Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг эргэн сануулах 10 хором


Монголын нэрт хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн 100 жилийн ой энэ онд тохиолоо. Ойн арга хэмжээ гэдэг зөвхөн алдаршуулах арга хэмжээ бус үлдээсэн өвийг нь хойч үедээ таниулах, өвлүүлэх, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийн нэр гэдгийг “Лувсанжамбын Мөрдорж Сан”-гийнхан харуулсан юм. Тэд ойн арга хэмжээг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэн, ямар ямар үйл ажиллагаа зохиосныг эргэн санацгаая.


2019.09.23 | Улсын Филармони Л.Мөрдорж 100 жилийн ойн тоглолт 


Хичээлийн шинэ жил эхэлсэн 9.15-нд “Л.Лувсанжамбын Мөрдорж Сан” албан ёсны хуудсаа нээж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ өдөр суут хөгжмийн зохиолч мэндэлсэн юм. Ойг тохиолдуулан есдүгээр сарын 23-нд Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн тоглолт болсон юм.


2019.09.26 | Цэнгэлийн эгшиг “Урлагийн Их Театр”-ын “Цэнгэлийн эгшиг” тоглолт


Монголд орчин цагийн үндэсний найрал үүссэн нь Л.Мөрдорж гэдэг хүнтэй холбоотой. Тэрээр Зөвлөлтөд сургууль төгсөж ирснийхээ дараа үндэсний хөгжмийн найрлыг байгуулсан гэдэг. Тиймээс 100 жилийн ойг нь тохиолдуулан хөгжмийн зохиолчийн үндэсний найрал, гоцлол хөгжмийн шилдэг бүтээл, хит дууны "Цэнгэлийн эгшиг" хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа.


2019.10.05 | УДБЭТ “Хөхөө Намжил” дуурь


Л.Мөрдоржийн бүтээсэн “Жаргал”, “Хөхөө Намжил” дуурь бол Монголын хөгжим, сонгодог урлагт мөр үлдээсэн бүтээлүүд. 1961 онд зохиогдсон уг дуурийг шинэчилсэн найруулгаар Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглолоо.


2019.09-12 | Нийтлэл, подкаст

Нэрт хөгжмийн зохиолчийн амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн дөрвөн цуврал нийтлэл, подкастыг толилууллаа. Мэргэжлийн уран бүтээлч, шавь нар, хамт ажиллаж асан хүмүүс, архивын баримт, радио, телевизийн нэвтрүүлгээс бүрдсэн эдгээр бичвэр, подкастыг та одоо ч сонсож, уншиж болно.


2019.11.14 | Л. Мөрдоржийн нэрэмжит Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын

 “Түүхт хил” тоглолт

Л.Мөрдоржоор овоглодог Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга мэндэлснийх нь 100 жилийн ойд хүндэтгэл үзүүлэн “Түүхт хил” тоглолт зохиолоо. Түүний бичсэн цэрэг, эх орны дуунууд Халхын голын ялалтад том нөлөө үзүүлсэн гэдэг.


2019.11.28 | Төрийн дууллын үзмэр

“Лувсанжамбын Мөрдорж Сан”-гаас санаачлан Монгол Улсын Төрийн дууллын үзмэрийг Төрийн түүхийн музейд заллаа. Видео, архивын баримт, бичвэрээс бүрдэх уг үзмэрт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Ц.Дамдинсүрэн нарын Төрийн дууллыг зохиогчид багтсан юм.


2019.12.04 | Гала концерт

Мэргэжлийн урлагийн байгууллагууд нэгдсэн гала тоглолтыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа тоглолоо.


2019.12.04 | Тэтгэлэг

Л.Мөрдоржийн нэрэмжит “Залуу авьяас” тэтгэлэг зарлаж, урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад гардуулахаа зарлав.


2019.12.26 | Хувийн сан хөмрөг

“Лувсанжамбын Мөрдорж Сан”-гаас хөгжмийн зохиолчтой холбогдох хувийн сан хөмрөгийн баримтыг Архивын Ерөнхий газрын сан хөмрөгт хүлээлгэн өглөө.


2019.12.27 | Пянз

Монголын түүхэн дэх анхны сонгодог симфонийг 1956 онд анх тоглосон оркестрийн дуу бичлэг бол соёлын баримтат өв билээ. Энэхүү бүтээлийг сайжруулан, гар аргаар бүтээсэн пянзыг хэвлэлээ.


2020.01.28 | Баримтат нэвтрүүлэг

Л. Мөрдоржийн амьдрал уран бүтээлийн тухай “Батзориг” сантай хамтран баримтат нэвтрүүлэг бэлтгэн, гала концертын тоглолтын бичлэгийн хамт Юнивишн видео санд оруулна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
2
3 өдрийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
3 өдрийн өмнө
BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.