Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөл хорионы үеэр ч зуныг зугаатай өнгөрүүлэх 7 "гоё" арга


Зун, гэхдээ хөл хорионы үеийн зун. Жаахан гунигтай байна уу? Санаа зоволтгүй дээ! Та зуныг сайхан өнгөрүүлэх бүрэн боломжтой юм шүү. Энэ аргууд танд туслах болно.


1. Онлайн аялалд гарах

Зүгээр л "скроллдож" суух биш шүү. Харин үр дүнтэйгээр интернет аялал хийх. Та ямар нэгэн сэдэв сонгоод тэр талаараа бүх талын мэдлэгтэй болоорой. Ингэхэд та Японы уран зохиол түүх сонирхдог юм биш биз? Эсвэл АНУ-ын ерөнхийлөгчдийн тухай мэдлэгээ зузаатгаж болох юм. Эсвэл Коронавирусийн энэ үед дэлхийд гарч байсан томоохон тахлуудыг судалж, тэр тухай хэнтэй ч яриа өрнүүлж мэдэх мэдлэг мэдээлэлтэй болж болох. Ер нь л мэдлэг олж авахад бүхнээ зориулаад үзээрэй!

2. Онлайн сохор болзоо хийж үзэх

Та сохор болзоонд явж үзэхийг "Хүслийн жагсаалт"-даа оруулчихсан байсан юм биш биз? Заавал өөд өөдөөсөө лааны гэрэлд харж суухын оронд онлайнаар болзоод үзвэл ямар вэ? Zoom, Skype сонирхож үзээд, сохор болзоо хийгээрэй. 

3. "Азаа үзэх"

Энэ зун та азаа үз. Инээдтэй санагдаж магадгүй л дээ, гэхдээ яадаг юм. Азтан шалгаруулах постууд шэйр хийж, уралдаан тэмцээнд оролцож, тэтгэлэгт хөтөлбөрт өөрийн мэдээллээ илгээж, болж өгвөл бүх зүйлд л азаа сориод үз. Үнэхээр бурхан тэнгэр ивээж та ялагч болох ч юм билүү? 


4. "Би ганцаараа баймаар байна" #challenge 

Энгийнээр бол ганцаараа аялах, зугаалах, явах л гэсэн үг. Та уул хаданд авирч, цэвэр агаарт цагийг өнгөрүүлж болно. Гэхдээ нэг дүрэмтэй! Тэр нь аль болох олон хүнээс зайлсхийж явах. Миний таньдаг нэг хүн өөртөө тийм чалленж эхлүүлсэн бөгөөд бүх зүйлээ бэлдэж аваад, хаашаа явж байгаагаа тодорхой мэдээлж, датагаа байнга асаалттай байлгаж, сайн сайхан газруудара ганцаараа явж их ч туршлага цуглуулж байгаа гэсэн шүү.

5. Тэжээвэр амьтантай болох

Нохой, муур, шувуу, яст мэлхий, загас өөр ямар ч хамаагүй амьтан байсан үрчилж аваад, түүндээ хайр сэтгэлээ харамгүй зориулаарай. Бас нохойгоо сургаж, хэд хэдэн сонихролтой үзүүлбэр хийж сурвал гоё шүү дээ. Тэжээвэр амьтантай болно гэдэг үнэхээр их хайуцлагатай зүйл шүү. Үнэхээр чадна гэж бодсон үедээ, хариуцлагатай эзэн байж чадна гэж мэдэрсэн цагтаа л үрчилж аваарай!

6. Блог, влог, тэмдэглэл...

Бүх хүнд уншуулах албагүй л дээ. Гэхдээ дараа нь өөрт ч сонирхолтой байх үүднээс блог, влог, тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Амьдралдаа гарч буй жижиг сажиг өөрчлөлт, уншсан ном, үзсэн киногоо бусадтай хуваалцах танд таалагдана даа. Зургаа бүтээлчээр авч, янз бүрийн сонирхолтой контент бэлдээд үзээрэй.

7. "Орчин үеийн гэр бүл"

Гэр бүлээрээ, бүгдээрээ шинэ хобби, шинэ дадал зуршилтай болох таатай цаг үе бол яг одоо. Бүгдээрээ гарч гүйдэг болмоор байна уу, хоолыг янз янзаар хийж, гэр бүлээрээ өрсөлдөөнт тоглоом тоглож, цагийг үнэ цэнтэй өнгөрүүлмээр байвал энэ зуныг бүхэлд нь гэр бүлтэйгээ өнгөрүүлж, шинийг туршаарай. Аавынхаа дуулах авьяасыг, ээжийнхээ маш мундаг зураг дардаг чадварыг, хүүхдүүдийнхээ бичих, зурах авьяасыг олоод харах ч юм билүү.

Энэ мэт олон аргаар зуныг зугаатай өнгөрүүлэхэд дата бол зайлшгүй хэрэгтэй чухал зүйл. Тиймээс та байнга дататай байж, бүх зүйлтэй зэрэгцэн явахыг хүсэж байвал Мобикомын дата урамшууллыг сонирхоорой. Дата багцаа 5 ДАХИН үржүүлж авах боломжтой гээд бод доо? 

Мобикомын дугаартай бүх хэрэглэгч нэмэлт дата багцын нэг төрлөөс 2, 3, 4, 5, 6 дахь удаагаа дагнан авбал 4G сүлжээнд ашиглах боломжтой дата багцыг 2, 3, 4, 5 дахин үржүүлж өгөх "зуны" урамшуулал зарлагдаад явж байна. Жишээ нь та 3GB дата багцыг эхний удаа худалдан аваад, хоёр дахь удаагаас 6GB, гурав дахь удаагаас 9GB, бүр таван удаа бол 15GB болоод үржигдээд явах нь ээ. 

Их дататай хүн чинь баавартай л байдаг юм шүү дээ.

холбоотой мэдээ
1
2020.09.15
Интернэт ХУРДАА өөрөө тохируулах боломжтой дата багц гарлаа
2
2020.08.28
Хичээлийн шинэ жилд зориулж заавал бэлдэх 5 зүйл
3
2020.06.29
ЭЕШ-д ухаалгаар бэлдэхэд туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийг нээлээ
2
3 өдрийн өмнө
АНУ-ын Дотоод хэргийн яам Монгол тэргүүтэй 59 орны оюутны визийг 2 жилийн хязгаартай бо...
3
3 өдрийн өмнө
Вьетнамд 345 мянган ширхэг хэрэглэсэн бэлгэвчийг цэвэрлэж, дахин худалдаж байсныг илрүү...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
2
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.