Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хөлбөмбөгийн тойм: "Ибракадабра" үргэлжилсээр


Шигшээ багуудын тоглолтоос шалтгаалан түр завсарлаад байсан Европын хөлбөмбөгийн лигүүд амралтын өдрүүдэд эргэн ирлээ. Манай үзэгчдийн нилээдгүй хувийг өөртөө татдаг Английн пример лигийн хүснэгтийг “Тоттенхэм Хотспур” баг тэргүүлж эхэлсэн ба олон сонирхолтой тоглолтууд боллоо. Лигийн хүснэгтийг эндээс, тоглолтуудын үр дүнг эндээс харна уу. 

Онцлох: “Тоттенхэм /2 - 0/ Манчестер Сити”

Сүүлийн жилүүдэд амжилт нь ахиж анхаарлын төвд байх болсон энэ хоёр багийн жолоог дэлхийд амжилт, алдар цуугаараа дээгүүрт орох эрхэмүүд атган удирдаж буй. Иймдээ ч тоглолт олны анхаарлыг татаж урьдчилсан таамгаар хоёр багийг тэнцэх магадлал өндөр гэсэн байлаа. Энэ улиралд төрөл арилжив уу гэлтэй довтолж тоглох болсон Моуриногийн эсрэг орон гаран тоглолтыг үзүүлэх болсон Пеп тулсан. Ер нь Пепийг өнгөрсөн улирлын сүүлээс шүүмжлэх болсон хэвлэлүүд энэ улиралын онцгой муу тоглолтоор нь өлгөн авч бүүр илүүтэй нүдэж байгаа. Мөнгөний дасгалжуулагч, том багуудад л амжилт үзүүлдэг, том тоглогчдоор л хүрээлүүлдэг гэх мэтээр бичиж түүний зарцуулсан наймааны дүн, амжилт хоёрыг жингийн туухайнд харьцуулсаар. 

Тоглолт Тоттенхэмийн талбайд болж үзүүштэй харилцан довтолсон эхлэлтэй,өрнөлтэй, төгсгөлтэй сайхан болж өнгөрлөө. “5” минутанд Ндомбэлэгийн талбайн төвөөс овжин өгсөн дамжуулалтыг Ази Роналдо хочит Сон Хёнг Мин хүлээн авч хаалгач Эдерсоны хоёр хөлийн завсраар явуулчина лээ. “65” минутанд эхний гоолын дамжуулалтыг өгсөн Ндомбэлэг сэлгээнд суулган Аргентин хагас Селсо орж ирээд шууд гоол. Харин Сити тийм ч муу байсангүй маш олон боломжууд гаргаж олон довтолгоо өрнүүлсэн ч өөрсдийн азгүй тааруу гүйцэтгэлүүдээс болж хожигдол хүлээлээ. “27” минутанд Жесүсийн дамжуулалтаар Лапорте гоолдсон хэдий ч гар хүрсэн хэмээн ВАР үзээд тооцсонгүй. Ингээд тоглолт 2 - 0 харьцаатай Моугийн баг ялсан бол Пепийн ажлын байр ганхаж эхэллээ шүү. Дэлгэрэнгүйг эндээс

Пример лигийн мэргэн буучаар "Эвертон" багийн довтлогч Доминик Калверт-Льюин 10 гоолтой тэргүүлж байгаа бол хаалгаа хуурай манасан хаалгач "Челси" багийн Менди 4 тоглолт, оновчтой дамжуулалт Хари Кэйн 9 дамжуулалтаар тэргүүлж байна. 

Ла Лига


Испанийн лигийн 10-р тойргийн тоглолтууд явагдаж өнгөрсөн ба “Реал Сосьедад” баг хүснэгтийг 23 оноотой тэргүүлж эхэллээ. Тоглолтуудын үр дүнг эндээс хүснэгтийн байрлалыг эндээс харна уу. 

Онцлох: “Реал Мадрид - Виллареал”, “Атлетико Мадрид - Барселона”. 


Эхний тоглолт шар шумбагчдын талбайд болж эзэн хааны багийн Доминикан довтлогч Мариано Диаз “2” минутанд эхний гоолыг оруулсан бол “75” минутанд Реалын хаалгач Тибо Куртуа торгуулийн талбайд алдаа гаргаж эсрэг багтаа боломж бэлэглэлээ. Торгуулийн цохилтыг Испани довтлогч Морено амжилттай болгож багтаа тэнцээ авчирсан байна. Энэ тоглолтын дараачаас эзэн хааны багийн хамгаалалтын болон дундын шугамын тоглогчдыг хүчтэй шүүмжилж эхэлсэн юм. Дэлгэрэнгүйг эндээс


