Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөл хорионд орсон хүмүүст роботуудын тусламжтайгаар хоол хүргэж байна


Коронавирусийн дэгдэлтийн улмаас Хятадын эрх баригчид Ухань болон тус бүсийг тойрсон 10 гаруй хотод хөл хорио тогтоогоод байгаа юм. Түүнчлэн халдвартай бүсээс ирсэн иргэдийг тусгаарлаж, 14 хоногийн дотор өвчний шинж тэмдэг илрэх эсэхийг тандаж байгаа аж.

Эл журам хэрэгжиж буйтай холбоотойгоор хөл хорио тавихаас өмнө Ухань хотоос ирсэн 200 гаруй жуулчдыг Ханжоу хотын нэгэн зочид буудалд тусгаарлаад байгаа гэнэ. Мөн вирусийн халдвар дамжихаас сэргийлж, роботуудын тусламжтайгаар хоол зөөж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд таржээ. Зочид хоолоо авах үеэр робот "Сайн байна уу. Бид танд хоол авчирлаа. Хэрэв та өөр хоол захиалах хүсэлтэй байвал Wechat-аар зурвас илгээгээрэй. Манай ажилчид тун удахгүй тантай холбогдох болно. Сайхан хооллоорой. Баярлалаа" гэх богино сонордуулгыг хэлдэг аж. 

Одоогоор тус зочид буудалд нийт 16 робот ажиллаж байгаа ба давхар тус бүрд байрлаж буй зочдод хоол хүргэхээр програмчлагджээ. 

Эрүүл мэндийн ажилтнууд гудамж талбай, дэлгүүр, нийтийн тээвэр гэх мэт олон нийтийн газрыг халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байна.

Дашрамд дурдахад, одоогоор вирусийн ихэнх халдвар ахуйн хавьтал болон агаар дуслын замаар дамжиж байна. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын захирал Ма Сяовэй нэгдүгээр сарын 26-нд хийсэн мэдэгдэлдээ "Бидний ажиглалтаас үзвэл, өвчний далд үед вирус халдварлах боломжтой" гэжээ. Өөрөөр хэлбэл, коронавирус 2-14 хоногийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болох ч энэ үед бусдад халдварлах боломжтой гэсэн үг юм. Үүгээрээ SARS буюу амьсгалын замын хурц халдварт өвчнөөс ялгаатай аж. Тиймээс Хятадад халдвар авсан байж болзошгүй гэгдэж буй хүнийг нэн даруй тусгаарлах арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
8 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
8 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.