Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүн аалзны багтай эр Индонезийн үндэсний баатар болж байна


Индонез улс жилд 3.2 сая тонн хог хаягдал ялгаруулдаг бөгөөд тэдгээрийн тэн хагас нь далайд хаягдаж байна. Тэгвэл Руди Хартоно гэх эр хүрээлэн буй орчны бохирдолд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд нэгэн сонирхолтой арга бодож олжээ. 

Тэрбээр өмнө нь Парепаре хотын эрэг дагуу оршин суудаг иргэдийг гудамж талбай болон далайн эргийн дагуух хог хаягдлыг цэвэрлэхийг уриалдаг байсан ч төдийлөн амжилтад хүрээгүй гэнэ. Харин хүн аалзны баг өмсөн хог хаягдал цэвэрлэж эхэлснээс хойш олон нийтийн анхаарлыг татах болжээ. Индонезийн хэд хэдэн телевиз, сонин түүнээс ярилцлага авч, Хартоно иргэдийн талархал, дэмжлэгийг хүлээж байна. 

Анх тэр зээ дүүгээ зугаацуулахын тулд хүн аалзны өмсгөл худалдаж авсан ч дараа нь ийнхүү байгаль орчны төлөөх санаачилгадаа ашиглаж эхэлжээ. Хартоногийн ажил орой 19 цагт эхэлдэг бөгөөд тэрнээс өмнө хүн аалзны хувцсаа өмсөн, хог хаягдал цэвэрлэх ажлаа амжуулдаг аж. Тэрбээр Индонезийн засгийн газар хог хаягдлын менежментээ сайжруулж, нэг удаагийн хуванцар сав, баглаа боодлын хэрэглээг бууруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. 

Дашрамд, 2018 онд Индонезийн Байгаль орчин, ойн аж ахуй яамнаас гаргасан мэдээллээр, 142 мянган оршин суугчтай Парепаре хот өдөртөө 2.7 тонн хог гаргадаг гэжээ. 

Индонез улс 17 мянган жижиг арлаас бүрддэг бөгөөд хуванцар хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийд БНХАУ-ийн дараа бичигдэж байгаа юм. 

Эх сурвалж: We Forum

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.