Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөл хорионы улмаас салалт нэмэгдэх хандлагатай байна гэв


Коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхий нийтээрээ гадагшаа гарахаас зайлсхийж байгаа билээ. Зарим улсад албан ёсоор хөл хорио тогтоосон тул хүмүүс бүхий л цагаа гэр бүл, дотны хүмүүстэйгээ өнгөрүүлж буй. Гэвч энэ нь хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлж, улмаар салалт руу хөтөлж болзошгүй байгааг салалтаар мэргэшсэн хуульд хэлж байна. 

Пол Маккартни, Мадонна, Лиам Галлахер зэрэг алдартнуудын салалтын хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай хуульч Фиона Шаклетон өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг Их Британийн парламентад тавьжээ. Үүссэн нөхцөл байдлын улмаас ойрын үед салалт нэмэгдэнэ гэж хуульчид таамаглаж байгаа аж. "Бид зуны амралт, зул сарын баярын үеэр хамгийн өндөр ачаалалтай ажилладаг" хэмээн тэрбээр ярьжээ. 

Зул сарын баярын дараа "Би салахыг хүсч байна" гэсэн түлхүүр үгтэй Гүүглийн хайлт 230 хувиар нэмэгдсэн гэж гэр бүлүүдэд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Ричард Нелсон фирмийн хуулийн зөвлөх Хардип Диллон ярьсан байна. Өөрөөр хэлбэл, хөл хорионы үеэр хосуудын харилцаанд өмнө нь үүсчихсэн байсан асуудлууд ил болж, нөхцөл байдлыг хүндрүүлэх хөшүүрэг болж байна гэж судлаачид үзэж байгаа юм. Түүнчлэн коронавирусийн дэгдэлтээс үүдсэн ажлын байр, мөнгө санхүү, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд ч нөлөөлж болохыг тайлбарлажээ. 

Коронавирусийн тархалт эрчимжих үеэр БНХАУ-д гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан хосуудын тоо нэмэгдэж байжээ. Тухайлбал, Сычуань мужийн Дажоу хотын гэрлэлтийн бүртгэлийн менежер Лу Шижун 21 хоногийн дотор 300 гаруй хос салах өргөдөл илгээсэн гэж ярьсан байна. Хятадын бусад хотуудад ч халдварт өвчний үеэр гэрлэлтээ цуцлуулах хүсэлт нэмэгдэж байжээ. 

Эх сурвалж: Telegraph, Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Уржигдар
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
5 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.