээд яах ёстой вэ гэдгээ асууж сураглаарай. 

7. Хоол хүнс, цагаан идээгээ бэлтгэж сурах.

Үүнд бүх л зүйл орно гэж бодох хэрэгтэй. Өглөө босоод үнээгээ саах, хэрхэн айраг, тараг хийх, ааруул, шимийн архиа өөрсдийн гараар хийж сурах гэх мэт. Мөн мал муулж, махаа сайхан янзлаад бэлдчихдэг болох хэрэгтэй. Өөрсдийн малын буянаар өлсөж цангахгүйн жаргалыг мэдрэх нь байна шүү дээ. 

8. Монгол ахуй, зан заншлаа гүн бат ойлгож, сурах.

Хэрхэн монгол гэр барихаас авахуулаад, дээлээ хэрхэн зөв өмсөх, цайны дээж яаж өргөх, идээ ундаа хэрхэн бэлдэж, зочноо дайлах, адуу малтай хэрхэн харьцах вэ гээд бүх зүйлд тодорхой зан заншил бий учраас та "одоо яах вэ" гэдэг асуулттай бага таарна. Учир нь нэг л мэдээд авчихсан байхад түүгээрээ цааш хэчнээн бол хэчнээн жил явах учраас тэр шүү дээ. Байнга өөрчлөгдөөд байх зүйл гэж үгүй учраас нэг л тогтоогоод авахад та амьдрах аргаа олох л болно.

9. Болж өгвөл аятайхан хувийн бизнес эхлүүл.

Та өөрийн олж харсан шинэ өнцгөө тэнд тушиж үзэж болно шүү дээ. Шинэ төрлийн аарцан амттан, шинэ жороор хийсэн ааруул, жинхэнэ эко гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас гэх мэт. Эсвэл бүр хотын ямар нэгэн сонирхолтой зүйл, үйлчилгээг тэндээ нэвтрүүлж ч болох юм. Бод, бод, бод...

10. Бууж өгмөөр санагдвал...

Нэг л болж өгөхгүй байвал бүү шантар. Хүн болгон ямар нэгэн зүйлийг шууд л очоод хийж сурна гэж байхгүй шүү дээ. Кинонд гардаг шиг хөгтэй явдлууд олон л болж таарна. Хэрэв бүр бууж өгөх гээд байвал өвдөглөж суугаад, баруун гартаа шороо атгаад, гараа жаахан харж байгаад, дараа нь алсын бараа ширтээрэй. Гүн амьсгал авч, амар амгалан байдлыг мэдэр. Тэгээд таван хошуу малаа ажигла. Өөрийн эрхгүй л омогшоод ирнэ. Болохгүй бол "Би Монгол эр хүн" ч юм уу өөр сайхан дуунуудыг сонсож болно оо. Гол нь бүх зүйл тусламжийн ачаар бүтдэг юм шүү. Мэдэхгүй чадахгүй зүйлээ санаа зоволгүй асууж сураарай. Танд зааж өгөх хүн хангалттай их олдоно.

11. Малчин болно гэдэг сошиал амьдралаас шууд тасарна гэсэн үг биш.

Та гэртээ зурагт, интернет гээд бүх зүйлийг л байрлуулах боломжтой. Хониндоо явангаа сүүлийн үеийн дуунуудыг чихэвчээр сонсож, ажлаа дуусгаад хэдэн минут амсхийхдээ "Voice"-оо үзээд байж болно шүү дээ. Ерөөс бүх зүйл тэнд боломжтой, нээлттэй учраас танд гарах бэрхшээл тун ховор. Харин ч хотын их шуугиан, стресстэй амьдралаас холдсондоо та баярлаж мэднэ. 

Амжилт хүсье. Хөл хорио дуусах цагаар хөлөө олсон сайхан айл болсон байхын ерөөлийг өөд өөд нь дэвшүүлье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хэн нэгэнд өгөхөд үнэхээр хөөрхөн бас инээдтэй 16 өвөрмөц бэлэг
2
Өчигдөр
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хошин Дуурь, Jazz хөгжмийн тоглолт
3
Өчигдөр
Долоо хоногийн зурхай (2024.04.22-04.26)
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
17
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.29 172.69.252.151

Мал хулгайлж илүү гэрт сэксдэж сурах

0 Хариулах


Зочин 2020.02.28 172.69.252.149

Yooo funny ym beeee sda hahahahahahahahahahahahahhaahah nice!!

0 Хариулах