Голланд мэргэжилтэн Роналд Куманы удирдсан “Барселона” баг энэ тоглолтонд зайлшгүй хожих шаардлагатай байлаа. Учир нь лигийн хүрээнд гурван хожил авч том багуудаас оноо салгаж амжаагүй байсан бол “Атлетико” эсрэгээрээ хүснэгтийг тэргүүлж байсан юм. Тоглолт 1 - 0 харьцаатай Карраскогийн гоолоор “Атлетико” хожиж хүснэгтийн дэд байрандаа үлдэв. Испанийн хэвлэлүүд голланд мэргэжилтэн цаашид оршин тогтнох уу? гэсэн асуултаар булж эхэллээ. Энэ тоглолтонд уг нь Суарез оролцсон бол жинхэнэ гоё юм болох байсан даа. Дэдгэрэнгүйг эндээс

Ла лигийн мэргэн буучаар "Реал Сосьедад" багийн довтлогч Микел Оярсабал 6 гоолтой тэргүүлж байгаа бол хаалгаа хуурай манасан хаалгач "Реал Сосьедад" багийн Алекс Ремиро 6 тоглолт, оновчтой дамжуулалт "Атлетико Мадрид" багийн Анхел Корреа 5 дамжуулалтаар тэргүүлж байна.

Сери А

Италийн лигийн 8-р тойргийн тоглолтууд болж өнгөрсөн ба нэр хүнд, амжилтаараа яах аргагүй Италийн хамгийн том баг болох “AC Milan” баг нэг ч хожигдолгүй хүснэгтийг 20 оноотой тэргүүлж эхэллээ. Олон жил хүлээлээ дээ энэ сайхан багийг. Тоглолтуудын үр дүнг эндээс, хүснэгтийн байрлалыг эндээс хүлээн авна уу.  

Онцлох: “Наполи /3 - 1/ АС Милан”


Энэ тоглолт “Наполи” багийн талбай дээр болж хэзээ ч моодноос гардаггүй нэгэн эрхмийн гайхалтай тоглолтоор “Милан” хожлоо. Тэр бол адайр ааш, хурц ширүүн тоглолт, ур чадвар бүгдийг өөртөө хослуулсан Швед довтлогч Златан билээ. 39 настай довтлогч энэ тоглолтонд 2 гоол оруулж лигийн мэргэн буучдыг 10 гоолтой тэргүүлж байна. Үнэхээр энэ хүнд нас бол тоо юм даа. Тоглолтын протоколыг эндээс.

"Сери А" мэргэн буучаар "АС Милан" багийн довтлогч Златан Ибрахимович 10 гоолтой тэргүүлж байгаа бол хаалгаа хуурай манасан хаалгач "АС Милан" багийн Джанлуиджи Доннарумма 3 тоглолт, оновчтой дамжуулалт "Рома" багийн Хенрих Мхитарян 4 дамжуулалтаар тэргүүлж байна.

Бундеслига

Германы лигийг аваргууд өнгөлж байгаа ч хүснэгтийн байрлал, онооны харьцаа энэ жил өрсөлдөөн ширүүн өрнөх хүлээлт үүсгээд байгааг спорт сонирхогчид ярьж байна. 8-р тойрогт Байерн тэнцэж араас нь нэхэж байгаа багуудад боломж олголоо. Гэхдээ сунайсан урт улирал байгаа учраас юу ч болоо билээ аанай л аваргууд дахин түрүүлэхийг үгүйсгэхгүй. Түрүүлэх баг нь улирал эхлэхэд тодорсон байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Тойргийн тоглолтын үр дүнгүүд, хүснэгтийн байрлалыг тохирох үгнээс харна уу.

Онцлох: “Байерн Мюнхен /1 - 1/ Вердер Бремен”


Алианз Аренад болсон энэ тоглолтыг тэнцээгээр өндөрлөнө гэж хэн ч санаагүй. Аваргууд хожиж нөгөө л Левандовски гоолдож залуус нь тачигнаад дууссан уйтгартай тоглолт болно хэмээн би таамаглаж үзсэн. Учир нь тэд лиг эхлээд 7 тойрог тоглоход хэдийнээ 27 гоол өрсөлдөгч багуудын хаалганд хийгээд байлаа. Хоёр багийн тоглолт нээлттэй довтолсон байдлаар өрнөж эхний гоолыг 45 минутанд Америк довтлогч Жош Саржентийн дамжуулалтаар Эггштайн оруулав. Энэ тоглолтонд Жош Саржент үнэхээр сайн тоглосон хэдий ч тоглолтын төгсгөлд хаалгачийн эсрэг ганцаар гараад алдсан. Харин Байерны гоолыг 62 минутанд Коман оруулсан юм. Энэ тоглолтонд хаалгач Нойер үнэхээр сайн байж хэд хэдэн аюултай довтолгоог зогсоон багаа хожигдолоос аварсан байна. 

Бундеслигийн мэргэн буучаар "Байерн Мюнхен" багийн довтлогч Роберт Левандовский 11 гоолтой тэргүүлж байгаа бол хаалгаа хуурай манасан хаалгач "Боррусиа Дортмунд" багийн Роман Бюрки 3 тоглолт, оновчтой дамжуулалт "ФС Унион Берлин" багийн Макс Крузе 5 дамжуулалтаар тэргүүлж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
4 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
8 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0