Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хөлбөмбөгийн тамирчид зодог тайлаад юу хийдэг вэ?


Ихэнх тамирчид спортын замналаа дуусгаад юу хийдэг талаар та бодож үзсэн үү? Гол төлөв дасгалжуулагч, хувийн бизнесээ хийдэг талаар олонтаа уншиж харж байсан бол энэ удаа зодог тайлаад илүү сонирхолтой, санаанд оромгүй шинэ амьдрал эхлүүлсэн хөлбөмбөгчдийг танилцуулж байна. 

1. Клинт Демпси - Реппер

Английн премьер лигийн "Тоттенхэм", "Фулхэм" багуудад тоглож байсан АНУ-ын хөлбөмбөгийн оддын нэг Демпси тамирчны замналаа өндөрлөөд реппер болсон байна. Түүний тайзны нэр “DEUCE”. Түүний нэгэн дууг хүргэе. 

2. Андрей Шевченко - Улс төрч 

Украйнаас төрсөн хамгийн алдартай хөлбөмбөгчин ба тоглогч ахуй цагтаа “Динамо Киев”, “AC Милан” багт галзуурч, "Челси" багт сүүлийн жилүүдээ үдэж байсан гайхалтай довтлогч билээ. Шева зодог тайлаад улс төрч болж сонгуульд өрсөлдсөн хэдий ч бүтэлгүйтсэн. Одоо шигшээ багийн дасгалжуулагч хэмээх хариуцлагатай ажлыг хашиж буй. Гэхдээ тэрээр улс төрийн идэвхтэн хэвээр.

3. Эрик Кантона - Жүжигчин, улс төрч, модел

Адаар аашт Эрик Кантона тамирчин байхдаа ямар гайхамшигт тоглолтуудыг үзүүлж, Манчестерийн домог болсныг та бүхэн мэднэ. Харин түүнийг зодог тайлаад жүжигчин, модел, улс төрч болсныг тэр бүр мэдэхгүй байх. 

4. Гаиска Мендьета - DJ 

Испанийн шигшээ багтайгаа дэлхийн аваргад оролцож, "Валенсия" багтайгаа аваргуудын лигийн шигшээд тоглож явсан хөлбөмбөгчин маань зодог тайлаад урлагийн хүн болсон байна. Түүний хөгжмийн мэдрэмжийг та бүхэндээ хүргэе.

5. Лилиан Тюрам - Улс төрч

"Ювентус", "Барселона" зэрэг дэлхийн томоохон багуудад тоглож, 1998 онд дэлхийн аварга болж байсан хамгаалагч зодог тайлаад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч болсон юм. Тэрээр НҮБ-ын хүүхдийн сангийн элчээр томилогдон ажиллаж байна. Түүний үүсгэн байгуулсан сангийн хүрээнд “Human zoos: The invention of the savage” музей Парист нээгдэж олон хүнийг хамарсан билээ.

6. Даниэл Аггер - Шивээсний зураач

 "Ливерпүүл" багийн арын хамгаалалтын ноён нуруу байсан тэрээр тоглогч ахуй цагтаа чамгүй шивээстэй нэгэн байсан бол өнөөдөр өөрөө “tattoo artist” болсон байна.

7. Рио Фердинанд - Мэргэжлийн боксчин, продюссер, тв мэргэжилтэн 

"Манчестер Юнайтед" болон Английн шигшээ багийн арын хамгаалалтын чанга залуусын нэг Рио хөлбөмбөгөөс зодог тайлаад продюссер, тв мэргэжилтэн, мэргэжлийн боксчин болсон. Тэрээр нэг ч ялагдалгүй зодог тайлсан мэргэжлийн боксын цөөхөн хэдэн тамирчдын нэг гэж болно. Учир нь тэрээр нэг ч тулаан хийгээгүй ба урт хугацааны бэлтгэл хийж, олон удаагийн хүсэлтийг Британийн боксын холбоонд явуулсан хэдий ч түүнд мэргэжлийн бокст орох зөвшөөрөл өгөөгүй учраас тулааны спортоос зодог тайлжээ. Азтай ч юм шиг …

8. Пабло Даниэль Освальдо - Дуучин

Аргентин гаралтай Италийн шигшээ багийн хөлбөмбөгчин "Рома", "Интер", "Соутхэмптон", "Бока Хуниорс", "Эспаньол" зэрэг олон багуудад тоглож байлаа. Тэрээр хөлбөмбөгөөс зодог тайлж дуучин болохоор шийдсэн. Түүний урын сангаас. 

