Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Хүн дүрсүүдийн эзэн

"Гэрэг фэйшн" сэтгүүлийн 2019 оны хаврын дугаарын "Дуран" буланд ярилцсанаа хүргэж байна.


Ё.Чанцалдулам (@chayodu)

Гэрэл зурагчин

Яагаад гэрэл зурагчин болъё гэж шийдсэн бэ?

За яг зурагчин л болно доо гэж шийдээгүй ээ. Оюутан болтлоо гэрэл зургийн талаар огтоос ойлголтгүй байлаа. Төсөөлөл ч үгүй гэж хэлж болно. Би МУИС-ыг график изайнерын мэргэжлээр төгссөн. Биднийг сурч байхад гэрэл зураг, видеоны талаар мэдлэгтэй байхыг дэмжинэ. Хоёрдугаар курст байхдаа нэг өдөр би санаандгүй “Instagram”-аа гүйлгэж суутал гэрэл зурагчдын уулзалт болох талаарх зар хараад очихоор шийдсэн юм. Уулзалтын урьд орой найзаасаа камерыг нь зээлээд уулзалтад очтол уралдаан болох нь тэр. Заагдсан хугацаанд зургаа дараад уулзаж дүгнэх ёстой байлаа. Гэтэл зургаа дарах гэсэн камер маань цэнэггүй болчихсон байж. Ойрын дэлгүүрийн эгчээс гуйж байгаад цэнэглээд тэр өдөр олигтой зураг нэгийг ч дараагүй. Энэ өдрөөс хойш тэрхүү явдал надад цохилт болсон юм уу, үргэлж бодогдоод байх болов оо. Тэнд очсон хүмүүс маш гоё зургууд дардаг юм шиг санагдаж, би ч бас тэр гоё зүйлийг олж буулгамаар санагддаг болсон. Энэ үеэс утсаараа байнга зураг авч, бусдын зургийг үздэг болоод гэрэл зурагт дурласан даа. Тэр хавраас хойш жил гаруйн дараа ээж ааваасаа гуйж байгаад өөрийн гэсэн камертай болсон. Түүнээс хойш тасралтгүй зураг дарж байна даа. 

Урьд нь огтоос гэрэл зургийн сонирхолгүй байсан гэсэн үг үү?

Би хөдөө төрж өссөн малчин айлын охин. Энэ талаар огт бодож, анзаарч байгаагүйгээ зураг авснаас хойш мэдсэн. Хөдөө байсан жилүүд маш сайхан зүйл байсныг одоо л ухаарч байна.

Сайн график дизайнеруудыг би сайн зурагчин байдаг гэж боддог.  

Би графиктаа тийм ч сайн байгаагүй. Магадгүй сайн байхыг ч бодоогүй, төдийлэн их цаг гаргаагүй болохоор сайн хөгжөөгүй байх. Мэдээж программ дээр ажиллах зэрэг чадварууд надад хэрэг болж байгаа. МУИС-ийн энэ анги 2007 онд туршилтаар нээгээд намайг төгссөний дараа нэг анги төгсгөөд хаасан. 

Гэрэл зурагт дурлаж, гоо сайхныг нь олж харсан гэлээ. Чухам ямар байдлаараа чамайг татсан хэрэг вэ? Сайн зураг гэж чинийхээр ямар зургийг хэлэх вэ?

Одоогоор би фэйшн гэрэл зураг дээр ажиллаж байгаа. Гэхдээ хүн төрөлхтөнд яагаад баримтат гэрэл зураг үнэ цэнэтэй байна вэ гэдгийг сүүлд баруун аймгаар явахдаа ойлгосон. Тийм зургууд үнэн байдаг юм билээ. Тавилттай байсан ч хэт хичээдэггүй, өөрийнхөөрөө байдаг. Тэгэхээр үнэн зураг л сайн зураг байх. (Тэр агшинд нь би өөрөө үнэн бат байж чадсан агшнууд).

Тэнд авсан зургууд чинь үзэгчдийн сонирхлыг их татсан. Тавилтуудаа яаж хийсэн бэ? Төлөвлөсөн үү эсвэл тэр үеийн л боломж уу?  

