Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөл хорионы үеэр эхнэртэйгээ муудалцсан эр гэрээсээ гарч яваад 450 км алхсан байжээ


Италийн Комо хотод амьдардаг 48 настай эрэгтэй эхнэртэйгээ муудалдаж, улмаар гэрээсээ гарч алхсаар 450 км замыг туулсан тухай Ил Ресто дел Карлино сонин мэдээлжээ. Түүнийг гэрээсээ гарч явснаас  хойш долоо хоногийн дараа Адриатын эрэг орчмын Фано хотод явж байхад нь олсон байна.

Цагдаа нар түүнийг шөнийн 2 цагт гадаа явж байхад нь зогсоож, хөл хорионы дэглэм зөрчсөн гэх үндэслэлээр 400 евро (485 доллар)-гоор торгожээ. Сонинд гарсан мэдээ тун удалгүй сошиал медиад тархаж, италичууд түүнд "Форрест Гамп" хэмээх хоч өгөөд байгаа аж. 

Түүнчлэн цахим орчинд хүмүүс маргаан өрнүүлж, түүнийг торгохын оронд шагнах хэрэгтэй, шинэ гутал авч өгсөн нь дээр, хүч хэрэглэхийн оронд уураа гаргах гэж алхсан нь сайн хэрэг гэх мэтчилэн үзэл бодлоо илэрхийлжээ. 

Тэрбээр цагдаад мэдүүлэхдээ "Би энэ хүртэл алхаж ирсэн. Ямар нэгэн тээврийн хэрэгсэлд суугаагүй ээ. Замд явж байхад хүмүүс хоол, уух зүйлээр намайг дайлсан. Би бага зэрэг ядарсныг эс тооцвол зүв зүгээр" гэж ярьсан байна. 

Цагдаа нар түүний биеийн байцаалтыг шалгаж хэн болохыг нь тогтоосон байна. Мөн энэ хугацаанд эхнэр нь түүнийг сураггүй болсон хэмээн цагдаад мэдүүлсэн байжээ. Цагдаагийн газраас түүний эхнэрт мэдээлэл хүргэж улмаар тэрбээр нөхрөө авахаар Фано хотод ирсэн гэнэ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
13 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
14 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
10
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.