Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэрх хамгийн этгээд, содон үсний засалтууд


Хөл хорионы энэ цаг үед үсчин, үсний талаарх сэдэв цахим орчинд хүчээ авч байна. Үсчид ямар ажил хийдэг байснаа, бид бүхэн үсээ ямар загвараар янзалдаг байснаа бараг мартах нь. Хэрэв та үсээ хэрхэн янзлахаа шийдэж чадахгүй байгаа бол хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр сонин содон засалттай талбайд гарсан тамирчдыг танилцуулж байна. Тэдэн шиг эрс өөрчлөлт хийж болно шүү дээ.

1. Жаирзиньо /Бразил/ - 1974 оны дэлхийн аварга (Зүүн Герман)

1970 оны дэлхийн аварга баруун жигүүрийн хагас хамгаалагч Жаирзиньо нь 1974 оны дэлхийн аваргаар хамгийн содон үстэй хөлбөмбөгч байлаа. Тэрээр “ФИФА”-гийн 20-р зууны шилдэг 100 хөлбөмбөгчийн 27-р байрт орсон юм.

2. Роберто Бажжо /Итали/ - 1994 оны дэлхийн аварга (АНУ)

Италийн алдарт довтлогч Бажжо 1994 оны дэлхийн аваргын шигшээ тоглолт хүртэл ганган байсан ч чухал мөчид торгуулийн цохилт алдан аваргын цомоо алдсан гашуун түүх түүний үсний засалт шиг хэзээ ч мартагдахгүй билээ.

3. Алекси Лалас /АНУ/ - 1994 оны дэлхийн аварга (АНУ)

Дэлхийн аваргын үеэр амьд хөгжмийн хамтлагийн гишүүн шиг нэг нөхөр тоглож байсан нь АНУ-ын шигшээ багийн хамгаалагч Лалас. Тэрээр карьерийн ихэнх хугацааг нутгийн лигтээ өнгөрөөсөн юм.

4. Тарибо Уэст /Нигери/ - 1998 оны дэлхийн аварга (Франц)

“Интер”, “Милан” хэмээх Италийн 2 том багт тоглож байсан Уэст 1998 оны дэлхийн аваргын хамгийн содон үстэй тамирчин байлаа.

5.Румын шигшээ баг - 1998 оны дэлхийн аварга (Франц)

1994 оны дэлхийн аваргаар хэсгээ тэргүүлж, шөвгийн 16-д Аргентины багийг мулталж байсан Румынчүүд 1998 оны дэлхийн аваргаар сайн тоглож хэсгээ тэргүүлсэн. Тэдний сайн тоглолтоос гадна үзэгчдийг татаж байсан зүйл үсний өнгө байв.

6. Карлос Вальдеррама /Колумби/  - 1998 оны дэлхийн аварга (Франц)

Хар тамхины эх орон гэгдэх Колумбийн шигшээ багийн гол тоглогч талбайн жанжин байсан Вальдеррамагийн үс засалт үнэхээр онцгой байлаа. Тэрээр Испани, Америкийн лиг, шигшээ багийн ахлагчаар олон жил тоглосон нэгэн.

7. Кристиан Циге /Герман/ - 2002 оны дэлхийн аварга (Япон, Солонгос)

“Байерн”, “Милан”, “Ливерпүүл” зэрэг дэлхийн томчуудын арыг дааж явсан энэ эрхэм хамгийн анхлан өөрийн үсийг эх орныхоо далбаан өнгөөр будуулсан юм.

8. Дэвид Бэкхэм /Англи/ - 2002 оны дэлхийн аварга (Япон, Солонгос)

Нэг хэсэг үс засалт, хувцас загварын чиг хандлагыг Бэкхэм тогтоодог байлаа. 2002 оны дэлхийн аваргын үеэр “Mohawk” загвараар засуулсан түүний үс нэг хэсэг шуурсандаа. 

9. Абел Шавьер /Португал/ - 2002 оны дэлхийн аварга (Япон,Солонгос)

Португалын шигшээ багийн хамгаалагч Шавьер тухайн үедээ үс толгойгоороо оролддог нэгэн байлаа. Түүний үс сахлаа нэгэн өнгөөр будаж орж ирсэн дэлхийн аварга хэсгээсээ гаралгүй дууссан нь харамсалтай. “Planet of the Apes”-ээс санаа авсан ч гэж үздэг.

10. Кадзуюки Тода /Япон/ - 2002 оны дэлхийн аварга (Япон, Солонгос)

Японы шигшээ багийн тоглогч Тода нутагтаа болсон дэлхийн аваргын сонин содон үс засалттай эрхмүүдийн нэг байв. Энэ дэлхийн аваргын дараа “Тоттэнхэм” багт очсон ч амжилт ололгүй буцаж ирсэн ба Азийн багуудад тоглосоор зодог тайлсан. 