Бодсон санаагаа хэрэгжүүлнэ, тэр дундаа хөдөө очоод хэрэгжүүлэх гэдэг өмнө нь бэлтгэж, бодож байж болох зүйл. Тэр үеийн бүхий л зүйлийг би урьдаас мэдэх боломжгүй. Яагаад гэвэл 1-2 хоноод л өөр сум руу, өөр мэдрэмж рүү хөдөлдөг байсан. Газар болгон өөрийн соёл, ёс заншил, хүмүүстэй. Жишээ нь, нэг суманд охидыг үсээ хоёр хагалаад загасан хэлбэрээр сүлжсэн байхыг хараад зургаа авах сэдэл төрсөн. Өөрөөр хэлбэл, тэднээс сэдэл онгодыг аваад санаанууд төрөөд байсан хэрэг. Баримтат зургийн онцлог нь үүнд байдаг юм шиг санагдсан. 

Үсээ сүлжсэн охидыг соёлын төв дээр хараад сэдэл төрөх үед тэдэнд яаж санаагаа ойлгуулсан нь сонин байна?

Охид дээр очоод танилцана, өөрийн зургуудаа харуулаад ярилцана, би ч та нартай адил хөдөөний охин гэдгээ хэлсэн. Тэгээд тэднийг маргааш нь үсээ ахиад сүлжээд ирэхийг гуйсан даа. Хүн бүр л зураг даруулна гэхээр магадгүй царайгаа гаргана гэж боддог байх. Тэгтэл би үсийг нь харуулчихмаар байсан болохоор “доошоо хар” гэхэд минь их гайхсан л даа. Танихгүй хэр нь намайг хүндлээд, миний хэлснээр зогсоод байсан нь үнэхээр сэтгэлд дулаан. Энэ дунд их гоё холбоо үүссэн. Ер нь хөдөө авсан зургуудаа бодохоор одоогийн авч байгаа фэйшн зургуудаас ч дотно санагддаг.

Тэгвэл чи моделтой ажиллах дуртай байх нь ээ? Модел гэдэг нь хүнтэй зураг гэдэг утгаараа. Моделоос чи юу олж хардаг вэ?

Гэрэл зурагчдад харааны хэл гэж байх ёстой юм байна л даа. Өөрийн гэсэн таних тэмдэгтэй гэсэн үг. Тэр нь моделтой, моделгүй бүх л ажил дээр танигдаж байх учиртай гэх юм уу даа. Тэр харааны хэл нь миний хувьд хүний дүрс хэлбэр гэж хэлж болно. Гэхдээ энэ нь миний хувийн ажлууд дээр илүү харагдах байх аа. Захиалгын ажлуудаа харин тооцохгүй баймаар санагддаг. 

Гэхдээ чиний захиалгын ажлууд дээр ч энэ чинь харагддаг гэж бодож байна.

Тийм ээ, оруулахыг хичээдэг. 

Захиалагч чинь түдгэлзэх үе бий юу?

“Би ийм зургийн арга барилтай шүү дээ” гээд л хэлдэг. 

Тэгэхээр тэд юу гэх вэ?

Заримдаа болих тохиолдол бий. Нөгөөтэйгүүр мөнгөнөөс болж тэдэнд зөвшөөрсөн тохиолдол надад байсныг хэлмээр байна. Яагаад гэвэл техник хэрэгслээ авах хэрэг байна шүү дээ. Гэхдээ л бид захиалагчдыг, үзэгчдийг өөрөө дагуулж явахгүй бол үгээр нь байж болохгүй гэж боддог. Тэд яагаад намайг сонгосон юм бэ, намайг ингэж авдаг болохоор л биз дээ. Тэрнээс хэлснээр нь авчихвал өөр хүн ч авчихна. Миний хэрэг тэнд байхгүй. Би авъя гэж хичээсэн ч эцсийн дүндээ миний санаанд ч, тэр хүний санаанд ч хүрэхгүй болбол яана. 

Зөрүүд харилцагчаас болоод чиний урам хугарч байв уу?

