Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хүмүүсийг догдлуулж, уйлуулж чадсан АРВАНЫ хамгийн ШИЛДЭГ 25 романтик кино


2010 оноос хойш бүтээгдэж, бүтэн арваны хугацаанд хүмүүсийн зүрх сэтгэлийг хөглөн, догдлуулж чадсан шилдэг 25 киног та бүхэндээ сонирхуулж байна. "Taste of Cinema" сайт дээр жагсаалтыг хүлээн авна уу. Та хэр санал нийлж байна? 

1. Brooklyn

1950-аад оны үе бол өөрөө л хайр дурлалын бахдам, догдлом цаг үе. Уг киноны үйл явдал гол дүрийн эмэгтэйн мэдрэмж, түүхийг тойрон эргэлдэх бөгөөд жүжигчин Сирша Ронаны нүд түүний үгсээс илүүг танд ойлгуулах болно. 

2. Her

Ганцаардлын тухай өгүүлэх хамгийн агуу кинонуудын нэгт багтдаг эл кино романтик кинонуудын тоонд зүй ёсоор багтана. Хүний хайр дурлалын мэдрэмжийн тухай хамгийн өвөрмөц байдлаар хүүрнэж чадсан энэхүү киноны гол дүрд алдарт жүжигчин Хоакин Феникс тоглосон байдаг.

3. Before Midnight

"Before" гурамсан бүтээлийн төгсгөл 2013 онд гарсан байдаг. Энэ бол гайхамшигт цуврал бүтээлийн яг таарсан сайхан төгсгөл юм. Эхний ангиуд дээр хос хоёрын ухаалаг харилцан яриа, баяр баясал, хөнгөн гуниг, мэдрэмжийг харуулдаг бол энэ ангид та юу мэдэрснээ үгээр илэрхийлэхэд бэрх болох болно. Баяр баясал, тайтгарал гэвэл зохилтой биз ээ. 

4. Moonrise Kingdom

Вес Андерсоны өнгө будгийн хослол ямагт үзэгчдийн нүдийг баясгаж ирсэн. Уг кинонд өсвөр насны гэнэн томоогүй хайр дурлалыг хэрхэн дүрсэлсэн нь өөр ямар ч кинон дээрээс олж харахааргүй тийм "хөөрхөн." Танд дахин дурламаар, буцаад хүүхэд болмоор санагдах болно.

5. Blue is the Warmest Color

Энэ аравны хамгийн их шуугиан тарьсан бүтээлүүдийн нэг. Бүх мэдрэмж нь тэр чигтээ бодит мэт санагдуулах уг киноны төгсгөл хүн болгонд хүрч чадсан байдаг.

6. Cold War

Найруулагч Павел Павликовский өөрийн эцэг эхийн бодит түүхээс санаа авч уг киног найруулсан гэдэг. Хар цагаан өнгөөр хийгдсэн уг кинонд гуниг, харуусал, итгэлээ алдах мөч гээд бүх хэцүү мэдрэмж нуугдсан байгаа.

7. About Time

Үзсэн хүн болгонд "нээрэн ингэдэг шүү" гэж бодогдохуйц хэсгүүд уг кинонд агуулагдсан байдаг. Гол дүрийн жүжигчид кинондоо үнэхээр сайн зохицож чадсан учраас танд үзэхэд хүртэл таатай байх болно.

8. La La Land

Дуу хөгжим, хайр дурлал. Яг энэ хоёр зүйлийг нэгэн киноноос мэдрэхийг хүссэн хүн бүхэнд зориулагдсан шилдэг бүтээл. Дуунуудаараа байж болох бүх шагналыг түүсэн байдаг.

9. Begin Again

Хөгжмөөр холбогдсон хоёр эгэл хүний түүх таныг дуу хөгжим, гуниг, догдлолоор дүүрэн ертөнц рүү аваачих болно. Энэ киног үзсэнээс хойш чихэвч салаалуулагч авсан түүхтэй.

10. Stuck in Love

Уг кино үзэгчдийн анхаарлыг тэгтлээ татаж чадаагүй ч үзсэн хүн болгон дүрүүдийг маш сайн мэдэрч, ойлгож чаддаг байна. Учир нь хүн болгонд байдаг талууд тэндээс харагдах болно. Яг л бодит мэт, энэ кинонд гарч буй хүмүүсийн амьдрал жинхэнэ мэт санагдаж мэднэ.

11. Certified Copy

Өөрсдийн харилцаагаа аварч үлдэхээр хичээж буй хосын түүх. Төгсгөл нь танд бүрэн дүүрэн хариулт өгөхгүй ч мэдрэмжийг бол тултал нь өгнө.

12. Submarine

Найруулагчийн гараагаа эхлүүлэн гаргаж байсан уг бүтээл нь Ричард Аёадэгийн туйлын өвөрмөц кино юм. Өсвөр насны хайр дурлалыг харуулсан шилдэг бүтээл гэх төрөлд Вес Андерсаны бүтээлтэй өрсөлдөхүйц.

13. Like Crazy

Холын зайн харилцаанд байдаг хүн болгоны зүрхэнд тусах хутга шиг киног санал болгож байна.

14. Blue Jay

Өмнө нь нэгэндээ ухаангүй хайртай байсан хүмүүс удаан хугацааны дараа уулзахад юу болдог вэ? Энэ киноны хэсэг болгон танд ямар нэгэн зүйлийг ухааруулах шиг, ярилцах шиг санагдах болно.

15. The Great Gatsby

Кино эхнээсээ авахуулаад л таныг хөтөлж явсаар, төгсгөлд нь зүрхийг тань шархлуулах болно. Та бүр бухимдал, гомдол, харууслаасаа болоод ямар нэгэн юм цохиж авмаар санагдаж магадгүй юм.

