Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөл хорионы үед гэрээс гаралгүйгээр хүнсээ цуглуулах хүргэлтийн 9 арга


УОК болон Засгийн Газрын шуурхай хуралдааны шийдвэрээр Монгол улс тав хоногийн хугацаанд бүх нийтийн хөл хорионы дэглэмд шилжсэн. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор ард иргэдийг гэрээс гарч, хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сануулаад буй. Тиймээс танд гэртээ байх хугацаандаа халдвар хамгааллын дэглэмийг зөрчилгүй, хүнсний бүтээгдэхүүнээ хүргэлтээр авах боломжуудыг хүргэж байна.


1.  CU app 2.0

CU олон улсын сүлжээ дэлгүүр Монголд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлээд хоёр жилийн хугацааг үдсэн байна. Нийтдээ 100 салбартай болж,  нийслэлийн бүх бүсэд байршлаа тэлсэн. Та CU  аппликейшн ашиглан өөрт хэрэгцээтэй 1000 гаруй бараа бүтээгдэхүүнийг гэртээ хүргүүлэн авах боломжтой болжээ.

Хүргэлтийн бүс оффис болон, орон сууцны  гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн та CU аппликейшнийг Play Store, App Store- оос гар утсандаа суулгаж хэрэглэх боломжтой юм.


2. ODO SHOP апп

Энэхүү үйлчилгээнд орон даяар 160 гаруй дэлгүүр нэгджээ. Та гэрээсээ 1500 метр дотор хүссэн бараагаа хүргүүлэн авах боломжтой юм байна. Аппликейшнийг гар утсан суулгаснаар өөрийн байршлаа оруулж, бүртгэлтэй дэлгүүр лүү онлайнаар зочилж бараагаа үнэгүй хүргүүлэх боломжтой болжээ. Одоогоор үйлчилгээнд 126 мянга гаруй бараа бүтээгдэхүүн бүртгэгдсэн ба та хүсвэл захиалгаа буцаах, өөрөө хянах боломжтой аж.

Үйлчилгээнд  нэгдсэн дэлгүүрүүдийг сонирхохыг хүсвэл энд дарж танилцаарай.

Аппликейшнийг татахдаа Play Store, App Store-оос ODO Shop нэрээр хайлт хийж татах боломжтой.


3. Талын Монгол брэнд 

Хүнсний зах орж, олон хүнтэй шахцалдалгүйгээр гэрээсээ мах захиалах боломж нээгджээ. Таны захиалсан махыг чанарын шаардлага хангасан хайрцаганд хийж түгээх ба онлайнаар болон хүргэлтийн утсаар захиалга өгөх юм байна. Бусад хүргэлтийн үйлчилгээнээс ялгарах онцлог нь гарал үүслийн хувьд тодорхой, малын бэлчээрийн байршлыг хянах боломжийг олгодог юм.

Мах худалдан авахыг хүсвэл энд дарж сайтаар зочилж, бараагаа захиалаарай


4. Сансар сүлжээ дэлгүүр

Улаанбаатар хот дотор зургаагаас 24 цагийн дотор бараагаа хүргүүлэн авах боломжтой. Захиалга өгөхдөө esansar.mn/ болон grocery.shoppy.mn/ гэсэн сайтуудад бүртгүүлж, хүссэн бараагаа хүргүүлэх юм байна.


5. Emart сүлжээ супермаркет

Зөвхөн emart-аас авах боломжтой хүнс болон хямдралтай, багцын гээд олон бүтээгдэхүүнийг emartmall.mn/ сайтад бүртгүүлээд, захиалаарай.

6. Nomin Eshop

Та хүнсний бүтээгдэхүүнээс гадна өөрт хэрэгтэй бүхий л барааг хүргүүлэн авах боломжтой. Үүнд хувцас, цахилгаан бараа, ахуйн бараанууд гээл бүгд багтана. ЭНД дарж сонирхоорой.

7. Songo

.Та Songo апп-ыг ашиглан УБ хотын шилдэг ресторануудын хоолнуудыг хүргэлтээр захиалах боломжтойгоос гадна хүнс, дарс, ундаа, талх, нарийн боов болон цэцэг жимс ногоо захиалж хүргүүлэх авах боломжтой. ЭНД дарж сонирхоорой.

8. Шоппи хүнс

Хөл хорионы горимд шилжээд байгаа энэ үед өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээний 600 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэгтгэсэн shoppy grocery (Шоппи хүнс) тусгай платформыг ажиллуулж байна. ЭНД дарж орж үзээрэй.

9. Монгол шим

mongolshim.mn онлайн хүнсний дэлгүүрээс Монгол ногоо, хүнсээ цуглуулаад хүргүүлэн аваарай. ЭНД дарж сонирхоно уу.

                                                                                                                 Мэдээг бэлтгэсэн М.Саранцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2020.11.12 172.69.252.149

https://www.facebook.com/myangatbrand/ Hurgelteer mah zardag uilchilgeeg oruulj boloh uu? Manaih ene mahiig hurgelteer awdag. Hariltsaani soyol, uilchilgee, une gd bugd ih taalagddag yum.

0 Хариулах