Яг зөрүүд гэх нь зөв үү, буруу юу. Ямар ч гэсэн намайг сонгочихоод өөр юм хийлгэх гэх тохиолдолд хугарна шүү. Нэг удаа ажлаа дуусгаад тооцоогоо хийгээд сайн болсон, гоё уур амьсгал оруулж байсан хэдэн зураг нэмж өгснийг нийтлээгүй байхад нь их гайхсан.

Хүний дүрсийн талаар дахиад ярья. Яагаад ч юм чиний зургуудад Азийн зарим зурагчдын нөлөө байдаг шиг санагддаг. Чиний дотроос гарч байгаа санаа, гаднаас ирж байгаа нөлөө хоёр ямар харьцаатай вэ?

Дахин хэлэхэд хөдөөгөөр явсан зургаан сар надад ихийг өгсөн. Би байгалийн гэрэл зураг дардаггүй юм чинь авахгүй гэж орхилгүй, бүгдийг нь л авч байлаа. Зураг дарсан өдрөө орой нь суугаад сонгох явцад би байгаагаар нь л дарчихсаныг биш өөр, сонирхолтойгоор дарснаа сонгоод байсан. Тэгээд дүгнээд бодохоор тэнд дандаа дүрс хэлбэрүүд үүссэн байдаг. Гаднын зургуудыг зөндөө үздэг. Сайн зургуудыг үздэг ч байх ёстой. Тэдний нөлөө миний арилжааны ажлууд дээр л орж ирдэг байх. Түүнээс биш өөрийн ажлууд дээр орж ирэх боломжгүй. Яагаад гэвэл түүнийг дуурайя гэсэн ч дуурайх боломжгүй, чаддаггүй юм.

Тэгвэл хуулбарыг чи сайн санаа гэж үздэггүй байх нь ээ?

Ер нь хүн яг таг хуулах боломжгүй гэж боддог. Тэгэхээр би хувьдаа зургаас санаа авах биш бодит юмсаас санаа авах нь хамгийн чухал юм байна гэж ойлгосон. 

Бодит юм гэдэг нь юу вэ?

Фэйшн зургууд дээр moodboard гаргаад ажилладаг. Зургийн үед яг түүн шигээ болдоггүй. Яг тэгж авах гэж яваад бүтэлгүйтсэн тохиолдол ч их. Бүр зогсолт бүрээ зураад очиход л өөрөөр авчихдаг юм даа. Тэр нь мэдээж иймэрхүү авна гэсэн санааг мартуулахгүй байх сайн талтай ч би болохоороо тухайн мөчид ажиллаад явдаг төрлийн хүн шиг санагдсан. Мэдээж иймэрхүү л юм авна даа гээд дотроо төсөөлөх ёстой. 

Моделтой ажиллах гол арга барил чинь юу вэ?

Тэр хүний сайн найз нь болохыг хүсдэг. Энэ нь загвар, баримтат зургийн аль алинд нь хамаатай. Модел минь надад итгэх ёстой. Тэр хэмжээгээр мэдээж би моделоо хайрлах ёстой. Моделоо өөрийгөө алгадаад хацраа улайлга гэхэд түүнийг жинхэнээсээ л хийх нь чухал. Хэрэв айгаад худал хийвэл зургийг нь авсан байлаа гэхэд тэр нь урт настай зураг болж чадахгүй.

Чамайг бусадтай сайн ойлголцдог хүн гэж дүгнэж болох нь?

Амьдрал дээр биш, зураг авахдаа л тийм байх.

Тийм үү?

Амьдрал дээр хүмүүс намайг ойлгохгүй, би сайн ойлгуулж чаддаггүй юм шиг санагддаг.

Жишээлбэл?

Найз нөхөд ч юм уу… Надад тийм олон найз байхгүй л дээ. Харилцахад хэцүү үе байдаг. Шинэ танилуудтай болсон ч уддаггүй юм шиг... Би байж л байдаг, харин тэд ирж буцаад байгаа юм шиг мэдрэгддэг. Хүмүүст өөрийгөө ойлгуулахдаа муу хүн шүү дээ. 

Амьдрал өрнөсөөр байгаа, харин зураг бол дуусчихдаг болохоор тийм юм болов уу?

Ммм…

Хийсэн ажлаар чинь дамжуулаад хүмүүс чамайг уншчихаасай гэж хүсдэг үү?

