Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөл хорионд орох захирамжийг эсэргүүцэж үдэшлэг зохион байгуулсан залуусын нэг нь халдвар авчээ


АНУ-д коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаагийн улмаас мужууд хөл хорио тогтоох, иргэдийг гэрээсээ гарахгүй байх, өөрийгөө тусгаарламжийг захирамжийг гаргаж байна. Харин Кентакки мужид хэсэг залуус эл захирамжийг эсэргүүцэн "Коронавирусийн үдэшлэг" зохион байгуулсны улмаас халдвар авсан тохиолдол гарчээ. Мужийн захирагч Энди Бэшарын мэдэгдсэнээр, үдэшлэгт явсан залуучуудаас одоогийн байдлаар нэг нь коронавирусийн халдвар авсан нь батлагдаад байна гэжээ. 

ДЭМБ 60-аас дээш насныхныг эрсдэлт бүлэгт хамруулсан ч энэ нь хүүхэд, залуус коронавирусийн халдвар авахгүй гэсэн үг биш болохыг анхааруулж байна. Түүнчлэн халдвар авсан залуучуудад ноцтой шинж тэмдэг илрэхгүй байж болох тул вирусийн халдварыг бусдад түгээх аюултай гэжээ. Иймд залуучуудыг ч мөн адил гэртээ байж, олон хүнтэй газраар явахгүй байхыг сануулж байгаа юм. 

Вирусийн халдвар богино хугацаанд эрчимтэй нэмэгдсэн нь шинж тэмдэг илэрдэггүй халдвар тээгчдээс улбаатай болохыг БНХАУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудад үндэслэн гаргасан судалгааны үр дүнгээс харж болно. Түүнчлэн БНХАУ-тай харьцуулахад АНУ-д залуучууд коронавирусийн халдвар авах нь илүү өндөр байгааг өнгөрсөн долоо хоногт Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан тайланд дурджээ. Тодруулбал, АНУ-д коронавирусийн халдвар авч, тусгаарлагдсан иргэдийн 20 орчим хувийг 20-44 насныхан бүрдүүлж байна. 

Мөн БНХАУ-д хийгдсэн судалгаагаар, 2000 гаруй хүүхэд Covid-19 өвчнөөр өвчилжээ. Хэдийгээр халдвар авсан хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад хөнгөн хэлбэрээр өвчилж байсан ч хүүхэд тэр дундаа, нярай хүүхэд вирусийн халдварт өртөмтгий байгааг судлаачид онцолжээ. 

Эх сурвалж: CNN, BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
1
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.03.27 162.158.118.39

Хохинэээээээээ

0 Хариулах