Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүн 14 хоногийн дотор зан чанараа өөрчлөх боломжтойг судалгаагаар тогтоожээ


Өнөөг хүртэл ихэнх эрдэмтэд хүний хувийн зан чанарын өөрчлөх боломжгүй гэж үзсээр ирсэн. Тэгвэл саяхан Цюрихийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн богино хугацаанд зан чанараа өөрчлөх боломжтойг тогтоожээ. 

Сэтгэл судлаач, зохиолч, зан чанарын мэргэжилтэн Бенжамин Хардигийн тайлбарлаж буйгаар хувийн зан чанар гэдэг бол суралцах боломжтой ур чадвар гэжээ. Эрдэмтдийн хийсэн уг туршилтад оюутан болон бүтэн цагийн ажил хийдэг нийт 255 хүн оролцсон бөгөөд тэдгээр хүмүүсийг зорилгоор нь ерөнхийлөн хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлгийн хүмүүс хувийн сахилга батаа илүү сайжруулах зорилго тавьсан бол хоёрдугаар бүлгийнхэн шинэ зүйлсийг хүлээж авахдаа илүү нээлттэй ханддаг болохыг хүсчээ. 

Ингээд судлаачид хоёр долоо хоногийн турш туршилтад оролцож буй хүмүүс рүү өдөрт хоёр удаа мессеж илгээжээ. Эхний мессежийг өглөө илгээх ба тухайн хүний тэр өдрийн зорилго юу болохыг сануулж, урам зориг өгч, мөн өмнө нь гаргасан амжилтыг нь сануулсан агуулгатай зурвас байжээ. Харин орой нь хүмүүсээр богино хэмжээний асуулга бөглүүлж, өдрийн зорилгоо биелүүлж чадсан эсэхийг асуудаг байна. 

Хоёр долоо хоногийн туршилтын төгсгөлд хүмүүс өөрсдийн хүсэж байсан зан чанараа бий болгож чадсан байжээ. Үүнийг батлахын тулд эрдэмтэд туршилтад оролцогчдыг сайн таньдаг тус бүр гурван хүнийг сонгож судалгааны өмнө болон дараа асуулга бөглүүлжээ. Тэдгээр хүмүүс найз нөхөд, гэр бүлийн гишүүн, хамтран ажиллагч хүнээ туршилтад оролцож байгааг мэдэж байсан ч тухайн хүн яг ямар зан чанараа өөрчлөх зорилго тавьсныг тэдэнд хэлээгүй байна. Хөндлөнгийн хүмүүс судалгаанд оролцогчдын заримыг нь илүү сахилга баттай болсон гэж тодорхойлсон бол заримыг нь аливаад нээлттэй ханддаг болсон гэж үзжээ. Хамгийн сонирхолтой нь, туршилт дууссанаас зургаан долоо хоногийн дараа ч хүмүүс шинээр бий болгосон зан чанараа хадгалсан хэвээр байжээ. 

Эх сурвалж: Inc

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
8
3
0
0
1
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ugn 2020.07.10 172.69.252.149

Эх сурвалж нь дэлгэрэнгүй байна уу?

0 Хариулах