Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөл хорионы үеэр "EX"-ээ санаад байвал хийх 7 зүйл

Нэгдүгээрт, битгий холбоо барь. Гуйя.


Энгийн өдрүүдэд зүв зүгээр л явж байсан хэрнээ гэнэт маш ихээр санаад, шууд л залгамаар санагдаад, бодогдоод болж өгөхгүй байна уу? Энэ зөвлөгөөнүүд танд илүүдэхгүй байх. Хэдэн хоногийн дараа харамсаад сууж байхаас чинь аврах ч юм бил үү?


1. Нэгдүгээрт: Битгий холбоо барь. Гуйя.

Яг энэ цаг мөчид та шууд л мэдрэмждээ найдаж болохгүй. Бид хөл хорионы үед эсвэл ямар нэгэн завгүй, стресстэй үедээ аливаа зүйлийг бүрэн ухамсарлаж чадахгүйгээр үйлдэл гаргадаг. Тиймээс сэтгэл санаагаа тайван болгож, аливаа зүйлд ул суурьтай хандах хүртлээ яарсан үйлдэл гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Хэсэг хугацаанд хүлээсний дараа та буцаад л ярих хүсэлгүй болох ч юм бил үү? Тиймээс гэнэт нөмөрч ирсэн сэтгэл хөдлөлөөс ангид байхыг хичээгээрэй. 

2. Өөр хүмүүстэй холбоо барих

Мэдээж шууд "Битгий холбоо бариарай" гэнгүүт болино гэдэг хэцүү л дээ. Тиймээс өөр хүмүүстэй ярилцаж, өөр зүйлд сатаарах нь тус болно. Ойрын үед харилцаагүй найзууд, танилуудтайгаа холбогдоод үзээрэй. Бусад хүмүүстэй видео уулзалт хийж, чатлаж, интернэтээр тоглоом тоглоорой. "EX"-тэйгээ ярилцах, холбоо барих хүсэл чинь үүний дараа арилж магадгүй. 

3. Өөртөө цаг өг 

"Яарвал даарна" гэж нэг үг байдаг даа. Та яарвал бас л өөрийн хүсээгүй үр дүнд хүрч магадгүй юм. Ямар нэгэн сэтгэл хөдлөлөө дарж, тэр зүйл намжих боломж өг. Үгүй бол та шууд холбоо барьж, хөл хорионы үеийн хэсэгхэн хугацааны сэтгэл хөдлөлөөр хандаж, дараа нь харамсаж мэднэ. 

4. Энэ бол том шийдвэр гаргах цаг үе биш байж болно

Ганцаараа, нэг газраа хэтэрхий удаан байгаа байхаар өөрийн эрхгүй маш их зүйл бодож, шийдвэр гаргах болдог. Гэхдээ энэ үедээ бодолтой байж, ямартай ч цаг үе, үйл явдал намжтал тайван байж, томоохон шийдвэр гаргахгүй байхыг хүсье. 

5. Яагаад бүхнийг дуусгах болсноо эргэн сана 

Та хоёрын дунд яг юу болж, ямар шалтгаанаас болоод холдох болсноо эргэн нэг дурсаарай. Үнэхээр уучилшгүй, яаж ч хичээсэн мартаж чадамгүй тийм зүйлээс болсон уу? Эргэн бодоход л зүрх өвдөж, дахин мэдрэх вий гэсэн айдас төрж байна уу? Сайтар эргэн бодож, өөртөө бүхнийг сануул. 

6. Өөрийгөө хөгжүүлэх 

Бид бүгд сэтгэл санаа, хувь хүнийхээ хувьд ямар нэгэн алдаа дутагдал, сул талтай. Өмнө нь юунаас болоод таны харилцаа бүтэлгүйтэж, асуудалд орж байв, бас түүнд нь таны хувьд ямар алдаа гаргаж, юунд дутуу хандав гэдгээ ойлгож, өөртөө дүгнэлт хийх цаг юм. Цаг хугацаагаа өөртөө бүрэн зориулж, өөрийгөө сэтгэл санааны хувьд хөгжүүлж, хүчтэй байгаарай.

7. Таныг ойлгодог, шүүмжилдэггүй хүнтэй ярилц 

Эсвэл та бүр нууц хаяг нээж, хэн нэгэн танихгүй хүнтэй сэтгэлээ онгойтол ярилцаж болох юм. Бүхнийг дотроо тээж, өөрийн нэг талаас харсан үзэл бодолдоо л ороогдож явна гэдэг хэцүү. Тиймээс бусдын бодлыг сонсож, саналаа хуваалцаж, дотроо онгойлго. Хэлсэн бүрийг нь шууд хүлээж авах хэрэггүй ч та энэ дундаас ямар нэг хэрэгтэй зүйлийг олж авах нь гарцаагүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
3 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
4 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
9
1
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.