Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүмүүс таны дургүйг яаж ч хүргэсэн "тэнгэр шиг байх" 12 арга


Уур бухимдал үнэхээр аюултай шүү. Хүнийг ямар ч ухаангүй үйлдэл хийлгэж, эвгүй үг хэлүүлж чадна. Зарим хүн дургүй хүргэсэн хүндээ шууд л түс тас бүгдийг хэлж, асуудлыг улам хүндрүүлэх нь байдаг. Гэвч энэ байдалд эрүүл ухаанаар сэтгэхэд туслах, уураа барьж ТЭНГЭР ШИГ БАЙХ 12 аргыг зааж өгье. Би өөрөө энэ аргыг ашигладаг бөгөөд үнэхээр үр дүнтэй шүү.

Хурдан хугацаанд уур уцаараас салахад:

1. Та хүмүүсийн яриа, үйлдлийг анзаараад яг нэг даапаалсан маягаар инээд алдах гээд, шууд л хөмсгөө зангидаад дургүйцлээ илэрхийлэх гээд байна уу? Яг тэр мөчид л өөртөө "Тайвшраарай, болиорой", "Одоо л тэгэх хэрэггүй шүү" гэж хэлэх хэрэгтэй. Үүнийг аль болох хурдан ухаарах нь чухал.

2. Тэр газрыг, орчныг орхиж хэсэг алхах, ганцаар байх. Шууд эргэж орж ирэхээс аль болох зайлсхийж, аль болох тайвширч, сэтгэл тань юунд ч бэлэн болох хүртэл хол байгаарай.

3. Нүдээ аниад өөрийгөө дуртай газраа байгаагаар төсөөлж, таатай зүйлсээ эргэн санагалзах нь танд уур бухимдлаа гээхэд туслах болно.

4. Нүүрлүүгээ хүйтэн ус цацаж, өөрийгөө сэргээх. 


5. Өөрийн амьсгал дээр төвлөрч, эргэн тойрны бүх зүйлийг мартах хэрэгтэй.

6. Хамгийн үр дүнтэй арга нь дуртай дуугаа сонсох. Эсвэл хамаг уурыг тань гаргаж чадах дуу байсан ч болно. Ямартай ч чихэвчээ зүү!

7. Таныг хамгийн их ойлгож, тайвшруулдаг хүн рүүгээ залгах эсвэл юм бичих. Гэхдээ тэр хүнд хамаг уураа гарга гэсэн үг биш. Зүгээр л өөр юуны ч тухай хамаагүй ярилцаж, болохгүй бол зөвлөгөө ав. Дараа нь сайхан зүйл хийх төлөвлөгөө гаргаарай.

Нухацтайгаар авч үзэж, өөртөө хэрэгжүүлж, авч үлдэх аргууд:

1. Хүн болгонтой таарч тохирч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр.

Хүн болгон өөр, бүгд танай найзууд шиг юм ярьж, санаа нийлж чадахгүй учир тэднийг байгаагаар нь л орхи. Ямар нэг гэрт явж ороод, хамт 24/7 байгаа биш. "Энэ хүний ертөнцийг үзэх үзэл ийм шүү дээ" гэж л хүлээж авч сураарай.

2. Тэдэнд аль болох эелдгээр хэлэх. 

Шууд л сөргөлдөж, бүгдийг нь няцааж, хэрэлд гэсэн үг биш. Харин санаа нь буруу болохыг, юун дээр буруу байгаад байгааг эвтэйхнээр тайлбарлаж хэлэх нь чухал юм. Өөрийн байр суурийг зөв өнцгөөс, тайвнаар ярьж ойлгуулна гэдэг том чадвар шүү.

3. Хэт хүндээр хүлээж авахаас татгалзаж, өөртөө орон зай өг.

Хүмүүсийн яриаг аль болох үл тоомсорлож сурах хэрэгтэй. Бүх зүйлд хурдан хариу үйлдэл үзүүлэхээс зайлсхийгээрэй. Орон зай хэрэгтэй байвал шууд л тэр онцгүй нөхцөл байдлаас холдож сурах хэрэгтэй.

4. Өөрийгөө хэт өмгөөлж хамгаалах хэрэггүй.

Хэн нэгэн таны өө сэвийг онцлоод, оролдоод л байна уу? Эсвэл байж боломгүй бүдүүлэг үйлдэл гаргаж, бухимдахад хүргэсэн үү? Зөрүүлж хазах хэрэггүй. Харин ч сөргөлдөх нь таны эсрэг байгаа хүмүүст илүү их эрч хүч, сэдэл өгдөг гэнэ. "Надад хамаагүй ээ, хүссэнээрээ ярьж л бай" гэсэн уужуу, "күүл" хандлага гаргах нь харин илүү үр дүнтэй.

5. Бүх зүйл танаас өөрөөс шалтгаална гэдгийг ойлгох

Юу ч болсон яаж хүлээж авах, түүнээс болж шаналах уу эсвэл улам хүчтэй болж тоохоо байх уу гэдэг танаас л шалтгаална. Юу ч таныг нугалж, тавгүйтүүлж чадахгүй гэдгийг бусдад мэдрүүлэх хэрэгтэй. Юу ч болсон өөрийгөө сэргээх, жаргалтай байлгах зүйлийг хийж, өөрийн хайртай хүмүүстээ цаг гаргаж сураарай.

Illustration: Floral Spring - Skyla Design

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
35
0
0
1
0
1