Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хөл хорионы үед үзэхэд тохиромжтой Солонгосын 7 драма


Солонгосын кино урлагийн салбар сүүлийн жилүүдэд тод гялалзаж азидаа төдийгүй дэлхий даяар олон зуун сая үзэгчийг байлдан дагуулж байгаа билээ. Тиймээс бид Солонгос киног шимтэн үздэг уншигчдадаа зориулан СКАЙмедиагийн Солонгос кино багц дахь маш сонирхолтой олон ангит драмуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Улс орон даяараа гэртээ байгаа эдгээр өдрүүдэд алжаалаа тайлангаа сонирхолтой драма эхлүүлэн цагийг зугаатай өнгөрүүлэхэд болохгүй зүйл үгүй шүү дээ. Нэмж хэлэхэд тус багцад сар бүр шинэ драмууд нэмэгдсээр байх бөгөөд та SkyGO-с ч тус багцыг түрээслэн үзэх боломжтой.

1. Encounter - Найз залуу

Улс төрчийн охин Cha Soo Hyun аавынхаа шахалтаар том компанийн эзний хүүтэй гэрлэх ч хайр сэтгэлээр бус хоёр талын ашиг хонжооны үр дүнд бий болсон тэдний харилцаа эцэстээ салалтаар төгсөнө. Харин Kim Jin Hyeok бол тогтмол ажил олтлоо түр цагийн ажил хийх энгийн нэгэн залуу. Тэрээр Куба улсад аялахаар шийдэж, тус улсад Soo Hyun-тай таарах болно. Гаднаасаа бол бүх зүйл нь бүрдсэн тэр бүсгүй, эсрэгээрээ юу ч үгүй мэт харагдах залуу хоёрыг хувь тавилан ахин учруулах болно.

2. A Korean Odyssey - Сүн Ү Күн

Сүн Ү Күн өөрийг нь хорьж буй шившлэгээс суллагдахын тулд Сон Ми охинд нэгэн амлалт өгөх бөгөөд хувь тавилангийн эрхээр тэд 25 жилийн дараа ахин учирна. Ингээд Ү Күн амлалтаа биелүүлэхийн сацуу эв түнжин муутай хэдий ч бух дүрст чөтгөр Ма Уонгтой хамтарч чөтгөрүүдийн оршин буй харанхуй ертөнцөд гэрэл гэгээ авчрахаар тэмцэх болно.

3. Tell Me What You Saw - Харснаа хэл

У Хён Жэ бол шилдэг шинжээч. Аймшигт явдлын дараа тэрээр өөрийгөө бусдаас хол тусгаарлан амьдарч буй нэгэн. Ча Су Ён бол хөдөө ажилладаг цагдаа. Түүнд байдаг нэг гоц чадвар нь тэрээр харсан бүх зүйлээ тогтоож чаддаг. Су Ён энэхүү онцгой чадварынхаа тусламжтайгаар хашир мөрдөгчтэй хамтарч ажиллах болно. Тэр хашир мөрдөгч бол олноос өөрийгөө тусгаарласан Хён Жэ байлаа.

4. Kill it - Устга

Ким Сү Хюун бол байгаа ор сураггүй алга болгодог мэргэжлийн алуурчин. Түүний хэн болох тухай бүх л мэдээлэл нууцлаг. Гэвч тэр сэтгэлийн гүндээ хайр халамж хүсдэг энгийн л нэгэн бөгөөд гэр бүлээ олохын тулд аллага хийх хэрэгтэй. Харин Ду Хюн Жин цагдаагийн академийг төгссөн шилдэг төгсөгч бөгөөд загварлаг, дэгжин сайн мөрдөгч. Тэрээр өөрийн хайртын нууцлаг үхлийн ард Ким Сү Хюныг байгааг мэдэн түүнийг мөрдөж эхэлнэ. Мэргэжлийн алуурчин, шилдэг мөрдөгч хоёрын тулаан, хөөцөлдөөн хаана хүрэхийг энэ драмаас үзээрэй.

5. Marriage Contract - Миний гэрээт хань

Чинээлэг бизнесмэн залуу Жи Хүн тусдаа амьдардаг ээждээ элэг шилжүүлэн суулгах донор хайж байгаа нэгэн. Харин Хи Сү бол нөхрөө өөд болсны дараа 7 настай охиноо өсгөх гэж асар их өр, дарамтад орсон хөөрхийлөлтэй эмэгтэй бөгөөд тархины хорт хавдар тусаж, удахгүй үхэх болсноо мэддэг. Хи Сү нас барсныхаа дараа охиныхоо амьдралд санаа зовж, Жи Хүний ээжид донор болохоор шийднэ. Гэвч үүнийг хууль ёсны болгохын тулд тэд гэрлэх ёстой болно.

6. Hospital Ship - Эмнэлгийн хөлөг онгоц

Солонгосын алслагдсан арлуудад эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг эмнэлгийн хөлөг онгоцонд ажиллаж буй эмч нарын тухай өгүүлнэ. Kwak Hyun эмч болоод нарийн мэргэшсэн мэс засалч гэдгээрээ алдартай Song Eun Jae эмч нарын адармаатай хайрын гурвалжин, хүнд мэс засал, гэр бүлийн асуудал гэх мэт маш олон сонирхолтой үйл явдал өрнөх болно.

7. The Game: Towards Zero - Тоглоом

Ким Тэ Пён бол хүний нүд рүү хараад тэдний үхэхийн өмнөх мөчийг харж чаддаг онцгой чадвартай нэгэн. Тэрбээр мөрдөгч Со Жү Нёнтой хамтран 20 жилийн өмнөх цуврал аллагын хэргийг илрүүлэхээр хамтран ажиллаж эхэлнэ.

Та эдгээр болон шинээр нэмэгдэх бусад сонирхолтой драмуудыг үзэхийг хүсвэл, SKYmedia: Цахим салбар цэс > Нэмэлт үйлчилгээ > Үйлчилгээ авах > Солонгос кино багц гэсэн зааврын дагуу багцаа түрээслэн үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
15 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
16 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
27
0
0
0
3
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.