Тэгдэг тал бий шүү. Гэхдээ би өөрийгөө сайн ойлгодоггүй. Хамтдаа байхыг хүсдэг хэр нь хамт байхаар уйдчихдаг. Тэгснээ ганцаараа байхаар хамт баймаар санагдана... Гэхдээ зурагнаас одоогоор уйдаагүй байгаа.

Чиний дотнын хүмүүс зургийг чинь яаж хүлээж авдаг вэ?

Янз бүр. “Хүүхдийн тоглоом тоглож байгаа юм шиг битгий өрж тавиад бай” гэж нэг хүн хэлж байсан удаатай. Ер нь хүмүүс ойлгодог ч эцсийн мөчид бид өөр өөр хүн шүү дээ. Бидний харах өнцгүүд өөр.

“Vogue” сэтгүүл чамд зургаа нийтлэх санал тавьсан уу?

Үгүй. “Vogue Italia”-ийн онлайн сэтгүүлд зурагчдад зургаа нийтлэхэд зориулсан хэсэг байдаг. Долоо хоногт зургаан зураг хийх боломжтой. Тэгээд зургаа хавсаргаад хүсэлт явуулдаг юм.

Консепт гэрэл зураг олон шат дамжлагатай. Зургаа бодох, ажиллах төлөвлөгөө гаргах, зургаа авах, янзлах гэх зэргээр. Эдгээрээс аль хэсэг нь таалагддаг вэ?

Зургаа авч байх үе л гоё байдаг. Моделуудаа тавилттай авахад инстоляц дэглэж байгаа юм шиг л. Би маш их догдолж зургаа авдаг шүү. Заримдаа модел руугаа инээж байгаад шоолоод байна гэж бодоход хүргэчихнэ. Сонин сонин хөдөлгөөнүүдийг бид энгийн амьдрал дээрээ хийж байдаг л байхгүй юу. Тэгэхээр өөрт эвтэйхэн, гэхдээ сонирхолтой харагдах өнцгүүдийг нь гаргах гэж ажилладаг. 

Хүний бие их олон талт илэрхийлэмжтэй юм байна. Эхэн үеийн ажлууд чинь нүцгэн зургууд байсан. Яагаад нүцгэн зургууд чамд сайхан байв?

Нүцгэн байхдаа хүн тухтай байдаггүй гэж үү? Анхлан би нүцгэн зургийг гоё, сайхан ажил гэж бодтол яваандаа хүнд сэдэв болж хувирсан. Яагаад ч юм би эмэгтэй нүцгэн зургуудыг нэг л мэдэхэд авчихсан байсан. Эмэгтэй хүн бүрийн нүцгэрэл өөр өөр агуулга сэдэлтэй юм билээ. Зарим нь өөрийгөө ялан дийлэх, зарим нь шаналал зовлонгоосоо гэтлэх гэж... Ийм болохоор би чухал санаа хөндөхөөс нааш ахиж нүцгэн зураг авахгүй гэж өөртөө шийдсэн.

Чамайг яагаад айж эмээгээд байгааг гайхаж байна. Магадгүй энэ нь зүгээр л урлагийн нэг хэлбэр байж болно шүү дээ?

Айдсаа давах гэж нүцгэн зургаа авахуулсан нэг охиноос хойш би ингэж шийдсэн юм аа.

Эдгэрэх гэж гэсэн үг үү?

Тийм тийм. Тэгэхээр энэ чинь над шиг жаахан амьтан тоглоод байх эд биш. Хариуцлагатай, нандин ажил байгаа юм.

Гэрэл зургийн түлхүүр нь магадгүй гэрэл байх. Өөрийн дуртай гэрлийнхээ талаар яриач? Студийн гэрлийн арга барилаасаа ч юм уу.

Нарны гэрэлд л дуртай. Өдрийг өдрөөр нь, шөнийг шөнөөр нь авбал сайхан байдаг. Студийн гэрэл цаанаа л өөр. Студид би олон гэрэл тавихгүй авчихдаг. Ер нь буруу тавилттай гэрэл гэж байдаггүй юм шигээ. 

Буруу юм шиг байсан ч тэр нь ямар нэг юмыг илэрхийлсээр байдаг гэж үү?

