Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Хөгшчүүл ирээд л залуучуудын өмнөөс саналаа өгч байна шүү дээ”


UB.LIFE-ийн сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 25-6-2 дугаар хэсгийн санал авах байрыг зорилоо. Тус хэсэгт 1736 иргэн санал өгөхөөс 16:30 цагийн байдлаар 665 буюу 38,3 хувь санал өгчээ.

Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан С.Баярдугар “Манай хэсэг дээр 1736 сонгогчоос одоогийн байдлаар 665 буюу 38,31 хувь нь санал өгсөн байна. Үүнээс 18-25 насны 69, 26-40 насны 220, 41-55 насны 217, 56-аас дээш насны 159 иргэн санал өгчээ. Санал өгсөн иргэдийн 280 нь эрэгтэй, 337 нь эмэгтэй буюу 57:43 хувьтай байна. Санал хураалт хэвийн үргэлжилж байна” гэв.

Энэ үеэр саналаа өгсөн иргэдийн сэтгэгдлийг сонслоо.


Б.Онон: Бидний амьдрах орчин, нийслэлийн хөгжил сонгуулиар гарах хүмүүсээс шалтгаална

Саналаа өгөхөд бэрхшээл гарсангүй. Олон хүнд саналаа өгч, дугуйлж байгаа болохоор эргэлзэж, тээнэгэлзэж байгаа зүйлс гарч байх шиг байна. Зохион байгуулагчид сайн ажиллаж, тайлбарласан болохоор хэцүү зүйл байгаагүй. Бид нар коронагийн үеийн нөхцөл байдалд дасчихсан учраас ороход халуун хэмжиж, амны хаалттай байх шаардлага тавьж байсан нь асуудалтай санагдаагүй.
УИХ-ын сонгуультай харьцуулахад энэ удаагийн сонгуулийн мэдээлэл бага байсан. Жишээлбэл, би зарим намаас дэвшиж байгаа хүмүүсийг мэдэхгүй л юм байна. Цаашдаа дүүрэг, хорооныхон мэдээллээ сошиал орчныг ашиглаж, сайн түгээх хэрэгтэй юм шиг санагдлаа.    

Залуучуудын идэвх одоогийн байдлаар бага байна. Тийм болохоор залуучуудаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Бидний амьдрах орчин, нийслэлийн хөгжил сонгуулиар гарах хүмүүсээс шалтгаалах учраас иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй.

Л.Жанчив: Хөгшчүүл ирээд л залуучуудын өмнөөс саналаа өгч байна шүү дээ

Сонгуулийн зохион байгуулалт дунд зэрэг санагдлаа. Саналын хуудсаа бөглөөд сонгуулийн машин руу хийхэд нууж хаах боломжгүй байсан. Тухайн үед байсан хүмүүст хэнд саналаа өгч байгаа нь бүрэн харагдахаар байлаа. Миний хувьд сонголтгүй сонгууль болсон. Шударга хүмүүс өрсөлдөхгүй болохоор залуучууд дэмжихгүй байна л даа. Зөв хүмүүс нь нэр дэвшвэл сонгууль маш үр дүнтэй болох байх.

Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуультай харьцуулахад залуучуудын идэвх маш сул байна. Хөгшчүүл гүйж ирээд л залуучуудын өмнөөс саналаа өгч байна шүү дээ. Орон нутгийн сонгуулиар мэдээлэл хомс байсан. Өөрөө л явж байж мэдээлэл авсан. Нэр дэвшигчдийн боловсрол, ажлын туршлагыг харж сонголоо. Залуустаа хандаж хэлэхэд, сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Г.Номин-Эрдэнэ: Үүргээ биелүүлээд сонгуульдаа оролцож, саналаа өглөө

Хүмүүсийн идэвх УИХ-ын сонгуультай харьцуулахад хангалтгүй байна. Сонгууль ойрхон болоод байхаар хүмүүс залхчихсан юм биш үү. Угаасаа сонгосон хүмүүс нь ч гарахгүй. Мэдээллийн хувьд ч бага байлаа. Манайд гэхэд ганцхан АН-ын мэдээлэл л ирсэн.

Сонгуульд санал өгснөөр урамшуулдаг ч юмуу ямар нэгэн давуу байдал үүсдэг бол хүмүүсийн идэвх сайжрах болов уу. Саналаа өгөөд орчин нь өөрчлөгдөхгүй, дэмжсэн хүн нь ч гардаггүй. Луйварддаг ч юмуу үнэхээр гардаггүй ч юмуу бүү мэд. Ямар ч байсан иргэн хүнийхээ үүргийг биелүүлээд сонгуульдаа оролцож, саналаа өглөө. Манай хороонд гэхэд наад захын явган хүний замаа сайжруулмаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс явах боломж байхгүй. Гэнэт зам нь тасарчихдаг эсвэл гэрлийн шон гараад ирэх жишээний л байна даа. Хүүхдээ түрдэг тэргээр авч явахад маш хэцүү. Бартаат замын уралдаанаар явж байгаа юм шиг л байдаг.

Дэмжих хүнээ судалж, зөв сонгоод сонгуульдаа идэвхтэй оролцоорой, залуусаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.