Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөл хорионы үеэр онлайнаар авч болох 8 үнэгүй үйлчилгээ


COVID-19 халдварт өвчний улмаас хөл хорио тогтоосны улмаас дэлхий даяар интернэт хэрэглээ өсжээ. Тэгвэл та бүхэнд интернэт ашиглан ямар үйлчилгээнүүд авч болох талаар мэдээг хүргэе. 

  1. Дасгал хөдөлгөөн хийх

“Дархлаагаа дэмжиж дасгал хөдөлгөөн идэвхтэй хийгээрэй” хэмээн ДЭМБ зөвлөсөн тул танд манай сайтын “Move Right with Kush” буланг санал болгож байна. АНУ-ын дасгал хөдөлгөөний институцийн гишүүн, коуч Эзэнмөнхийн зөвлөгөөнүүдийг уншиж, хэрэгжүүлээрэй. 

  1. Өсвөр насныханд

Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан Facebook автомат хариулагчийг танилцуулж байна. “Мандухай” нь жирэмслэлтээс сэргийлэх, сарын тэмдгийн тухай гэх мэт өсвөр насны хүүхдүүдийн асуудлуудад зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр бүтээгдсэн. Та өөрийн хүүхэд болон өсвөр насны дүү нартаа “Мандухай”-г танилцуулаарай.  

  1. Сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэх

 

Сэтгэл зүйдээ анхаардаг, санаа зовнидог, болон сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст зориулж “Ногоон бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс бэлтгэдэг “Зүрхээ сонс” подкастыг санал болгож байна. 

  1. Худалдан авалт хийх

Гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа хүмүүс хэрэгцээт зүйлээ худалдан авах болбол интернэтээр захиалгаа хийж, гэртээ хүргүүлэн аваарай. Та ЭНД дарж цахим дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг уншиж болно. 

  1. Цахим сургалтуудад хамрагдах

Коронавирус тархсанаар дэлхий дахинаа цахим сургалт хүчээ авч байна. Coursera, edX, Khan academy гэх мэт сайтуудаар зочлон өөрт хэрэгтэй сургалтаа үнэ төлбөргүй аваарай.

Мөн “Ivy League”-ийн 8 их сургуулийн 450 цахим хичээлийг та үнэ төлбөргүй авах боломжтой. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

     6. Цахимаар ном унших

Цахим хичээлд хамрагдахад тань нэмэлтээр судалгааны материал, бусад баталгаатай эх сурвалжийн мэдээллүүд хэрэгтэй бол Кембриджийн Их Сургуулийн цахим номын сангаар зочлоорой. 

    7. Онлайн арга хэмжээ

Хөл хорио сунгасантай холбоотойгоор арга хэмжээнүүд онлайн хэлбэрээр явагдаж байгаа. Жишээ нь TEDxUlaanbaatar тавдугаар сарын 2-нд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

    8. Тогоочийн сургалт


Өөртөө эсвэл гэр бүл, найзууддаа зориулан хоол хийхийг сурч болно. Youtube-ээс бичлэг үзэж хийхээс гадна "Гэртээ" апп-ийг татаж аваарай. Мөн гадаад хэл дээр янз бүрийн ийм аппликэйшн, сайтууд байгаа учраас өөрт таалагдахаа сонгоод татаж аваарай.

Мэдээ бэлтгэсэн: Ц.Цэвээнравдан

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
2
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
3
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.