Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөл хорионы үед эморлоо даван гарахад туслах 8 "хөөрхөн" зөвлөгөө


Хавар, тэгээд хөл хорио гээд бүх зүйл давхцаад, эморол гүн шатандаа ороод байна уу? Бага ч атугай нимгэлэх аргуудыг эндээс уншиж, хэдэн "эмо" найзууддаа цааш түгээж тус болоорой. 

1. Эхлээд эморлын галыг өрдөж буй зүйлсээ анзаарч харах хэрэгтэй.

Энэ хамгийн чухал шүү. Та гунигийн дуу сонсоод л, салалтын түүхүүд уншиж, EX-ийнхээ зургуудыг үзээд л, үр бүтээлгүй байгаад байвал эморох нь гарцаагүй юм. Тиймээс та хамгийн ихээр эморуулж буй зүйлсээ анзаарч, түүнээсээ чадахаараа холдоорой. 

2. Зөв хооллох 

Заримдаа бидний идэж ууж буй зүйл, хооллох дараалал эморолд нөлөө үзүүлдгийг мэдэх үү? Хэтэрхий ихээр нэг дор идээд хэвтэхэд шууд л нозоорч, яваандаа эрч хүч байхгүй болж, гунигтай мэдрэмжийг улам их болгодог. Үүний оронд зөв, эрүүл хооллохыг хичээгээрэй.

Авокадо жимс ч юм уу, B амин дэмтэй хүнс таны гунигтай мэдрэмжийг багасгана. 

Харин нэг аяга бүлээн сүү уухад нойргүйдэл, саана зовнил, стресс багасдаг байна.


3. Архи дарсны төрлийн зүйл уухгүй байх 

Эхлээд энэ бүхэн таныг илүү жаргалтай, юманд бага санаа зовж буй мэт санагдуулж, хөөргөдөг. Гэвч яваандаа буюу хэдэн цагийн дараа эсвэл өглөө нь бүх зүйл улам хэцүү болж, сэтгэл санаа тавгүйрхэн гунигтай болдог байна.

4. Хангалттай унтаж амрах 

Шөнө болгон хэдэн арван бичлэг үзэж, тоглоом тоглох нь хангалттай амрахгүй, бие сульдах шалтгаан болдог. Өглөө болгон хангалттай унтаж чадаагүй мэт сэрж, энэ нь өдрийн турш сэтгэл тавгүй болгон эмороход хүргэдэг.

5. "Би гацчихлаа" гэх мэдрэмжийн оронд "Надад өөртөө, гэр орондоо зарцуулах цаг гарлаа" гэж бодох

Аливаа зүйлийг сөргөөр хүлээж авах нь өөрөө гуниг гутралын үндэс болдог. Та бүх зүйлээс сайн талыг нь олж харах хэрэгтэй. Бид өөрсдийн бодлыг дагаж, түүнээсээ хамааралтай байдаг учраас юу ч байсан эерэг талаас нь харахыг хичээгээрэй. 

6. Эсвэл хүчээр краштай бол

Та магадгүй үнэхээр уйдаад эморч байгаа байх. Найз залуу/охинтой хүмүүст хийх зүйл үргэлж олддог. Бас ярилцах хүнтэй байснаар, харж бодож явах хүнтэй болбол амьдрал шал өөр болж, догдлолоор дүүрэх болно.

7. Fangirl/Fanboy болох 

Шүтэн биширдэг зүйлтэй болж, шууд л тэр зүйлийнхээ тухай бүхнийг судлаад үз. Ямар нэг кино франчайз, хамтлаг дуучин гээд л. Би сүүлд BTS сонирхож, тэдэнтэй холбоотой бүх зүйлийг үзэж, харж баясан явсаар нэлээн хугацааг уйдах завгүй өнгөрүүлсэндээ.

8. Хачин хоббитой бол 

Хүмүүс гэртээ үнэртэй ус хийгээд байна шүү дээ цаана чинь. Та хүсвэл гэртээ юу л бол юу хийж болно. Бүр гэрийнхээ нэг хэсгийг уушийн газар шиг болгосон хүмүүс ч байна. Хэзээ ч эвлүүлж дуусахааргүй эвлүүлдэг тоглоомыг дуусгаад ханандаа өлгөсөн хүмүүс ч байна. Эргээд харахад сайхан, тийм л бүтээлч хоббигоо олоорой.

холбоотой мэдээ
1
Уржигдар
"Алтан өргөө" олон улсын кино наадмын бүтээлүүдийг ҮНЭГҮЙ үзээрэй
2
Уржигдар
"Күүл" залуус амралтын өдрүүдэд "шоудах"-аас өөрөөр хийдэг 9 зүйл
3
Уржигдар
Амьтад хүмүүс рүү хайрын харцаар харж буй 30 сэтгэл татам зураг
санал болгох
1
Уржигдар
"Алтан өргөө" олон улсын кино наадмын бүтээлүүдийг ҮНЭГҮЙ үзээрэй
2
Уржигдар
Өвчтэй эцгийгээ аврахын тулд 1200 км замыг дугуйгаар туулсан энэтхэг охин
3
3 өдрийн өмнө
Playlist: Бороотойд "эморох" хүсэлгүй хүмүүст санал болгох Биллбоардын 20 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.