11. Умит Давала /Турк/ - 2002 оны дэлхийн аварга (Япон, Солонгос)

Азид болсон дэлхийн аваргаар туркууд маш сайн тоглож 3-р байрт орсон. Энэ багийн баруун жигүүрт өвөрмөц үсний засалттай нэгэн тоглогч байсан нь Давала юм. Тэрээр “Галатасарай”, “Милан”, “Вердер Бремен” багуудад тоглож явсан муугүй тоглогч.

12. Роналдо /Бразил/ - 2002 оны дэлхийн аварга (Япон, Солонгос)

Дэлхийн хамгийн алдартай довтлогч хэмээн үнэлэгддэг туулай шүдэт Роналдо бол 2002 оны дэлхийн аваргын чимэг байлаа. Тэрээр урт хугацааны хүнд бэртлээс эргэн ирж, тухайн жил гангарсан ба дэлхийн шилдэг болсон. Түүний хүү дэлхийн аваргын үеэр аавыгаа Роберто Карлостой андуурч байсан учраас үсний засалтаа өөрчилжээ.

13. Хосе Луис Перласа /Эквадор/ - 2006 оны дэлхийн аварга (Герман)

Эквадорын шигшээ багийн хамгаалагч Перласа нутгийн уугуул иргэдийн нэг. Үүнийгээ батлах мэт үсний засалт бас л өвөрмөц байлаа.

14. Джибриль Сиссе /Франц/ - 2006 оны дэлхийн аварга (Өмнөд Африк)

Сиссе бол ёстой этгээд ааш араншин, загвар төрхөөр ч, талбай дээрх тоглолтоороо ч онцгойрч чаддаг байлаа. 2010 оны дэлхийн аваргын үеэр үс, сахалаа нэг өнгөөр будсан түүнийг “Planet of the Apes” -ийг санагдуулам гэсэн бичвэрүүд хүртэл гарсан.

15. Даниел Праньич /Хорват/, Гранит Жака /Швейцар/, Артуро Видал /Чили/  - 2014 оны дэлхийн аварга (Бразил)

Хорватын шигшээ баг “Байерн” багуудын голлох тоглогчдын нэг Праньичийн өөрчлөлт бас л гайхалтай байсан шүү. Тэрээр дасгалжуулагчийн албанд хүчин зүтгэж явна. Гранит Жака “Арсенал” багийн дэд ахлагчаар тоглож байгаа бол Артуро Италийн “Интер Милан”-ы дундын шугамыг хариуцаж байна.

16. Бакари Санья /Франц/ - 2014 оны дэлхийн аварга (Бразил)

Францын шигшээ “Арсенал” багийн баруун жигүүрийг нэр төртэй авч явсан Санья  2014 оны дэлхийн аваргаар содон тоглогчийн нэг байлаа.

17. Родриго Паласио /Аргентин/ - 2014 оны дэлхийн аварга (Бразил)

Италийн лигт олон жил тоглосон Паласио энэ үсээ мухар сүсэгтэй холбон тайлбарладаг. Манайхаар бол сөөсөг юмдаа.

18. Кайл Бекерман /АНУ/ - 2014 оны дэлхийн аварга (Бразил)

Регги урсгалын бас нэг том соёл болсон энэ үсний засалт өвөрмөц ч хөлбөмбөг тоглоход нэг л тохиромжгүй биш гэжүү?

19. Кристиано Роналдо, Луиш Нани /Португал/, Асамоа Гьян /Гана/ - 2014 оны дэлхийн аварга (Бразил)

Нани, Гьян хоёр өмсгөлийн дугаараа үсэндээ "шингээж" өгсөн бол Роналдо алдарт Зоррогийн тэмдэгийг хийлгэсэн байдаг.

20. Жервиньо /Кот Д’Ивуар/ - 2014 оны дэлхийн аварга (Бразил)

Франц, Англи, Италийн лигт тоглож олонд танигдсан Жервиньогийн үс засалт өвөрмөц засалтуудын нэгд зүй ёсоор ордог юм.

21. Набил Дирар /Морокко/ - 2018 оны дэлхийн аварга (ОХУ)

Улсынхаа далбаан загвараар үсээ засуулсан Дирар одоо Туркийн лигт хүчин зүтгэж явна.

22. Маруан Феллайни, Миши Батшуай /Бельги/ - 2018 оны дэлхийн аварга (ОХУ) 

Английн премьер лигт бие биеийнхээ эсрэг, шигшээ багтаа хамтдаа тоглох хоёр тоглогчийн үсний засалт бас л өвөрмөц байв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
6 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
9 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.