Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөл хорионы үед гэр бүлээрээ ҮНЭГҮЙ ДАТА ашиглах 3 алхам


Цар тахлын эрсдэл нэмэгдсэн эдгээр өдрүүдэд иргэд гадагшаа гарахаас татгалзаж, гэртээ байхыг эрмэлзэж байна. Гэрээсээ ажиллаж, суралцаж, цахимаар бүхнийг амжуулж байгаа энэ үед гэр бүлийн интернэтийн хэрэглээ нэмэгдэх нь гарцаагүй билээ. 

Тэгвэл Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд “Жаргалтай гэр бүл” үйлчилгээнийхээ суурь хураамжийг 100% хөнгөлж, бүх хэрэглэгчдэдээ 11-р сарын турш ҮНЭГҮЙ ашиглах боломжийг олголоо. “Жаргалтай гэр бүл” үйлчилгээнд нэгдсэнээр гэр бүлээрээ хоорондоо хязгааргүй үнэгүй ярьж, 20GB хүртэлх датаг дундаа хуваан хэрэглэх боломжтой юм.   

 Тэгвэл энэхүү боломжийг ашиглах хялбар гурван алхмыг танд хэлж өгье. 

Хэн нь "босс" болох вэ?   

Үйлчилгээг ашиглахын тулд та гэр бүлээсээ дараа төлбөрт "Миний Моби" болон хосолсон төлбөрт "Hybrid багц" ашигладаг гишүүнээ админ болгож бүртгүүлнэ. Админ гишүүн сарын төлбөрийг хариуцах тул групп үүсгэх, гишүүн нэмэх, хасах, дата хэрэглээний хязгаарыг тогтоох эрхтэй. 

Групптээ хэрхэн гишүүн нэмэх вэ? 

Үүний дараа Мобикомын дугаар ашигладаг 5 хүртэлх гишүүнээ нэмж групп үүсгэнэ. Ингэхийн тулд админаар сонгосон гишүүнийхээ утасны дугаараас 444 тусгай дугаарт ON гэсэн мессэжийг илгээнэ. 

  • Групптээ гишүүн нэмэхдээ мөн адил админы дугаараас гэр бүлийн бусад гишүүдийнхээ дугаарын өмнө + тэмдэглэгээг бичиж араас нь утасны дугаарыг нь бичээд 444 дугаарт илгээх юм. 

Ийнхүү танай гэр бүл 11-р сарыг дуустал дундаа 5GB датаг үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоос гадна админы ашиглаж буй багцаас хамаарч 1-15 GB датаг нэмэлтээр бэлгэнд авна.    

Нэг гишүүн хэр их дата хэрэглэх эрхтэй вэ? 

Хамгийн гоё нь админ группийн бусад гишүүдийнхээ дата хэрэглээний хязгаарыг тохируулах боломжтой. Өөрөөр хэлбэл, сарын бүр 5-20GB датагаас хэн, хэдийг нь хэрэглэх вэ гэдгийг тохируулна гэсэн үг. Ингэхийн тулд хүсэлтийг 444 тусгай дугаарт илгээж идэвхжүүлнэ.

Эрхэм хэрэглэгч та бүхэн ярианы болон интернэт хэрэглээгээ үнэ төлбөргүй зохицуулаад, албан ажлаа амжилттай гүйцэлдүүлж, алсын зайны хичээлдээ ч хоцролгүй хамрагдаарай.  

ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
5 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.