Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөл хорио суларсан даруй Фарое арлын оршин суугчид 250 халим агнажээ


Фарое арлын иргэд хөл хорио суларсан даруй 250 гаруй халим, 35 далайн гахайг агнаж, ойр орчмын ус цусанд будагдан, улаан өнгөтэй болжээ.

Өнгөрсөн жилүүдэд ч мөн энд амьдардаг иргэд халимыг ихээр хөнөөж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Фарое арал орчим 100,000 халимтай бөгөөд нутгийн иргэд жилд ойролцоогоор 800 халим агнаж, хүнсэндээ хэрэглэдэг байна. Заавал үзэх ёстой 50 газрын нэг гэгддэг Фарое арал нь Норвеги, Исландын дунд байрлах бөгөөд 18 жижиг арлаас бүрддэг.

Энд Коронавирусийн нийт 188 халдвар бүртгэгдсэн ч хүний амь нас эрсдээгүй бөгөөд бүх оршин суугчдаасаа шинжилгээ авч баталгаажуулсан юм.

Энэхүү бүс нутагт "Grindadràp" гэх ан агнуур эрт дээр үеэс уламжлал болон үйлдэгдэж ирсэн юм. Далайн эрэгт халимнуудыг хашиж, загасчин эрс хутгаар бүгдийг нь хөнөөдөг энэхүү уламжлалт агнуурыг олон улс эсэргүүцэж байгаа ч тус нутгийн иргэд, засаг захиргааны зүгээс "Энэ бол хяналтаас гараагүй, тогтвортой, муу үр нөлөөгүй" гэдэг.

Эх сурвалж: Euronews.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Уржигдар
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
8 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
5
1
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dawaa 2020.07.25 172.69.45.135

Tuhain uls ornii ulamjlal. Busad uls orond haraat baih esgui l bgaam

0 Хариулах


Зочин 2020.07.22 162.158.7.120

Фарер гээд биччихэж болохгүй байна уу

0 Хариулах


Зочин 2020.07.22 172.69.45.135

За яахав дээ. Маврикий(Mauritius) шиг л байхгүй юу. Заавал тэнэг Орос хэлээр хэлэх албагүйшд. Мексик(Mexico) улсыг Мексик гэснээ нийслэлийг нь Мехико(Mexico) ч гэх шиг арай2

0 Хариулах