UBLife Logo
Нийгэм

Хүмүүс аль цагт хамгийн их саналаа өгдөг вэ?

Б.Саруул
Б.Саруул
Хүмүүс аль цагт хамгийн их саналаа өгдөг вэ?

Хоёрхон хоногийн дараа бид ирэх 4 жилд биднийг дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, бодлого боловсруулах хүмүүсийг сонгох гэж байна. Санал хураалтын өдөр хүртэл юу амжуулж, ямар бэлтгэл хангах талаар бид өмнө нь Хариуцлагатай, күүл сонгогчийн санал өгөх өдөрт бэлдэх НАЙМАН алхам нийтлэлийг хүргэж байсан. 

Санал өгөх бэлтгэлээ хэдийн хангасан залуучууд өдрийн аль цагт очвол хүн багатай байх бол гэж бодож байгаа болов уу. Үндэсний Статистикийн Хороо 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтад  дүн шинжилгээ хийж, иргэд өдрийн аль цагт хамгийн олноороо саналаа өгснийг гаргаж иржээ. 

Эндээс харвал 11-15 цагийн хооронд хамгийн олон буюу нэг цагт дунджаар 118-152 мянган сонгогч саналаа өгчээ. Харин 18-20 цагийн хооронд хамгийн бага байжээ. 

Түүнчлэн аль насны бүлгийнхэн хэдэн цагт саналаа өгснийг тооцож гаргасан байна. Графикаас харвал хүмүүсийн нас ахих тусам өглөө, үдээс өмнө санал өгөх нь өндөр байжээ. Харин 18-30 насны залуучууд 12-15 цагийн хооронд ихэвчлэн саналаа өгчээ. Мөн өглөө эрт буюу 08-09 цагийн хооронд санал өгөхөөр очсон хүмүүсийн тоо харьцангуй бага байна. 

Дашрамд дурдахад, санал хураалт өглөөний 07 цагт эхэлж үдшийн 22 цагт дуусдаг билээ. 

Эх сурвалж: 1212

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.