Яг тийм. 

Магадгүй гэрэл тавьж сурах нь алсдаа чухал байх болов уу?

Юм сурахад илүүдэхгүй л дээ. Гэхдээ би ерөөсөө өдөр шөнөгүй сууж гэрлийн туршилт хийхгүй, хичээхгүй байгаа. Сурталчилгааны ажилд гэрлийн чухал элементүүд хэрэг болдог л юм. Гэхдээ тэгээд болгочихдог доо (инээв). 

Чиний ойлгосноор фэйшн гэрэл зургийн түлхүүр нь юу вэ?

Энэ зурганд оролцож байгаа хүн бүхэн нэг зүйлийг хүсэж, нэг чигт харсан байх ёстой. 

Тэгвэл зураг дахь өнгийг хэрхэн үздэг вэ?

Байгалиараа өнгө сайхан. Гэхдээ миний өнгө сүүлийн үед их хурдтай хувьсаад байх шиг санагдаж байна. Саяхан нарны шаргал өнгийг оруулах гэж хичээж байгаад одоо хуучны өнгө аяс руу яваад байгаа. Даанч сайн болохгүй л байна. Оролдоод л байя даа.

Өнгөнүүдээ урьтаж тооцдоггүй юу?

Хүмүүс эхэндээ ийм өнгөтэй зураг авна гэж тооцдог байж магадгүй. Би тэгж үзээгүй. 

Тухайн үеийн уур амьсгалаар өнгөө тавих тохиолдол байдаг уу? Сэтгэл санаанаас үүдэлтэй ч юм уу?

Зурагчдыг ажихад өөрийн гэсэн өнгөөр дагнадаг. Би их сонин, тэгдэггүй юм билээ. Өнгө тавих ер нь том шинжлэх ухаан болчихоод байгаа. Хүний дүрс хэллэгээ бариад явж байхад болох байлгүй дээ (инээв).

Ирээдүйд чи ямар зураг дармаар байна вэ?

Баримтат-арт гэвэл тохирох болов уу? Дан баримтат биш гэсэн үг. Одоо болтол өөрийгөө туршсаар байна. Хэн нэгэнд хэрэгтэй, өөртөө хэрэгтэй, түүх бүтээсэн, өөрийгөө хайрласан тийм ажлууд хийхийг хүсэж байна.

Чи өөрийгөө хэр сонсдог вэ?

Сонсоно. Зарим шалтгааны улмаас хүчээр өөрийгөө дараад өөр үйлдэл хийх тохиолдол байдаг.

Ямар шалтгаанаас?

Хэлэхгүй ээ (инээв).

Чиний ажлууд ганц зургаар биш цуврал зургийн арга барилтай. Яагаад тэр вэ?

Өөрөөсөө би ингэж асуудаг юм. Нэг зурагт санаагаа гүйцэд багтааж чаддаггүй хүн юм болов уу ч гэж бодсон. Энэ асуултдаа час хийсэн хариулт олж чадаагүй л байна. Ер нь цөөлөх гэж үзээд л байна. Сайжрахыг хичээсээр байгаа. Өөртэйгөө ярилцахад аялал их тусалдаг байх аа.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.09.14
Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”
2
2020.04.17
Street Fashion | Хавар цагийн фэйшн
3
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
17
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


Зочин 2019.04.18 122.201.31.29

Арт-терапийн форто-терапи гэсэн чиглэл чамд тохирох юм байна. Бас ландшафтный арт-терапи. Арт-терапийгээр дүр зургуудаа хараад , юу хэлэх гээд байна гээд илүү онол, практиктэй болж өөрийгөө ойлгож , бусдад зургаар өөрийгөө танин мэдэх, сэтгэлээ засахад туслаж чадна.

0 Хариулах


Зочин 2019.04.18 122.201.31.29

Фото-терапи

0 Хариулах


sda 2019.04.16 192.82.65.227

stop making weird shits in name of art

4 Хариулах


ZOCHIN 2019.04.15 43.242.243.97

SHINE yortontsiig bvteeltseh chadwarlag injineervvdin maani 1 bn

0 Хариулах


Зочин 2019.04.15 103.57.93.99

such a talented girl.

0 Хариулах