9. Джибриль Сиссе - “Disc Jockey”, “MR Lenoir” брэндийн үүсгэн байгуулагч

"Ливерпүүл", "Марселль" зэрэг томоохон багуудад тоглож байсан элдэвтэй довтлогчийн нэг зодог тайлаад хувцас загвар, хөгжмийн ертөнцөд уран бүтээл туурвиж явна. Түүний уран бүтээл.

10. Майкл Оуэн - Хурдан морь үржүүлэгч, уралдаанч

Английн алтан жаал, Ливерпүүлийн гайхалтай довтлогч тэрээр оргил амжилт үзүүлэх насандаа "Реал Мадрид"-д очсон хэдий ч гэмтэл бэртлээс шалтгаалан мартагдаж эхэлсэн билээ. Гэхдээ тэрээр "Манчестер Юнайтед" багт эргэн эрэлтээ гайхалтай хийж зодог тайлсан даруухан эрхэм. Одоо тэрээр хурдан морины уралдаанч болж цагийг зугаатай өнгөрөөж байна.

11. Биксант Лизаразю - Жюү Жицүгийн тамирчин, багш

1998 оны дэлхийн аварга "Бордо", "Байерн Мюнхен" багуудад олон жил тоглосон Франц хамгаалагч өнөөдөр Бразилын Жюү Жицүгийн хар улаан бүсний эзэн болсон байна. Түүний хичээлийн хэсгээс.

12. Давид Жинола - Дарс үйлдвэрлэгч, модел, жүжигчин, тв мэргэжилтэн

"Ньюкасл", "Тоттенхэм" багуудад тоглож байсан довтлогч Жинола зодог тайлаад дуртай зүйлүүдээ хийж байгаа нэгэн. Түүний гаргадаг хамгийн алдартай дарс бол “Coste Brulade”.

13. Сократес - Эмч (1954-2011)

Бразилийн алдарт хөлбөмбөгч Сократес “ФИФА”-с гаргасан дэлхийн шилдэг 100 хөлбөмбөгчний нэгээр тодорсон билээ. Тэрээр зодог тайлаад хэн бүхний хийж чадаад байдаггүй эмчийн мэргэжилээр ажилласан нэгэн. 

14. Фабьен Бартез - Авто уралдаанч

Дэлхийн аварга, халзан толгойт хаалгач Бартез авто уралдааны тавцанд өөрийг сорьж явна.

15. Робби Сэвидж - Мэргэжлийн бүжигчин

Уэльсийн шигшээ баг "Лестер","Бирмингем" багуудад тоглож байсан Сэвидж өнөөдөр бүжгийн спортод эргэлт буцалтгүй орсон. 

16. Жорж Веа - Улс төрч

Бүгд Найрамдах Либери улсын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй Веа. Тэрээр “Монако”, “ПСЖ”, “Милан” багуудад тоглож Африкаас анх удаа “Баллон Дор” хүртсэн билээ.

17. Мортен Педерсен - Дуучин

Норвеги улсаас төрсөн цөөн хэдэн алдартай хөлбөмбөгчдийн нэг Педерсен оргил амжилтаа "Блакбөрн Роверс" багт үзүүлсэн. Түүнийг харин boyband хамтлагийн дуучин байсан гэдгийг тэр бүр мэддэггүй билээ. Түүний дуулж байсан "The Players" хамтлагийн дууг хүргэж байна. 

18. Тим Визе - Мэргэжлийн бөх

Германы шигшээ, "Вердер Бремен" багийн хаалгыг манаж байсан Визе бидний хэлдгээр нохой зодоон буюу мэргэжлийн бөхийн /WWE/ тамирчин болсон.

19. Гэвин Пикок - Пастор

"Ньюкасл", "Челси", "КПР" багуудад тоглож байсан хагас хамгаалагч, довтлогч Пикок сүмийн пастор болжээ.

20. Дэвид Бэкхэм - Бизнессмэн, Модел, Энхийн төлөөлөгч

Энэ эрхэмийн тоглолт, хувцас загвар, үс засалт, амьдралын хэв маяг үнэхээр үлгэр жишээ нэгэн билээ. Түүний талаар таагүй мэдээ барагтаа за ер нь гардаггүй гэж хэлж болно.

21. Гордон Рамси - Тогооч

Тамын гал тогооны эзэн алдартай тогооч Рамси идэр насандаа хөлбөмбөгч тэр дундаа Шотландын алдарт "Рейнжерс" багт тоглож байсан гэдгийг та бүхэн мэдэх үү? Тиймээ тэрээр мэргэжлийн хөлбөмбөг тоглож байгаад гал тогооруу урвасан юм.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
13 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
3
14 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0