Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөгжмийн хамгийн шинэлэг "M+ Music" аппликэйшний тухай мэдвэл зохих 8 баримт


Монголын хөгжмийн урлагийн үе үеийн уран бүтээлчдийн дууг нэг дороос өндөр чанартайгаар сонсох боломжтой “M+ Music” аппликейшний нээлт Шангри-Ла Моллд байрлах IMAX кинотеатрт нээлтээ хийж, сонсогчдын дунд тэсрэлт хийхээр гарч ирээд байна. Уг аппликейшнийг “M Plus” компаниас хөгжүүлж байгаа бөгөөд үүнийг татаж авч хэрэглэснээр та ямар боломжуудыг өөртөө нээх боломжтойг энд дурдаж байна.


1. Оюуны өмчийг дээдэлдэг хүн бүрийн сонголт

Тус апп нь уран бүтээлчдийн бүтээлийг зүй бусаар сонсож буй хууль бус үйлдлийг зогсоох, оюуны өмчийг хамгаалах, нөгөө талаас уран бүтээлчдийг дэмжих зорилготой. 

Аливаа нэг уран бүтээлч уран бүтээлээ хийхдээ ямар их хүч хөдөлмөр, сэтгэл шингээж хийдгийг бид бүрэн дүүрэн мэддэггүйгээс гадна түүнийг хууль бусаар ашиглах нь үнэхээр буруу гэдгийг ч ухамсарлахгүйгээр шууд ашиглаж, хууль бус апп ашиглан татаж авч сонсдог. Гэхдээ та монгол уран бүтээлчдээ дэмжихийг хүсвэл энэ апп танд тэр боломжийг олгож байна.

2. Анхны онлайн дижитал FM 

Апп дотор байрлах FM хэсэгт хип хоп, рок поп, M+ Music гэх гурван сувгаар 24 цагийн турш хөгжим тасралтгүй эгшиглэнэ. Мөн цаашлаад мундаг уран бүтээлчид FM-д шууд хандалт хийж, өөрсдийн хөгжмийн плэйлист сонирхуулах, сонсогчидтой яриа өрнүүлэх боломжууд нээгдэх юм.

3. Чих баясгах чанартай дуунууд 

Байршсан бүх дуу хамгийн өндөр чанартайгаар сонсогч танд хүрэх нь. Та студид хийгдсэн дуу бүрийн чанарыг мэдэрч, дуу хөгжмийг жинхэнэ "амтлах" нь ээ.

4. Интернетгүй үед ч дуу сонсох боломжтой

Та сонсохыг хүссэн дуу, бүр бүтэн цомгийг хүртэл хамгийн богино хугацаанд татаж аваад, интернетгүй үедээ сонсоод явах боломжтой. Үргэлж дата асааж дуу хөгжим сонсох биш боломжтой үедээ хүссэн бүх дуугаа татаж аваад, дараа нь сонсох боломж олгож байгаа нь үнэхээр гоё.

5. Арвижсаар буй урын сан

Одоогийн байдлаар  71 хамтлаг, дуучны 216 цомог, 2,441 дуутайгаар хэрэглэгчдэд хүрч эхэлж буй бөгөөд өдөр болгон шинэ дуу хөгжмөөр таныг мялаах болно.

6. Цаашлаад...

Та гадаадын шилдэг дуу хөгжмийг сонсох боломжтой болно гээд бод доо. "M+ Music"-ийн хамт олон энэ тал дээр хичээнгүйлэн ажиллаж байгаа бөгөөд хамгийн чанартай гадаад бүтээлүүдийг цаг алдалгүй сонсох боломж тун удахгүй нээгдэнэ.

7. Хөгжмийн наадам, шагнал гардуулах ёслол, шилдэг хөгжмийн чарт...

Хүмүүсийн сонсож буй дуу хөгжим, хэрэглэгчдийн орж үзэж буй уран бүтээлчдийн мэдээлэл хамгийн бодитоор бүртгэгдэж явах учраас цаашлаад "M+ Music Awards" зохион байгуулах, хамтлаг дуучдыг оролцуулсан томоохон хөгжмийн наадам хийх зэрэг дээр анхааран ажиллаж байна. Бас цаашлаад тоглолтын тасалбар худалдаж авах, уран бүтээлчтэй холбогдох гээд маш олон боломжийг танд олгох болно.

8. Боломжийн үнэ

“M+ Music” апп-ийг татсанаар сард ердөө 6,000 төгрөгөөр Монголын бүх хамтлаг, дуучдын шилмэл дуунуудыг албан ёсны эрхтэйгээр, чанарын өндөр түвшинд, хялбар байдлаар ухаалаг төхөөрөмжүүд дээр хэрэглэх бүрэн боломжтой. Мөн та татаж аваад эхний долоо хоногтоо үнэгүй ашиглаад үзээрэй.

Түүнчлэн уран бүтээлчид зөвхөн тоглолт, бусад төрлийн төлбөртэй үйл ажиллагааны орлогоос бус өөрсдийн бүтээсэн дуу бүрийнхээ сонсолтын дүнгээр тодорхой орлого олох боломжийг “M+ Music” апп олгоно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
17 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Music shizo 2020.09.11 172.69.252.151

Greattt

0 Хариулах