16. Warm Bodies

Хайр бол бүх зүйлийн цорын ганц гарц юм гэдгийг энэ кино харуулна. Аймаар ч юм шиг, хөгжилтэй ч юм шиг, үзэхэд үнэхээр сонирхолтой кино шүү.

17. Never Let Me Go

Казүо Ишигүрогийн романаас сэдэвлэн бүтээсэн зүрх зүсэм бүтээл. Сэтгэл өвтгөж, үзээд дууссаны дараа ч мартагдахгүй үлдэх кинонуудын нэг.

18. Only Lovers Left Alive

Жим Жармуш найруулагчийн бүтээсэн цус сорогчтой кино. Сонсоход л сонирхол татахгүй байна гэж үү? Хайр дурлалаас гадна амьдрал, зорилго гээд олон зүйлийн тухай өгүүлнэ. 

19. Me Before You

Арваны хамгийн онцлууштай бүтээлүүдийн нэг. Үзсэн хүн болгоны сэтгэлд дурсамж үлдээсэн бүтээл. Тэс ондоо, нэгэнтэйгээ цуг байх аргагүй мэт хүмүүсийн дунд хүртэл хайр ямар хүчтэйгээр бадамлаж байгааг та харж болно.

20. Jane Eyre

Сонгодог бүтээлийг кино болгон гаргахад их зүйлийг шаардана. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн бүтээл л хийхгүй бол болохгүй гэсэн дарамт их. Гэхдээ энэ бол зохиолдоо дүйцэж чадах бүтээл юм. Жүжигчид, орчин бас дуу хөгжим нь хүртэл таныг тухайн цаг үе рүү аялуулах болно.

21. Your Name

Романтик анимейшн бүтээлүүдээрээ Япон улс хамгийн алдартай. Олон кино бүтээлийг нэрлэж болох хэдий ч "Your Name" бол энэ арваны хамгийн онцлох романтик анимэ юм. Япон улсад "Star Wars: The Force Awakens" киноны ашиг орлогыг ч давж байв. 

22. Call Me By Your Name

Үзсэн хүн болгоноо уйлуулж, уярааж явсан түүхтэй бүтээл. Гол дүрийн залуус сэтгэл татам, орчин нь хараа булаам, түүх нь харин зүрх базлам. Киног нь үзсэн хүн бүхэнд давхар номыг нь санал болгомоор байна.

23. Drinking Buddies

Болзоо эсвэл найз нөхдөөрөө өнгөрүүлж буй үдэш үзэхэд тохиромжтой бүтээл. Үзээд ямар ч байсан уйдахгүй бас харамсахгүй гэнэ.

24. Sleeping with Other People

Ийм төрлийн кино маш удаан хугацаанд гараагүй байсан гэж шүүмжлэгчид үзжээ. Уг инээдмийн романтик бүтээл таныг үнэхээр хөгжөөж чадах бүтээл бололтой.

25. The Fault in Our Stars

Энэ аравны романтик бүтээлүүд дундаас хамгийн олон хүнд хүрсэн нь. Зөвхөн кино гэлтгүй ном нь хүртэл дэлхийн олон оронд хэвлэгдэж, байлдан дагуулж чадсан байдаг. Та сонирхолтой, сэтгэл өвтгөм, гэхдээ бас итгэл найдвар төрүүлэм энэ бүтээлийг үзээгүй байгаа бол заавал сонирхоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
13 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
23
0
1
0
0
6

Сэтгэгдэл бичих (11)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Moogii 2020.11.22 172.69.252.137

Oor pages huulbarlasan ym bishu kinoni tailbaruud n yg ijil bn.

0 Хариулах


boob 2020.11.21 172.69.252.139

were is note noob ?

1 Хариулах


Jaemin 2020.08.10 172.69.252.151

Sweet November geed kinog bas oruulah heregtei baih

0 Хариулах


Suga 2020.08.07 172.69.252.151

Aligch ni uzeegui baikh uyed ahhaha

3 Хариулах


Mundo 2020.07.13 172.69.45.135

Bayarlalaa.

1 Хариулах


Зочин 2019.12.15 192.82.67.103

4 5 ni l uzsen kino busad ni dandaa uzeh ymsan gj bodddog kinonuud bna gheer bi chin ih romantic zolig baihnee

0 Хариулах


bots 2019.12.15 202.126.88.153

One day bas goyshd.bh estoi bh

0 Хариулах


guest 2019.12.15 37.111.44.20

Ub.life-н мэдээнээс сонирхол татсанаа уншихаар ороход дандаа О.Анхзаяагийн оруулсан мэдээ байх юм. ;) Би яах аргагүй зөвхөн энэ сэтгүүлчийн л уншигч юм байна. ^^ Сэтгүүлчдээ хандаж хэлэхэд улам олон гоё мэдээ, мэдээлэл бэлтгэж уншигч олноо баясгаж яваарай. Мөн poetry night-г гоё хөтөлдөг шүү

0 Хариулах


Зочин 2019.12.15 139.5.218.138

Warm bodies ntr arai shuu

0 Хариулах


Зочин 2019.12.13 192.82.66.25

Дөрвөн киног нь үзсэн гэхлээр өөрийгөө 16%-ийн армаанчиг гэж дүгнэж болох уу? Гялс хариу

0 Хариулах


zochin 2019.12.12 192.82.65.224

uzeh linkiig ni tsug oruulj baival zugeer bna. uzmeer l bnashde

6 Хариулах


Зочин 2019.12.13 86.101.73.12

hhha teuul saihan l ym trr

0 Хариулах


Зочин 2019.12.12 202.21.108.129

davar

1 Хариулах