Хөл хорионд орсон иргэд коронавируст бууж өгөхийг хүсэхгүй байгааг батлах ХӨГЖИЛТЭЙ ТРЭНДҮҮД
БНХАУ-д Цагаан сарын баярын үеэр зөвхөн улс дотроо 3 тэрбум нислэг үйлдэж, Япон, Тайланд зэрэг гадаад улсад амьдарч буй хүмүүс гэр бүл, хамаатан садантайгаа уулзахаар эх орноо зорьдог аж. Харин энэ жил коронавирусийн халдвар дэгдсэнээс үүдэн Хятадын эрх баригчид халдварын голомт болох Ухань хотоос гадна тус бүсийг тойрсон 10 гаруй хотод хөл хорио тогтоож, нийтдээ 50 сая орчим хүн уг хязгаарлалтад ороод байна.
Кино театрууд, Шанхайн Диснейланд хаагдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Үүгээр зогсохгүй, Старбакс 2000 орчим кофе шопын салбараа хаана хэмээн мэдэгдэж, төрийн өмчит CCTV уламжлалт Цагаан сарын баярыг цуцлахыг дэмжиж байгаа аж.
Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор бусад улсууд ч хариу арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, Хонконг маргаашаас (баасан) эхлэн Хятад руу хийх болон хүлээн авах шууд нислэгийн тоог бууруулахаар болжээ. Мөн British Airways компани Их Британиас Бээжин, Шанхай руу хийх шууд нислэгээ зогсоов.
Хятад улс даяар вирусийн тархалтад санаа зовниж байна. Гэсэн хэдий ч хөл хорионд орсон иргэд аль болох өөдрөг байж, бүтээлч байдлаар чөлөөт цагаа өнгөрөөж байгаа аж.
1. Хамгийн олон үзэгчтэй шинэ нэвтрүүлэг
Ухань хотод шинээр баригдаж буй хоёр эмнэлгийн барилгын үйл явцыг шууд дамжуулж байгаа бөгөөд хамгийн олон үзэгчтэй "нэвтрүүлэг" гэх гэгдэж байгаа юм. Шууд дамжуулалтыг мягмар гарагт 18 сая хүн, лхагва гарагт 13 сая хүн үзжээ. Эмнэлгийн барилгын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ба хотын удирдлагууд хоёрдугаар сарын 3-наас ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа юм.
Барилгын ажлын явц уйтгартай мэт санагдаж болох ч шинэ эмнэлэг ашиглалтад орохыг хүлээж буй үзэгчид тэгж бодохгүй байгаа бололтой. Лайв бичлэгийн дор зарим үзэгчид өөрсдийгөө "хянагчид" хэмээн хошигнон нэрлэж, зарим нь өөрийнхөө дуртай кранд "Жижиг улаан" гэх мэт нэр өгч, ажлаа хурдан гүйцэтгэвэл урамшуулан дэмжиж байгаа гэнэ.
2. Ухань хотын иргэд бие биедээ ингэж урам өгч байна
Коронавирусийн халдвараас болж гэртээ тусгаарлагдсан Ухань хотын иргэд "зүтгээрэй, тэвчээрэй" (JiaYou) хэмээн цонхоороо хашхирч, бие биедээ урам зориг өгч байна. Өнгөрсөн жилд хонконгчууд ардчиллыг дэмжин олон сарын турш жагссан билээ. Тухайн үед, хотын иргэд өдөр бүр 22 цагт цонхоо онгойлгож, ардчиллыг дэмжсэн уриа лоозонг чангаар хэлж байжээ. Хөл хорионд орсон иргэд эндээс санаа авсан бололтой.
3. Хөл хорионд орсон хүмүүсийн хөгжилтэй бичлэгүүд трэнд болж байна
Хийх зүйлгүй уйтгарлаж буй хүмүүс #myplainholiday, #travelsinmy гэх мэт хэштаг ашиглан Tiktok, Douyin платформд хөгжилтэй бичлэг оруулж байна. Жишээ нь, маск зүүсэн дунд эргэм насны эр гэрийнхээ аквариумаас загасчилж буй бичлэг трэнд болжээ.
— Jane Li (@Jane_Li911) January 29, 2020
Хятадын Глобал Таймс сонины ерөнхий редактор Ху Сижин маск бооцоонд тавьж, маажаан тоглож буй хүмүүсийн бичлэг оруулжээ.
Masks are in short supply across China due to severity of epidemic. A video circulated in internet in China conveys black humor. Mahjong is popular in China, often involving small sum of gambling. But for these people, bets are masks. pic.twitter.com/lmTcizl9za
— Hu Xijin 胡锡进 (@HuXijin_GT) January 28, 2020
Гадагшаа гарч бильярд тоглох боломжгүй болсон эрэгтэй саваа, үрлэн улаан лооль ашиглан мини бильярд тоглож буй бичлэгээ оруулжээ.
— Jane Li (@Jane_Li911) January 29, 2020
Цагираг шидэж бэлэг хождог тоглоом тоглож буй гэр бүл
— Jane Li (@Jane_Li911) January 29, 2020
Эх сурвалж: QUARTZ